#Nyamdelger асуусан ''Герман хэлний мэдлэгээ'' хэрхэн сайжруулах талаар асуусан асуултанд товч хариулъяа.
Аупайраар ажиллах 1 жилийн хугацаа Герман хэлийг сайн сурахад хангалтгүй санагдсан. Яагаад гэвэл хэлийг сайн сурахад хугацаа шаардлагатай. Мэдээж хэлний авьяастай бол хурдан сурна.
Аупайраар ажиллах хугацаандаа Герман хэлээ сайжруулах маш олон боломжууд байгаа.
Зочин айлынхаа эцэг эхтэй бол өдөр тутмын хүүхэд харах талаар зөвлөлдөх, ойр зуурын сонин сайхан гэр бүлийн холбогдолтой сэдвээр Германаар ярилцдаг. Ихэвчлэн аупайрууд сонсдог - зочин айлынхан их ярьж байдаг. Гэхдээ санаа зоволтгүй ээ сонсох чадвараа сайжруулж байгаа юм.
Жишээ нь:
-Зочин айлынхаа хүүхдүүдтэй ярих
Тэд ч гэсэн эх хэлээ чам шиг л сурч эхэлж байгаа. Хааяа дүрмийн алдаа хийх үед нь чи анзаараад инээх үе байдаг. Яагаад гэвэл чи монголд байхдаа дүрмээр бөгбөгдүүлж байгаад ирсэн учраас алдаатай ч гэсэн амнаасаа авиа гаргах хэрэгтэй. Яваандаа сайжирна. Алдаатай яриахаас санаа зовох хэрэггүй ээ хүүхдүүд чамайг алдаатай ярьж байна гэж шоолохгүй. Тийм учраас хүүхдүүдтэйгаа сайн ярих хэрэгтэй, яваандаа айлынхаа хүүхдүүдтэй Германаар хэрэлддэг болно
- Үлгэрийн ном хүүхдүүдтэй уншиж дуудлагаа сайжруулах. Хүүхдүүд их сэргэлэн чамайг буруу уншвал зөв дуудаад өгнө. Үлгэрийн номонд байнга хэрэглэгддэг үйл үг, нэр үгнүүд их орсон байдаг.
-Герман хэлний курс
За хэлнийхаа курс дээр л сайн ярьж өөрийнхөө бодсон зүйлээ Герман хэл дээр ярьж дадал болгож, алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хамт суралцаж байгаа хүмүүстэйгээ аль болох Германаар ярих хэрэгтэй. Багшаасаа ойлгохгүй зүйлээ сайн асуу! Мэдээж Герман найзуудтай болоод хэлээ хурдан сайжруулах боломжтой. Гэхдээ хэлний курс дээр танилцсан найзуудтайгаа ч гэсэн хамт чөлөөт цагаа өнгөрөөж хамтдаа Герман хэлээ сурах ч бас хөгжилтэй шүү!
- Англи хэлээр амарын бодоод ярихаа болих хэрэгтэй. Өглөө босоод Guten Morgen гэж өдрийг эхлүүлсэн бол Gute Nacht гээд өдрийг дуусгах хэрэгтэй. Эхлэл бүхэн хэцүү, гэхдээ дадал болгох нь хамгийн чухал.
-Байнга хүүхдүүдтэйгээ байгаад ирэхээр хааяа түр pause хэрэгтэй байдаг.
Олон нийтийн номын санд карт нээлгээд тэндээ чөлөөт цагаа зөвхөн өөртөө зориулах. Номын санд ороод дүрмийн ном бариад хичээл хийхийг хэлээгүй шүү!
Дуртай ном загварын сэтгүүлээ унших, өөрийнхөө дуртай сонгодог хөгжмөө сонсох гээд маш олон сонголтууд байдаг.
-Германд маш олон төрлийн спортын болон бүжгийн клубууд байдаг. Энэ клубуудын аль нэгэнд нь өөрийнхөө дуртай спортоор хичээлээд найз нөхдийнхөө хүрээлэлийг тэлэх боломжтой. Энэ боломжийг алдаж болохгүй шүү!
Өнөөдөр хэл сурах бүх л боломж нээлттэй байна. Ядаж л Youtube ороход л Герман хэлний хичээл зааж байгаа мянган бичлэгнүүд байна.
Бүх боломж та нарын гарт л байна залуу аялагч даа!