Их, дээд сургуульд элсэн суралцах зөвшөөрөл авах тухай

Австрийн их сургуульд суралцах өргөдөл гаргахад Ямар материал бүрдүүлэх вэ?

  1. - Бакалавр диплом/ Хэрэв байгаа бол/ 
  2. - Их сургуульд суралцсан дүнгийн хуудас / Хэрэв суралцаж төгсөөгүй бол/
  3. - Их сургуулийн тодорхойлолт/ Төгссөн болон суралцаж төгсөөгүй байсан ч шаардлагатай/
  4. - Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/ Бакалавр дипломтой байсан ч шаардлагатай/

Дээрх боловсролыг бичиг баримтаа:

  1. - Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулах
  2. - Баримт бичгийн эх хувийн хуулбар болон орчуулгыг нотариатаар баталгаажуулсан байх
  3. - Нотариатаар баталгаажуулсан бичиг баримтандаа ГХЯ-н Консул газараас апостиль гэрчилгээ авах
  4. - ГХЯамны Консулын тасгаар баталгаажуулсан бичиг баримтаа Бээжин дэхь Австрийн өргөмжит Консулын газраар давхар баталгаажуулсан байх ёстой анхаарна уу.
  5. - Герман хэлний А2 шалгалтын сертификат/Гёте институт дээр өгсөн байх/
  6. - Гадаад паспорт

Их, дээд сургуульд элсэн суралцах зөвшөөрөл авах тухай

Австрийн их сургуульд элсэн суралцах зөвшөөрлийг тухайн их сургууль өөрөө олгодог бөгөөд элсэн суралцах хүсэлт гаргахын тулд таны сонирхож буй хөтөлбөрийг санал болгож буй их сургуульд хандана уу. Сургуулийн зүгээс таны сонгосон чиглэлээр элсэхэд шаардлагатай зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Их дээд сургуулиуд (Hochschulen) хэсгээс та холбогдох бүх мэдээлэл, холбоо барих хаягийг олж авах болно. Австрийн Солилцооны Алба (OeAD) нь элсэн суралцах зөвшөөрөл олгодоггүй болохыг анхаарна уу. Энэ вэбсайт нь зөвхөн Австри улсад суралцахтай холбоотой ерөнхий мэдээлэл агуулдаг. Элсэлтэнд тавигдах шаардлага, элсэлтийн журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийн сонгосон их сургуулийн сургалт, оюутан хариуцсан хэлтэстэй шууд холбогдоно уу.

 

ВИЗ МЭДҮҮЛЭХ:

Монголоос виз мэдүүлэгчид нь өргөдлөө Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвд өөрийн биеэр авчирч өгнө.

Виз мэдүүлэгч нь насанд хүрээгүй бол өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч өгнө.

Бүх баримт бичгийг хоёр хувь бүрдүүлж өгнө (эх хувь, хуулбар). 

Өргөдлөө хичээл эхлэхээс 12 долоо хоногийн өмнө аль болох бүрэн бүрдүүлж өгөх нь зүйтэй.

Дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд: 

1. Их сургууль, мэргэжлийн дээд сургууль буюу магадлан итгэмжлэгдсэн хувийн их сургуулийн зөвшөөрөл 
2. Суралцах зөвшөөрөл 

3. Сургууль төгссөн гэрчилгээ буюу диплом*, дүнгийн жагсаалт* 

4. Австри улсад байрлах байрны гэрээ 

5. Амьжиргааны зардал 

6. Гарын үсэг бүхий хүчинтэй аялалын паспорт (хоёр хуулбарын хамт) 

7. Гарын үсгээ зурж бүрэн гүйцэд бөглөсөн өргөдөл. 

8. Сүүлд авахуулсан 2 хувь паспортын зураг (3,5 х 4,5-аас 4,0 х 5,0 см-ийн харьцаатай) 

9. Төрсний гэрчилгээ (орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, эх хувиар, нотариатын гэрчилгээ) 

10. Ял шийтгэл хүлээж байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт (3 сараас дээшгүй хугацааны өмнө олгосон, орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, нотариатын баталгаа)