ГЕРМАН УЛСАД AU-PAIR буюу хүүхэд асрагчаар ажиллах 2021 ОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ГЕРМАН УЛСАД АЖИЛЛАХ, ХЭЛ СУРАХ БОЛОМЖ 

2021 онд Герман улсад Aupair (буюу хүүхэд асрагчаар) ажиллах хөтөлбөрт эхний 15 оролцогчийг зуучлалын төлбөргүй бүртгэнэ.

 

АЛБАН ЁСНЫ ВИЗТЭЙ ХӨТӨЛБӨР: Гуравдагч орноос ирсэн Aupair

Гуравдагч орнуудаас ирэх Aupair нарын хувьд оршин суух зөвшөөрөл буюу виз шаардлагатай. Герман улсад Aupair-аар ажиллахаар явах гэж байгаа хүмүүс өөрийн орон дахь ХБНГУ-ыг төлөөлж буй байгууллага болох ЭСЯ болон консулын газарт виз хүсэх ёстой. Хилээр орж ирсний дараа орон нутгийн гадаадын иргэн харъяат хариуцсан алба Оршин Суух Зөвшөөрөл олгох ба визийн хугацаа дуусахаас өмнө оршин суух зөвшөөрөл хүсэх ёстой.

 

ГЕРМАН ХЭЛНИЙ ОНЛАЙН СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ:  Герман хэлний мэдлэггүй бол манай ОНЛАЙН ГЕРМАН ХЭЛНИЙ СУРГАЛТАНД бүртгүүлээрэй.

  1. 7 ХОНОГТ  5 өдөр хичээллэнэ: 3 өдөр ZOOM хичээллэж, 2 өдөр ONLINE даалгавартай. 
  2. Хичээллэх цагийн сонголт: 15-16.30 болон 17.00-18.30 
  3. Элсэлтийн хуваарь: 2021 оны 2 сарын 8 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  1. 18- 26 насны байх, Герман хэлний А2 суурь мэдлэгтэй байх.
  2. Байр, хоол, даатгалтай, сар бүр тогтмол цалин авна.
  3. Герман хэлний курст сурах, Чөлөөт цагаар тухайн улстай танилцах, амралтаар Европоор аялах боломжтой.
  4. Банкны баталгаа, орлого нотлох шаардлагагүй.
  5. зөвхөн Визний төлбөр, Онгоцны зардал, Бүртгэлийн хураамж ....

 

Германд байхдаа дараа нь ЯАЖ ВИЗЭЭ СУНГАХ ВЭ ГЭЖ толгойгоо гашиглах шаардлагагүй болсон. Бид Хамгийн ХЭРЭГТЭЙ боломжуудад хүрэх замыг нээсэн:

  1. Сувилахуйн мэргэжлээр #тэтгэлэгт цалинтай боловсрол эзэмшүүлэх шууд шилжих
  2. Сайн дурын нийгмийн ажилд шууд шилжих
  3. Австрийн #коллежид суралцахаар шилжих /Бүрэн дунд боловсролтой байх/
  4. Австри улсад #Aupair (буюу хүүхэд асрагчаар) ажиллахаар виз шилжүүлэх боломжтой.

БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ

Байр, хоолны зардал, даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна.

Au-pair тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Өрөө нь тавилга эд хогшилтой байна. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагпах ба хоолны цагуудад хамт хооллоно. Өдрийн 3 хоолтой.

Харин Соёлын солилцооны хөтөлбөрийн нэг жилийн амьжиргааны баталгааг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээгээр хариуцдаг болно. Тийм учраас ямар нэгэн банкны баталгаа болон орлого нотлох бичиг баримт шаарддаггүй болно.

 

ХАЛААСНЫ МӨНГӨ: Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.

Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны  мөнгө нь тухайн ажлын үргэжлэх хугацаанаас үл хамааран сарын 280 евро байна. Нэг жилд 3360 Евро буюу 11 сая орчим төгрөг. Германы аль нэг банкинд очин данс нээлгэж сар бүр дансаар халаасны мөнгө хүлээн авна. 

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:  Хэлний курс  Амралт, зугаалга  Үзвэрийн билет  Унааны зардал  Косметик  Хувцас  Гар утас  Аялал г.м.

Зочин оронд хүрэлцэн ирэх болон эх орондоо буцах зардлыг Aupair өөрөө төлнө.

 

ГЕРМАН УЛСАД СУРАХ КУРСЫН ТӨЛБӨРИЙН ТУСЛАЛЦАА

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл, оюун ухааны чадвар хөгжүүлэх сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө.

Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг. 

 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ, АЯЛАЛ

Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 1 бүтэн 1 хагас өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.

Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа сарын халаасны мөнгө авна. Нэг сард 2 өдрийн амралт олгох зохицуулалтай. 12 сарын хугацаандаа амралтаа нэг дор биш хэсэгчлэн авах боломжтой.

Аялах: Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой. Au-pair виз нь Германы Үндэсний буюу оршин суух виз тул Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. Парисын 3 шөнө/4 өдрийн Автобусны групп аялал 169 Евро байх жишээтэй. 

ЗАЛУУ НАСАНДАА ГАЗАР ҮЗ- ДЭЛХИЙТЭЙ ТАНИЛЦ

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг бөгөөд нэг жилийн хугацаанд төлбөрийг бас төлдөг. Даатгалын жилийн төлбөр ойролцоогоор 516 Евро болдог. Эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгал хариуцахгүй!  Жишээ нь: шүд ломбодох, шүдний гажиг засах аппарат чангалах гэх мэт. 

 

ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА:

“Au-pair” ажиллах хугацаа дээд тал нь 12 сар байдаг.

Гэхдээ ковид цар тахалтай холбоотойгоор хугацааг нарийн тогтоох боломжгүй. Хамгийн чухал нь Герман хэлний суурь мэдлэгээ эх орондоо хямд зардлаар сурч хангалттай сайн мэдлэгийг олж авснаар дараагийн зорилгодоо хүрэх цаг хугацааг богиносгож чадна.

 

НИЙТ ГАРАХ ЗАРДАЛ: 4 сая гаруй төгрөг/ тусгай нислэгийн тийз энгийн үеэс илүү өндөр үнэтэй байгаа/

  • Бүртгэлийн хураамж / тус байгууллагын үйлчилгээнд төлөх төлбөр/
  • Герман хэлний сургалт / 4 сарын  сургалт/
  • Герман хэлний шалгалтын хураамж
  • Визний төлбөр /75 Евротой тэнцэх төгрөг тухайн өдрийн ханшаар/
  • Онгоцны тийз / Үндэсний виз тул нэг талдаа билетээ авч болно/: хамгийн хэлбэлзэлтэй.

 

НАТУРШУТЦ МОНГОЛ КОМПАНИ

УТАС: 99076906

#IAPA-INTERNATIONAL AU-PAIR ASSOCIATION

МОНГОЛ ДАХЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА