Герман, Австри - герман хэлтэй улсуудад " Аусбилдунг буюу мэргэжлийн боловсрол эзэмших"  дипломын сургалт монголчуудад 2020 оны 3 сараас илүү нээлттэй болсон билээ.

Энэхүү мэргэжлийн боловсрол эзэмшихэд таньд ердөө Герман хэлний маш сайн мэдлэг хэрэгтэй бөгөөд Герман хэлний В2 шалгалтыг амжилтай өгснөөр тэтгэлэгт цалин авч сурч мэргэжил эзэмших боломжийг атган авна. 

Герман хэлийг хэрхэн яаж хурдан хугацаанд сурах вэ гэдэгт санаагаа чилээж байна уу?

Герман, Австри улсад НЭГ жил ажиллангаа Герман хэлийг орчинд нь сурах боломж МАШ САЙХАН боломж байдагийг мэдэх үү!?  

Энэ бол Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөр юм. Ердөө л дараах шалгуурыг хангана.

  1. НАСНЫ АНГИЛАЛ: 18-26 насныхан
  2. БОЛОВСРОЛ: бүрэн дунд боловсролтой байх
  3. ГЕРМАН ХЭЛНИЙ МЭДЛЭГ: A1-A2 төвшин, та хичээвэл 4хөн сарын хугацаанд ч сурах боломжтой.
  4. АЛБАН ЁСНЫ ВИЗТЭЙ - ХБНГУ-ын ЭСЯамнаас виз олгоно.
  5. ВИЗ ГАРАЛТ - 99,99% 
  6. БАНКНЫ БАТАЛГАА ШААРДАХГҮЙ 
  7. НИЙТ ЗАРДАЛ- Ердөө 3,3 сая

ГЕРМАН хэлний В2 мэдлэгтэй болсноор үргэлжлүүлэн тухайн улсдаа сарын 600-1200 Евроны тэтгэлэгт цалинтай " Аусбилдунг буюу мэргэжлийн боловсрол эзэмших"  дипломын сургалтанд суралцахаар өргөдлөө гаргаж суралцсаар байна. 

МЭДЭЭЖ уг хөтөлбөрт хамрагдахад Герман хэлний суурь мэдлэг хэрэгтэй. Энэхүү мэдлэгийн монголдоо манай онлайн сургалтан 4-6 сарын хугацаанд эрчимжүүлэн сураад Герман явах боломж бүрэн нээлттэй.

МАНАЙ ГЕРМАН ХЭЛНИЙ ОНЛАЙН СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ:  

Герман хэлний дүрмийн хичээлийг эмх цэгцтэй сурах, сурсан мэдлэгээ бататгах, цааш нь гүнзгийрүүлэн бие даан сурахад санаа зовох шаардлагагүй боллоо.

Цагийн хязгааргүй, маш хямд төлбөрөөр дэлхийн өнцөг булан бүрээс суралцах боломжийг танд олгож байна.

  • Герман хэлний мэдлэггүй бол манай ОНЛАЙН БИЩ ДААН СУРАЛЦАХ ВИДЕО ХИЧЭЭЛИЙН сургалтанд хамрагдана. 
  • А1 ( A1.1+A1.2) төвшингийн БҮХ_ДҮРЭМ багтсан 28_багц_видео хичээл
  • А2 ( A2.1+A2.2) төвшингийн БҮХ_ДҮРЭМ багтсан 18_багц_видео хичээл судалж - " Grammatik- keinProblem" дүрмийн асуудлыг маш богино хугацаанд шийднэ.
  • Завтай Цагтаа - Цагийн_Хязгааргүй - Дэлхийн өнцөг булан бүрээс - 7/24 цагт хаана ч байхгүй хамгийн хямд_үнээр судлах боломжтой.

