АСАРГАА, СУВИЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН-ЭЭР АУСБИЛДУНГ СУРАЛЦАХ

2020 оноос хойш явуулж буй дунд мэргэжлийн шинэ хөтөлбөрүүд

Өвчтөн асрагч, өвчтэй хүүхэд асрагч хөтөлбөрийг 2020 оноос хойш өөрчилсөн бөгөөд ШИНЭ хэлбэрээр буюу 1-р сарын 1-ээс АСАРГАА, СУВИЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН гэдэг ерөнхий нэршлийн дор мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна.

Сургалтын эхний хоёр дахь жилд бүх дадлагажин суралцагч хамтдаа ерөнхий эрдмийн хичээл үзэх бөгөөд гурав дахь жилээс аль нэг чиглэлээр нарийн мэргэшиж, асаргаа сувилгааны мэргэжилтэн, өндөр настан асрагч, хүүхэд асрагч мэргэжлээр төгсөх боломжтой.

 

Өндөр настан асрагч

Суралцах үеийн цалин: 1215 евро

Сургууль төгссөн гэрчилгээ:

ЕБС төгссөн гэрчилгээ

Үргэлжлэх хугацаа:        

3 жил

Суралцуулах орон тоо:

112

Тавигдах шаардлага

  • эрүүл ахуйн мэдлэг
  • ахмад настан, өвчтэй хүмүүстэй харилцах чадвар
  • тэвчээр, ойлголцох чадвар

Дунд сургуулийн аль хичээл дээр сайн сурсан байх ёстой вэ?

  • Герман хэл
  • Сэтгэл зүй/ёс зүй

 

1. Сурч байх хугацааны цалин

Дадлагажин суралцах байгууллага болон мужаас хамааран сурах хугацаандаа дунджаар 1215 евроны цалин авна.

 1 дэх жил: 1141 евро

2 дахь жил: 1202 евро

3 дахь жил: 1303евро

2.Сургалтын үргэжлэх хугацаа:

Сургалт 36 сар үргэлжилнэ. Хосолсон сургалтын хувьд танхимын сургалт болон байгуулагад дадлагажин ажиллах үе шат ээлжлэн солигддог. Танхимын сургалтаар мэргэжил эзэмших бол онол, дадлагаа мэргэжлийн академи болон сургуульд эзэмшинэ.

3. Өндөр настан асрагч мэргэжлийн сургалтаар юу сурах вэ?

Өндөр настан асрагчийн сургалтаар өдөр тутам асаргаа, дэмжлэг, тусламж хэрэгтэй өндөр настнуудыг асран халамжлах ажилд суралцана.

Хичээл сургалт нь танхимын сургалт болон асрамжийн газарт дадлагажин ажиллах зарчмаар явагддаг.

Тус сургалтын хөтөлбөр нь эрүүл мэнд, асаргаа, тусламж үйлчилгээний чиглэлд хамаарна.

4.Тавигдах шаардлага

ЕБС төгссөн гэрчилгээтэй бол суралцах боломж өндөр бөгөөд герман хэл, сэтгэл судлал/ёсзүйн хичээлээр сайн дүнтэй байх ёстой.

 

Герман хэлний мэдлэг

Германы том хотуудад англи хэлтэй бол сайн ойлголцох боломжтой боловч герман хэлний анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Ямар ч тохиолдолд тухайн улсад оршин суухтай холбоотой үйл ажиллагаагаа зохион байгуулах зэрэгт албан газруудаар явах,  ойлголцох шаардлага гарна.

Германд дунд мэргэжлээр суралцахад дийлэнхдээ В2 түвшний герман хэлний мэдлэг шаардлагатай байдаг. Худалдаа арилжаа эсвэл сувилахуйн чиглэлийн мэргэжлээр сурах бол бүр B2 түвшний мэдлэгтэйгээ нотлох хэрэгтэй. Хэлний мэдлэгээ батлахын тулд Европын хэлнүүдийн нэгдсэн стандартын шалгуурт нийцсэн сертификаттай байх шаардлагатай.

 

Санхүүжилт

Суралцах хугацаандаа амьжиргааны зардлаа өөрөө хариуцах чадвартай байх ба байрны түрээс болон бусад зардалд сард доод тал нь 600-700 евро төлөвлөх хэрэгтэй. Хэрэв хосолсон сургалтанд хамрагдвал багцаагаар энэ зардлыг  нөхөх хэмжээний тогтмол цалин авах болно. Хэрэв танхимын сургалтанд суухаар шийдсэн бол ихэнх тохиолдолд цалин өгөхгүй бөгөөд амьжиргааны зардлаа өөр хэлбэрээр санхүүжүүлэх чадвартай байх ёстой.

 

Байр, орон сууц

Амьдрах орон сууц, байртай гэдгээ нотлох хэрэгтэй. Энэ нь дундын орон сууц эсвэл  өөрийн орон сууц ч байж болно. Байр, орон сууц хайхад герман хэлний анхан шатны мэдлэг давуу тал болно. Германы орон сууцны зах зээл зарим талаар өрсөлдөөн ихтэй байдаг. Тиймээс байр, орон сууц олоход тийм ч амар биш гэдгийг мэдэж байх хэрэгтэй. ЕХ-ны тэгш эрхийн асуудал эрхэлсэн албанаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгал

ЕХ-ны улсын иргэдийн хувьд Герман улсад түр хугацаагаар оршин суухын тулд Европын эрүүл мэндийн даатгалын карт (EHIC) бүхий эрүүл мэндийн даатгалд эх орондоо даатгуулсан байхад хангалттай. Хэрэв удаан хугацаагаар оршин суух эсвэл ЕХ-ы бус улсын иргэн бол Герман улсад тусгайлан даатгал хийлгэх шаардлагатай. Таван жилийн турш хүчинтэй байдаг аялалын даатгалын талаар дэлгэрэнгүйг эндээс авах боломжтой. Ингэсний дараа гадаад иргэдэд зориулсан хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулах шаардлагатай болно.