Оптикч мэргэжлээр Герман улсад Аусбилдинг хийх боломж

Оптикч 

Суралцах үеийн цалин: 606 евро

Сургууль төгссөн гэрчилгээ:

ЕБС төгссөн гэрчилгээ

Үргэлжлэх хугацаа: 3 жил

Суралцуулах орон тоо: 524

Тавигдах шаардлага:

  • Харилцааны ур чадвар
  • Загварын чиг хандлагыг мэдрэх чадвар
  • Гарын ур, эв дүй мэдрэмжтэй байдал

Дунд сургуулийн аль хичээл дээр сайн сурсан байх ёстой вэ?

  • Математик
  • Байгалийн шинжлэх ухаан
  • Герман хэл

 

1. Сурч байх хугацааны цалин

Дадлагажин суралцах байгууллага болон мужаас хамааран сурах хугацаандаа дунджаар 606 евроны цалин авна.

 1 дэх жил: 515 евро

2 дахь жил: 608 евро

3 дахь жил: 695евро

2. Оптикч мэргэжлээр сурах хугацаандаа юу хийх вэ?

Харааны хэрэгсэл буюу нүдний шил хэрэгтэй үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч, шилийг тохируулж, эвдэрсэн тохиолдолд засах хэрэгтэй болно.

Ажлын байр нь нүдний шилний газрын салбаруудаас гадна оптик, нарийн механикжсан аж үйлдвэр байж болно. Мөн л эрүүл мэндийн салбарт хамаарна.

3. Суралцагчид тавих шаардлага

ЕБС төгссөн гэрчилгээтэй бол суралцах боломж өндөр бөгөөд байгалийн ухаан, герман хэл, математикийн хичээлд сайн дүнтэй байх ёстой.

4. Гадаад иргэдийн хувьд

Герман хэлний В2 мэдлэг шаардана. Эхний сарын амжиргааны зардлаа санхүүжүүлэх боломжтойгоо нотлоно.

Хэрэв та Герман хэлийг орчинд хамгийн хямд зардлаар санхүүгийн нотлох баримт шаардахгүйгээр сурах боломж байдагийг мэдэх үү?  Соёлын солилцооны AuPair хөтөлбөрийг сонирхоод үзээрэй.