Австрийн их сургуулийн бэлтгэл курс

Их сургууль-их сургуулийн бэлтгэл курс

Их сургуулийн бэлтгэл курс нь их дээд сургуульд элсэн суралцах зөвшөөрөлтэй гадаад оюутнуудад их дээд сургуулиудаас тогтоосон нэмэлт шалгалтанд бэлдэх эрчимжүүлсэн сургалтыг явуулдаг. Бэлтгэл курсэд дараах хичээлүүдийг санал болгодог.

  • Гадаад хүнд зориулсан герман хэлний хичээл
  • Англи хэл, матемакик, физик, хими, биологи, түүх, газарзүй

OeAD (Австрийн Солилцооны Алба) нь Вена, Грац, Леобен хотын их сургуулийн бэлтэл сургалт хариуцсан хууль ёсны байгууллага юм.

Анхаарах зүйл: 

Хэрэв та австрийн их сургуульд сурах зөвшөөрөл авсан бол зөвхөн герман хэлний сургалтанд хамрагдах боломжтой. Хэрэв таны сонгосон сургалтын хөтөлбөр нь ихэвчлэн герман хэл дээр явагддаг бол герман хэлний бэлтгэл сургалтанд хамрагдахын тулд герман хэлний дор хаяж A2 (GER буюу европын хэлнүүдийн нэгдсэн стандартын дагуу) түвшний мэдлэгтэй байх ёстой. Энэ нь та сонгосон их сургуульд элсэн сурадлцах хүсэлт гаргахаасаа өмнө хамгийн багадаа A2 түвшний герман хэлний мэдлэгтэй байх ёстой гэсэн үг юм. (энэ нь зөвхөн герман хэл дээр ихэвчлэн явагддаг курсуудад хамаарна).

Элсэн суралцахыг хүсч буй их сургуулиасаа  гадаад хэлний ямар диплом, гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг талаар лавлаж асууна уу.

 

Хичээлийн жилийн бүтэц 

Австри улсад хичээлийн шинэ жил 10-р сарын 1-ээс эхэлж дараа жилийн 9-р сарын 30-нд дуусна.

Үүнийг хоёр семестер болгон хуваадаг.

• өвлийн семестер (10-р сарын 1-ээс 1-р сарын 30 хүртэл), 

• Зуны семестер (3-р сарын 1-ээс 9-р сарын 30 хүртэл) 

 

Их, дээд сургуульд элсэн суралцах зөвшөөрөл авах тухай

Австрийн их сургуульд элсэн суралцах зөвшөөрлийг тухайн их сургууль өөрөө олгодог бөгөөд элсэн суралцах хүсэлт гаргахын тулд таны сонирхож буй хөтөлбөрийг санал болгож буй их сургуульд хандана уу. Сургуулийн зүгээс таны сонгосон чиглэлээр элсэхэд шаардлагатай зүйлмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Их дээд сургуулиуд (Hochschulen) хэсгээс та холбогдох бүх мэдээлэл, холбоо барих хаягийг олж авах болно. Австрийн Солилцооны Алба (OeAD) нь элсэн суралцах зөвшөөрөл олгодоггүй болохыг анхаарна уу. Энэ вэбсайт нь зөвхөн Австри улсад суралцахтай холбоотой ерөнхий мэдээлэл агуулдаг. Элсэлтэнд тавигдах шаардлага, элсэлтийн журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийн сонгосон их сургуулийн сургалт, оюутан хариуцсан хэлтэстэй шууд холбогдоно уу.

Их сургууль

Элсэлтийн явцтай холбоотой бүх мэдээллийг www.studienbeginn.at  сайтаас авах боломжтой. Элсэхийг хүссэн өргөдлийн маягтыг Австри улсын их сургуулийн вэб хуудсаас авч болно. Өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай бүх бичиг баримтын хамт сургалт, оюутан хариуцсан хэлтэст илгээнэ үү.

Элсэн суралцах зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай.

Бакалаврын хөтөлбөрт:

  •  Европын Холбоо, Европын Эдийн Засгийн Бүсийн улс оронд ерөнхий боловсрол эзэмсшсэн гэрчилгээтэй оюутан:

- Иргэний харьяаллын гэрчилгээ/үнэмлэх(гадаад паспортын хуулбар)

- Их орондоо их, дээд сургуульд элсэн суралцах боломжтойг гэрчлэх, ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ

- Герман хэлний хангалттай мэдлэгтэй болохыг нотлох бичиг баримт (дор хаяж 4 жил герман хэлийг сурсан гэрчилгээ эсвэл герман хэлний диплом эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт)

  • Европын Холбоо, Европын Эдийн Засгийн Бүсийн бус улс оронд ерөнхий боловсрол эзэмшсэн гэрчилгээтэй оюутан:

- Иргэний харьяаллын гэрчилгээ/үнэмлэх(гадаад паспортын хуулбар)

-Австрийн ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээтэй дүйцэхүйц төгсөлтийн гэрчилгээ

- Их дээд сургуульд элсэн суралцах боломжтойг нотлох: Та тухайн гэрчилгээг олгосон улс оронд суралцах эсвэл үргэлжлүүлэн суралцах боломжтой гэдгээ харуулах ёстой.

- Герман хэлний хангалттай мэдлэгтэй болохыг нотлох бичиг баримт (дор хаяж 4 жил герман хэлийг сурсан гэрчилгээ эсвэл герман хэлний диплом эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт)

Мастерын хөтөлбөрт:

Дор хаяж зургаан семестрийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж, 180 аас доошгүй кредит цаг цуглуулсан диплом, гэрчилгээтэй байх

Доктор / PhD-хөтөлбөрийн хувьд:

Тухайн чиглэлээр мэргэшсэн мастер эсвэл дипломын хөтөлбөрөөр суралцаж төгссөн гэрчилгээ

Анхаарах зүйл:

Элсэлтийн шалгалт өгч элсэх хөтөлбөрүүд (жишээ нь, анагаах ухааны их сургууль, урлагийн их сургууль, мэргэжлийн дээд сургуулиуд): Бүртгэлийн хугацаа, элсэлтийн шалгалтын тусгай шаардлага, болзлын талаар цаг тухайд нь асууж тодруулаарай. (Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа нь семестер эхлэхээс зургаан сарын өмнө байж болно.)

Мэргэжлийн дээд сургууль

Мэргэжлийн дээд сургуулиудын ихэнх хөтөлбөрт хамрагдахын тулд элсэн суралцах хүсэлтээ цахимаар гаргах шаардлагатай. Бакалаврын хөтөлбөрт элсэхэд тавигдах үндсэн шаардлага нь:

• дээд боловсрол олгох хөтөлбөрт элсэн суралцах болзол хангасныг готлох гэрчилгээ (Австри улсын ерөнхий боловсролын гэрчилгээтэй дүйцэхүйц дунд сургуулийн гэрчилгээ) эсвэл

• холбогдох мэргэжлийн ур чадвар эзэмшсэн гэрчилгээ

Зарим мэргэжлийн дээд сургуулийн хөтөлбөрөөр элсэн суралцахад герман хэлний хангалттай мэдлэгтэйг нотлох нотолгоо шаарддаг. Цаашлаад бүх элсэхийг хүсэгчид сонгон шалгаруулалтанд хамрагдах ёстой. Сонгон шалгаруулах аргууд нь суралцахыг хүсч буй мэргэжлийн чиглэлээс хамааран өөр өөр байдаг. Ихэнх элсэлтийн журамд бичиг баримтыг бичгээр бүрдүүлэх шаардлагатай ба аман болон бичгийн сорил өгч тэнцэх ёcтой.