Тус байгууллагаар 2019 оны 11 сард Герман улсыг зорьсон Саранзаяа маань Австри улсад суралцах зорилгодоо нэг алхам дөхлөө. Тэрээр 2020 оны 11 сарын 10ны өдөр Австри улсад Германаас шууд зорчин очлоо. Оршин суур зөвшөөрлөө авснаар нэг жилийн хугацаанд Герман хэлээ үргэлжлүүлэн дээшлүүлж дээд түвшинд суралцаж Герман хэлний шалгалтаа өгөөд тус улсад суралцахаа шалгуураа хангахад бэлэн боллоо.
Танд бид Австри улсад Соёлын солилцоогоор хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Энэхүү цар тахлын үед хамгийн эрсдэлгүй нөхцөлд ажиллаж амьдарч байгаа Аупайр-уудадаа амжилт хүсээд цаашдын зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүйлэн суралцахыг уриалж байна.
НАТУРШУТЦ МОНГОЛ компанийн дэргэдэх МОНГОЛ АУПАЙР АГЕНТУР
“#IAPA International Au Рair Assosation” Олон улсын байгууллагын Албан ёсны эрхтэй Монгол дахь цор Ганц Гишүүн #итгэмжлэгдсэн, #15_жилийн_туршлагатай байгууллага.
Утас: 9907-6906
Австри улсад Aupair ( хүүхэд асрагчаар) ажиллахад ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Герман улсад нэг жил Au-pair ажилласан туршлагатай байх
- А2 дээш хэлний мэдлэгтэй байхыг шаардана
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх - тухайн улсын соёлыг сонирхдог байгаад зогсохгүй, тухайн улсад ажиллаж амьдрах хугацаандаа аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх
-Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх
- Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцох
- Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх - Ял шийтгэлгүй байх
- 18-26 насны, хүүхэдгүй байх
Австри улсад Aupair ( хүүхэд асрагчаар) ажиллах нөхцөл:
- Хүүхэд харах, гэрийн ажилд туслах нийт цаг долоо хоногт - 18 байх
- Танд долоо хоногт 1,5 дараалсан өдөр амрах эрхтэй
- Хуулинд заасан баярын өдрүүдэд үндсэндээ чөлөөтэй бөгөөд эсвэл өөр өдөр амарч болно.
- Хүлээн авагч айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгөх
- Тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна.
- Сар бүр халаасны мөнгө гэж тогтмол 466.16 Евро. Харин 2021 оноос 475,86 Евро болж байна. Жил бүр нэмэгддэг.
- Та жилд нийт 15 удаагийн хөдөлмөрийн хөлс авах эрхтэй
- Хүлээн авагч айл нь Au-pair-н хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэх
- Даатгалын төлбөрийг Au-pair өөрөө төлнө.
- Ихэнх тохиолдолд хүлээн авагч гэр бүл чинь даатгалыг төлж, сарын халаасны мөнгө/цалингаас чинь суутгадаг.
Австри улсад Aupair ( хүүхэд асрагчаар) ажилласнаар авах САРЫН ХАЛААСНЫ МӨНГӨ:
Зочин айлд ажилласан цалин буюу халаасны мөнгө 475,86 EURO сар бүр авна. /2021 оны халаасны мөнгөний баталсан хэмжээ/
Нэг жилд 15 сарын цалин бодогдоно. Нийтдээ 7137,9 EURO буюу 21 сая гаруй төгрөг болно.
Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:
Хэлний курс
Үзвэрийн билет
Унааны зардал Амралт, зугаалга
Косметик Хувцас Гар утас
Аялал г.м.
ГЕРМАН ХЭЛНИЙ КУРСТ СУРАЛЦАХ:
Герман хэлний курсэд суралцах эрхтэй. Хүлээн авагч гэр бүл курсын төлбөрийн 50%-ийг төлөх үүрэг хүлээдэг.
Герман хэлний курсын төлбөр янз бүр байдаг. Дундажаар 250 Евро-600 Евроны хооронд.
Мөн хэлний курсэд явах унааны тасалбарыг төлнө. Хүлээн авагч гэр бүлийн ойролцоо байрлах хэлний курст явах нөхцөл энэхүү унааны зардлыг төлдөг.
ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ
Зочин айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгөх ба тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна.
