Сонсголын акустикч дунд мэргэжлээр Аусбилдунг хийх боломж
Та хүний биеийн бүтэц, тогтолцоог сонирхдог, хүмүүст эрүүл мэнд амьдрахад нь туслахыг хүсдэг бол ирээдүйд илүү их эрэлт хэрэгцээтэй байх дараах анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн сургалтууд нээлттэй байна.
· ахмад настан асрагч
· оптикч
· шүдний техникч
· сонсголын акустикч
· өвчтөн асрагч
Германы дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтын систем
ХБНГУ-д дунд мэргэжил эзэмшихэд төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн 250 гаруй мэргэжлийн сургалтаас сонголт хийх боломжтой. ХБНГУ-д дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтын хоёр загвар байдаг ба нэг дэх нь танхим, үйлдвэрлэлийн сургалт хосолсон, хоёр дахь нь танхимын сургалт болно.
Хосолсон сургалт нь ихэвчлэн гурван жил, танхимын сургалт ерөнхийдөө хоёр жил үргэлжилдэг. Хэрэв амжилттай суралцвал сургалтын үргэлжлэх хугацааг хэдэн сараар богиносгож ч болно.
Сонсголын акустикч Суралцах үеийн цалин: 784 евро Цалингийн харьцуулалтыг эндээс Сургууль төгссөн гэрчилгээ: ЕБС төгссөн гэрчилгээ Үргэлжлэх хугацаа: 3 жил Суралцуулах орон тоо: 244
|
Тавигдах шаардлага
Дунд сургуулийн аль хичээл дээр сайн сурсан байх ёстой вэ?
|
1. Сурч байх хугацааны цалинДадлагажин суралцах байгууллага болон мужаас хамааран сурах хугацаандаа дундажаар 784 евроны цалин авна. 1 дэх жил: 685 евро 2 дахь жил: 775 евро 3 дахь жил: 893 евро |
2. Сургалтын үргэлжлэх хугацаа Сургалт 36 сар үргэлжилнэ. Хосолсон сургалтын хувьд танхимын сургалт болон байгуулагад дадлагажин ажиллах үе шат ээлжлэн солигддог. Танхимын сургалтаар мэргэжил эзэмших бол онол, дадлагаа мэргэжлийн академи болон сургуульд эзэмшинэ. |
3. Сонсголын акустикч мэргэжлийн сургалтаар юу сурах вэ? Тус мэргэжлээр суралцах хугацаандаа танхимын сургалтаар сонсголын систем, сонсголын эрхтнийг хамгаалах талаар нарийн мэргэжлийн мэдлэг эзэмшинэ. Мөн физик, биологи, математикийн хичээл үзнэ. Практик сургалтын үе шатанд сонсголын аппаратын үйлчилгээ эрхэлдэг газар эсвэл сонсголын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байгууллагад ажиллах болно Сонсголын акустикч мэргэжил нь эрүүл мэндийн салбарт хамаарна. |
4. Тавигдах шаардлага ЕБС төгссөн гэрчилгээтэй бол суралцах боломж өндөр бөгөөд байгалийн ухаан, технологи/ гар урлал, герман хэл, математик хичээлээр сайн дүнтэй байх ёстой. |
Герман хэлний мэдлэг Германы том хотуудад англи хэлтэй бол сайн ойлголцох боломжтой боловч герман хэлний анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Ямар ч тохиолдолд тухайн улсад оршин суухтай холбоотой үйл ажиллагаагаа зохион байгуулах зэрэгт албан газруудаар явах, ойлголцох шаардлага гарна. Германд дунд мэргэжлээр суралцахад дийлэнхдээ В2 түвшний герман хэлний мэдлэг шаардлагатай байдаг. Худалдаа арилжаа эсвэл сувилахуйн чиглэлийн мэргэжлээр сурах бол бүр B2 түвшний мэдлэгтэйгээ нотлох хэрэгтэй. Хэлний мэдлэгээ батлахын тулд Европын хэлнүүдийн нэгдсэн стандартын шалгуурт нийцсэн сертификаттай байх шаардлагатай.
|
Санхүүжилт Суралцах хугацаандаа амьжиргааны зардлаа өөрөө хариуцах чадвартай байх ба байрны түрээс болон бусад зардалд сард доод тал нь 600-700 евро төлөвлөх хэрэгтэй. Хэрэв хосолсон сургалтанд хамрагдвал багцаагаар энэ зардлыг нөхөх хэмжээний тогтмол цалин авах болно. Хэрэв танхимын сургалтанд суухаар шийдсэн бол ихэнх тохиолдолд цалин өгөхгүй бөгөөд амьжиргааны зардлаа өөр хэлбэрээр санхүүжүүлэх чадвартай байх ёстой. Байр, орон сууц
Амьдрах орон сууц, байртай гэдгээ нотлох хэрэгтэй. Энэ нь дундын орон сууц эсвэл өөрийн орон сууц ч байж болно. Байр, орон сууц хайхад герман хэлний анхан шатны мэдлэг давуу тал болно. Германы орон сууцны зах зээл зарим талаар өрсөлдөөн ихтэй байдаг. Тиймээс байр, орон сууц олоход тийм ч амар биш гэдгийг мэдэж байх хэрэгтэй. ЕХ-ны тэгш эрхийн асуудал эрхэлсэн албанаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалЕХ-ны улсын иргэдийн хувьд Герман улсад түр хугацаагаар оршин суухын тулд Европын эрүүл мэндийн даатгалын карт (EHIC) бүхий эрүүл мэндийн даатгалд эх орондоо даатгуулсан байхад хангалттай. Хэрэв удаан хугацаагаар оршин суух эсвэл ЕХ-ы бус улсын иргэн бол Герман улсад тусгайлан даатгал хийлгэх шаардлагатай. Таван жилийн турш хүчинтэй байдаг аялалын даатгалын талаар дэлгэрэнгүйг эндээс авах боломжтой. Ингэсний дараа гадаад иргэдэд зориулсан хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулах шаардлагатай болно.
|