Эрүүл мэндийн чиглэлээр ирээдүйтэй мэргэжлийн нэг болох шүдний техникч мэргэжлээр Герман улсад Аусбилдунг хийж сурах боломжийн талаар мэдээлэл хүргэж байна.
Та хүний биеийн бүтэц, тогтолцоог сонирхдог, хүмүүст эрүүл мэнд амьдрахад нь туслахыг хүсдэг бол ирээдүйд илүү их эрэлт хэрэгцээтэй байх дараах анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн сургалтууд нээлттэй байна.
· ахмад настан асрагч
· оптикч
· шүдний техникч
· сонсголын акустикч
· өвчтөн асрагч
Тавигдах шаардлага
• Орон зайн баримжаа
• Жижиг гар урлалын зүйл хийх дуртай байх
• Техник, математик, физик ойлгодог байх
• Гадаад иргэдийн хувьд Герман хэлний В2 мэдлэг шаардлагатай.
• Эхний сарын хэрэглээгээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй байх
Дунд сургуулийн аль хичээл дээр сайн сурсан байх ёстой вэ?
• Математик • Байгалийн шинжлэх ухаан • Технологи
1. Сурч байх хугацааны цалин: Дадлагажин суралцах байгууллага болон мужаас хамааран сурах хугацаандаа дунджаар 632 евроны цалин авна. 1 дэх жил: 515 евро 2 дахь жил: 608 евро 3 дахь жил: 695 евро 4 дэх жил: 713 евро |
2. Сургалтын үргэжлэх хугацаа: Сургалт 42 сар үргэлжилнэ. Хосолсон сургалтын хувьд танхимын сургалт болон байгуулагад дадлагажин ажиллах үе шат ээлжлэн солигддог. Танхимын сургалтаар мэргэжил эзэмших бол онол, дадлагаа мэргэжлийн академи болон сургуульд эзэмшинэ. |
3. Шүдний техникч мэргэжлийн сургалтаар юу сурах вэ?
Шүдний техникч мэргэжлийн сургалтаар хиймэл шүд хийж сурахаас гадна шүдний аппарат зэрэг эрүү, шүдний гажиг засах төхөөрөмж бэлтгэж, засаж сурна.
Танхимын сургалтанд хамрагдаж, шүдний эмнэлэг болон технологийн лабораторид дадлагажин ажиллана. Шүдний клиникийн шүдний бэлдэц, тоног төхөөрөмж үйлдвэрлэх тасагт ажиллах нь элбэг. Тус мэргэжлийн хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарт хамаарна.
4. Тавигдах шаардлага
ЕБС төгссөн гэрчилгээтэй бол суралцах боломж өндөр бөгөөд байгалийн ухаан, математик, технологи, гар урлалын хичээлд сайн дүнтэй байх ёстой. Гадаад иргэдийн хувьд Герман хэлний өндөр мэдлэгтэй буюу В2 сертификаттай байхыг шаардана.