Та гэрийн туслах ажилчинд зориулсан хуулийн (Hausgehilfen- und Hausangestelltengesetz - HGHAG) дагуу бага ажиллах ба тус хууль нь ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног) болон өвдсөн тохиолдолд цалин хөлсөө үргэлжлүүлэн төлөх зэрэг харилцааг зохицуулдаг.
Aupair-визээр Европын улс орнууд дотор чөлөөтөй аялах эрхтэй. Парис хоттой танилцах 3 шөнө//4 өдрийн Групп-Автобусны аялал гэхэд ердөө 169 Евро байх жишээтэй. Аялал бол маш хямд. ЗАЛУУ НАСАНДАА ГАЗАР ҮЗ, ДЭЛХИЙТЭЙ ТАНИЛЦ
БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ
Байр, хоолны зардлыг хүлээн авагч гэр бүл хариуцна. Au-pair нь тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Мэдээж өрөө нь тавилга эд хогшилтой. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно.
Герман, Австри улсын их/дээд сургуульд, хэлний курсэд суралцах үндэсний виз мэдүүлэхэд амьжиргааны баталгаа болох 10.236 Евро (арван мянга хоёр зуун гучин зургаа евро ) дансандаа байршуулахыг шаарддаг.
Харин Соёлын солилцооны хөтөлбөрт дээрх амжиргааны зардлыг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээний дагуу байр, хоол, даатгалыг хариуцдаг. Ямар ч банкны батлан даалтгүй "Орчин нь нэг жил хэл сурах, соёлтой танилцах" хөтөлбөр өөр хаа ч байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:
Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг. Харин даатгалын төлбөрөө Au-pair өөрөө төлдөг зохицуулалттай байдаг нь Герман улсаас өөр юм. Даатгалын хугацаа нь таны хилээр нэвтрэн орсон өдрөөс эхэлнэ.
ВИЗНИЙ ТӨЛБӨР:
ЗАРИМ тохиолдолд зочин айлууд визийн төлбөр болох 120 Еврог / оршин суух зөвшөөрөл/ даадаг. Та зөвхөн Австри улсд зорчин очих/ Автобусны зардал 50-70 евро/ төлнө гэхээр маш бага зардлаар тус улсад ажиллах зөвшөөрөл авч чадах нь.
AUPAIR ХӨТӨЛБӨРИЙН ДАРААХ АЛТАН БОЛОМЖУУД:
АВСТРИ УЛСАД ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ : Австри бол суралцахад хамгийн тохиромжтой орон юм! Австри нь Европын төвд оршдог бөгөөд түүний газар нутгийн тогтоц, хотууд нь олон янзын, гайхалтай үзэсгэлэнтэй юм. Нийт 350,000 гаруй оюутантай дэлхийн хэмжээний 70 их, дээд сургууль байдаг. Австрийн их, дээд сургуулийн оюутнуудын 25 хувь нь гадаадаас ирдэг.
АВСТРИ УЛСАД КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ БОЛОМЖ : Хэрэв та дөнгөж бүрэн дунд сургуулиа төгссөн бол тань Австрийн коллежид суралцах боломж нээлттэй.
Австри улсад Aupair ( хүүхэд асрагчаар) ажиллах хөтөлбөртөй ХОЛБООТОЙ ЗАРДАЛ:
Герман улсад ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд танд давуу тал бий болно. Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэнэ. Зөвхөн оршин суух зөвшөөрлийн төлбөр төлнө. Маш богино хугацаанд 1-2 сарын дотор амжина.
Яагаад Соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман болон Австри улсад ажиллах вэ? гэсэн АСУУЛТЫН ХАРИУ нь маш энгийн.
- Батлан даалт, санхүүгийн нотлох баримт шаардахгүй
- Хамгийн хямд зардалтай
- Албан ёсны визтэй
- Европт сурахад зорилгодоо хүрэх хамгийн бодит алхам
Герман улсад нэг жил Au-Pair-аар ажилласны дараа Австри улсад Au-Pair-аар ажиллах нь Австрийн их сургуульд элсэн суралцахад хамгийн зөв оновчтой арга зам байдаг.
ДАВУУ ТАЛ ҮҮСНЭ: Герман хэлний мэдлэгээ хангалттай сайн эзэмшчихнэ, оюутан болоод цагийн ажил олоод хиичихнэ, орчиндоо дасан зохицчихсон болохоор дөнгөж очиж байгаа хүмүүсийн хажууд аль хэдийнээ бие даасан байдалтай болчихно доо.