Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл

Аupair-н ажил бол мөнгө олдог ажил биш, харин амьдралын гайхалтай туршлага хуримтлуулах боломж бүхий хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа юм. 

ТАВИГДАХ ШАЛГУУР:

-18-24 настай байх Герман эсвэл Австри улсад Aupair-аар ажилласан туршлагатай байх 

- Герман хэлээр сайн ярьдаг байх ёстой ба доод тал нь А2 түвшний сертификаттай байх

- Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй бол давуу тал болно 

- Хүүхдэд хайртай, идэвхтэй, хүүхэдтэй гэр бүлд хамт амьдрах хүсэлтэй байх 

- Хүүхэд харж байсан болон гэр орны ажил хийж байсан туршлагатай байх 

- Гэрлээгүй, хүүхэдгүй байх 

- Жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.

- Улс орон, түүний соёлыг сонирхдог байгаад зогсохгүй, тухайн улсад ажиллаж амьдрах хугацаандаа аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх 

- Ирж буцах замын зардлаа өөрөө төлөх чадвартай байх

 

АЖИЛЛАХ НӨХЦӨЛ:  Aupair-н ажил бол мөнгө олдог ажил биш, харин амьдралын гайхалтай туршлага хуримтлуулах боломж бүхий хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа юм. 

- Aupair- аар нэг жил ажиллах ёстой. 

- Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.) 

- Долоо хоногт хамгийн багадаа нэг чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах

- Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох - Герман хэлний 120 цагийн сургалтанд зайлшгүй хамрагдах эрхтэй. 

- 120 цагийн курсын төлбөрийг хүлээн авагч гэр бүл төлнө. 

- Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт Хэрэв 20 наснаас доош бол таван долоо хоногийн амралт авах эрхтэй. 

- Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна 

-Халаасны мөнгө сард цэврээр 500 CHF-750 CHF хооронд байдаг. 

- Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангана 

- Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна

 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ, АЯЛАХ

Чөлөөт цаг: Aupair нь долоо хоногт дор хаяж нэг бүтэн өдөр амрах эрхтэй. Мужаас хамааралтай өөр заалт байж бас болно. 

Ээлжийн амралт: Амралтын өдрийн тоо наснаас хамаарна. 20 хүртэлх насны хүүхэд асрагчид жилд 5 долоо хоногийн цалинтай амралт өгдөг бол 20-оос дээш насны хүүхэд асрагчид жилд 4 долоо хоногт амрах эрхтэй байдаг. Мужаас хамааран өөр өөр заалт байж болно. 

Аялах боломж: Амралтаараа Au-pair визээрээ аялах боломжтой. Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. Парис хоттой танилцах 3 шөнө//4 өдрийн Групп-Автобусны аялал гэхэд ердөө 169 Евро байх жишээтэй. Аялал бол маш хямд. ЗАЛУУ НАСАНДАА ГАЗАР ҮЗ, ДЭЛХИЙТЭЙ ТАНИЛЦ

БАЙР, ХООЛ ХҮНС

Байр, хоол хүнсийг хүлээн авагч гэр бүл хариуцна. 

- Au-pair нь тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Мэдээж өрөө нь тавилга эд хогшилтой. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно. 

Герман, Австри, Швейцарь улсуудын их/дээд сургуульд, хэлний курсэд суралцах үндэсний виз мэдүүлэхэд дундажаар амьжиргааны баталгаа болох 10.236 Евро (арван мянга хоёр зуун гучин зургаа евро ) дансандаа байршуулахыг шаарддаг. 

Харин Соёлын солилцооны хөтөлбөрт дээрх амжиргааны зардлыг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээний дагуу байр, хоол, даатгалыг хариуцдаг. Ямар ч санхүүгийн батлан даалтгүйгээр "Орчин нь нэг жил хэл сурах, соёлтой танилцах" хөтөлбөр өөр хаана ч байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

Швейцарийн бусад ажилчдын нэгэн адил Aupair нь татвар төлөх ёстой. 

Ерөнхийдөө нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын талыг өөрөө, хагасыг нь хүлээн авагч гэр бүл хариуцдаг. Татварын шимтгэлээ төлөхийн тулд хүлээн авагч гэр бүл нийгмийн даатгалын байгууллагад (SVA) даатгалын карт авах өргөдөл гаргах ёстой. 

Халаасны мөнгөний хэмжээнээс хамаарахгүй төлөх 12.5 хувийн шимтгэл нь өндөр насны, тэжээгчээ алдсаны(AHV), аврагдсан хүмүүсийн даатгал (AHV), хөдөлмөрийн чадвараа алдсаны даатгал (IV), хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөр (EO), ажилгүйдлийн даатгал (ALV) -аас бүрдэнэ. 

Тэдгээрийг мөнгөн цалин болон бэлэн мөнгөн бус хөлсний аль алинд нь төлөх ёстой. 

Нэмж дурдахад, хүүхэд асрагч нь Швейцарь улсад байх хугацаандаа эрүүл мэндийн даатгал, ослын даатгал (UVG), тэтгэврийн даатгал (BVG) ын үр ашигийг хүртэнэ. 

Эрүүл мэндийн даатгалын сан болон сонгосон даатгалын хамрах хүрээнээс хамаарч сар бүрийн шимтгэл ялгаатай байдаг бөгөөд эдгээрийг дор хаяж талыг нь хүлээн авагч гэр бүлийнхэн төлдөг.

 

ХАЛААСНЫ МӨНГӨ

Швейцарьт Aupair нь халаасны мөнгө болон бэлэн мөнгөн бус хэлбэрээр цалин авдаг. 

Бэлэн мөнгөн бус цалинд хоол хүнс, байрыг багтааж ойлгох ба барагцаагаар 990 CHF юм. 

Халаасны мөнгө нь муж болон, наснаас хамаарна. Энэ нь мужийн болон холбогдох холбоо нийгэмлэгээс гаргаж тавьсан удирдамж, шаардлагад нийцэж байх ёстой бөгөөд ерөнхийдөө сард цэврээр 500 CHF-750 CHF хооронд байдаг. 

Амралтын болон олон нийтийн тэмдэглэлт өдрүүдэд ч цалин авна. 

Халаасны мөнгийг цалинтай адилтган цалингийн татвар авдаг. 

Хүлээн авагч гэр бүлийн зүгээс мужийн татварын албанд төлбөр тооцооны маягтыг гаргаж өгөх ёстой. 

Замын зардал: Зарим мужид хүлээн авагч гэр бүл нь хүүхэд асрагчийнхаа замын зардлыг даах ёстой байдаг. 

Энэ талаархи мэдээллийг холбогдох мужийн хөдөлмөрийн зах зээлийн байгууллагаас авах боломжтой.

ГАРАХ ЗАРДАЛ:

Герман эсвэл Австри улсад байгаа бол танд маш давуу тал бий болно. 

Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэнэ. Зөвхөн оршин суух зөвшөөрлийн төлбөр төлнө. 

Сайн төлөвлөж хугацаанд визээ авч амжина. 

Харин Монгол улсаас виз мэдүүлэх тохиолдолд дараах зардлуудыг илүү төлнө: Визний хураамж

Оршин суух зөвшөөрлийн төлбөр

Бээжин явах зардал нэмж тооцогдоно. Учир нь Монголоос виз мэдүүлэгчид нь өргөдлөө Бээжин дэх Швейцарийн Элчин сайдын яаманд өгнө. 

Өргөдлийг өөрийн биеэр авчирч өгөх шаардлагатай. Виз гарсаны дараа очиж авах эсвэл тусгай үйлчилгээгээр авчруулах зардал нэмэгдэж гарна.