Асаргаа, сувилгааны чиглэлээр тэтгэлэгт цалинтай суралцах

Эрүүл мэндийн чиглэлээр ИРЭЭДҮЙТЭЙ мэргэжил:

Та хүний биеийн бүтэц, тогтолцоог сонирхдог, хүмүүст эрүүл мэнд амьдрахад нь туслахыг хүсдэг бол ирээдүйд илүү их эрэлт хэрэгцээтэй байх дараах анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн сургалтууд нээлттэй байна.

·         ахмад настан асрагч

·         оптикч/ хараа зүй

·         шүдний техникч

·         сонсголын акустикч

·         өвчтөн асрагч

Эдгээрийн нэг болох Pflegefachmann/Pflegefachfrau мэргэжлийн сургалтыг танилцуулж байна. 

Суралцах чиглэл: Асаргаа- сувилгааны мэргэжилтэн/ Pflegefachmann/Pflegefachfrau

Мэргэжлийн сургалтанд хамрагдах үеийн цалин: 1215 евро

Ямар сургууль төгссөн байх хэрэгтэй вэ? 10 жилийн дунд боловсрол (Realschule)

Үргэлжлэх хугацаа: 3 жил

Элсэлт авах орон тоо: 478

Тавигдах шаардлага

Дадлагажуулан суралцуулах байгууллагын зүгээс дараах шаардлагыг тавьдаг.

  • Дунд боловсрол эзэмшсэн байх
  • Байгалийн ухааны хичээлүүддээ сайн дүнтэй байх, биологи, хими, физик, математик г.м.
  • Герман хэлний мэдлэг сайн байх
  • Бие, эрүүл мэндийн талаас тухайн мэргэжилд тохирох эсэхийг тогтоосон эмчийн тодорхойлолт

Дараах шинж байгаа бол энэ мэргэжил чамд төгс зохицно:

  • Хүнийг ойлгох чадвартай бол
  • Хянуур, болгоомжтой, хариуцлагатай
  • Сэтгэлзүйн хувьд тогтвортой, бие бялдар эрүүл чийрэг бол

 

Асрагч мэргэжил эзэмших дадлага сургалтын өдөр тутмын үйл ажиллагаа

Асрагчийн мэргэжил эзэмших сургалтын явцад чи бүх төрлийн асаргаа, сувилгааны ажлыг хариуцан хийх болно.                                                                                                                                                        

Энэ чиглэлээр саяхнаас мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2020 оны 01-р сарын 01-ээс асаргаа сувилгааны чиглэлийн мэргэжилд зориулсан сургалтын болон шалгалтын журам хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хөгшчүүд, өвчтэй хүмүүс, өвчтэй хүүхдийн асрагчийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхээ больсон байна.

2020 оноос эхлэн асрамж, сувилгааны мэргэжил эзэмшихээр суралцагчид эхний хэсэгт бүгдээрээ ерөнхий суурь сургалтанд хамрагдаж, хоёрдугаар хэсэгт өөр өөрийн чиглэлээр нарийн мэргэшинэ.

Хариуцсан хэсгийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нь чиний үүрэг. Асрамж, сувилгаа гэдэгт өвчтөнийг усанд оруулах, нүүр гарыг нь угаах, эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх  зэрэгт нь туслах, өвчтөний мэдээллийг баримтжуулах зэрэг үйл ажиллагааг хамруулж ойлгоорой.

Асрамж, сувилгааны мэргэжилтнүүд цус авах, боолт солих, уян зүү тавих зэрэг ажил хийнэ.  Олон өвчтөн хагалгаанд бэлдэх шаардлага гарах, эсвэл ажиллаж буй сувилагч, асрагч нарын ачааллаас хэтэрсэн олон өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд түргэн шуурхай хөдлөх хэрэг гарна.

Мөн асаргааны мэргэжилтний хувьд өвчтөнийг эргэж ирсэн хүмүүс, хамаатан саданд туслах, удирдан чиглүүлэх ажил хийнэ.  Хүнд өвчтөнтэй ажиллах бол нарийн мэдрэмж хэрэгтэй болно.  Онош тавих, түүнийг дагалдах эмчилгээг эмч нар хариуцна.

 

Дадлагажин суралцуулах төстэй мэргэжлүүд

Өвчтэй хүн асрагч / Gesundheits- und Krankenpfleger/in

Биеийн болон сэтгэцийн эмгэгтэй өвчтөн асрагч/Heilerziehungspfleger/in

Хөгшүүдийн асрагч/ Altenpfleger/in

Эрүүл мэндийн салбарын менежер/мэргэжилтэн/Kaufmann/frau Gesundheitswesen

Амьтны асрагч /Tierpfleger/in

Сэргээн засах асаргаа/ Ergotherapeut/in