 

АЛБАН ЁСНЫ ВИЗТЭЙ - ОЛОН УЛСЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:  

АЛБАН ЁСНЫ ВИЗТЭЙ ХӨТӨЛБӨР

Гуравдагч орноос ирсэн Aupair: Гуравдагч орнуудаас ирэх Aupair нарын хувьд оршин суух зөвшөөрөл буюу виз шаардлагатай. Герман улсад Aupair-аар ажиллахаар явах гэж байгаа хүмүүс өөрийн орон дахь ХБНГУ-ыг төлөөлж буй байгууллага болох ЭСЯ болон консулын газарт виз хүсэх ёстой.

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх
  • Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцох
  • Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх
  • 18-26 насны, дор хаяж герман хэлний A1 төвшний мэдлэгтэй, хүүхэдгүй байх ёстой.

Aupair (Хүүхэд асрагч)-аар АЖИЛЛАХ НӨХЦӨЛ:

  • Aupair- аар нэг жил ажиллах ёстой. Хугацааг дахин сунгах боломжгүй. Харин өөр төрлийн хөтөлбөрөөр визээ 1-3 жилээр сунгах боломжтой.
  • Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.)
  • Долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах
  • Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох
  • Герман хэлний курсийн төлбөрт зориулж хүлээн авагч гэр бүл сар бүр 50 евро буюу 12 сарын хугацаанд 600 евроны санхүүгийн туслалцаа үзүүлнэ
  • Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт (Нэг жилээс бага хугацаагаар ажиллах бол: бүтэн сар тутамд ажлын хоёр өдөр),
  • Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна
  • Гэр ахуйн ажлын хугацаанаас үл хамааран тодорхой хэмжээний халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 280 евро),
  • Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах байраар хангана
  • Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна

БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ

  • Байр, хоолны зардал, даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна.
  • Au-pair тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Өрөө нь тавилга эд хогшилтой байна.
  • Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно. Өдрийн 3 хоолтой.

ХАЛААСНЫ МӨНГӨ

  • Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.
  • Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны  мөнгө нь тухайн ажлын үргэжлэх хугацаанаас үл хамааран сарын 280 евро байна. Нэг жилд 3360 Евро буюу 11 сая гаруй төгрөг. Германы аль нэг банкинд очин данс нээлгэж сар бүр дансаар халаасны мөнгө хүлээн авна. 

ГЕРМАН УЛСАД СУРАХ КУРСЫН ТӨЛБӨРИЙН ТУСЛАЛЦАА

  1. Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл, оюун ухааны чадвар хөгжүүлэх сургалтанд хамрагдах боломжтой.  
  2. Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг. 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ, АЯЛАЛ

  • Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 1 бүтэн 1 хагас өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.
  • Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа сарын халаасны мөнгө авна.
  • Аялах: Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

  • Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг бөгөөд нэг жилийн хугацаанд төлбөрийг бас төлдөг. Даатгалын жилийн төлбөр ойролцоогоор 516 Евро болдог.

ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА:

  • “Au-pair” ажиллах хугацаа хамгийн багадаа 6 сар, дээд тал нь 12 сар байдаг.

ГЕРМАН УЛС ЯВТАЛ ЗАРЦУУЛАХ ХУГАЦАА: 

  1. Герман хэлний мэдлэггүй тохиолдолд: Герман хэлний эрчимжүүлсэн Онлайн-Дүрмийн-Видео хичээлийг А1, А2, В1 төвшинд суралцаж мөн ГЕРМАНААР ЯРЬЖ сурцгаая Видео суралцснаар явах боломжтой. Онлайн суралцах эрх нь Герман улсад очсоны дараа ч нээлттэй. 1 жилийн онлайн суралцах эрх олгоно. 
  2. Герман хэлний мэдлэгтэй тохиолдолд 1-3 сарын хугацаа шаардлагатай. 

Гэхдээ ковид цар тахалтай холбоотойгоор хугацааг нарийн тогтоох боломжгүй. Хамгийн чухал нь Герман хэлний суурь мэдлэгээ эх орондоо хямд зардлаар сурч хангалттай сайн мэдлэгийг олж авснаар дараагийн зорилгодоо хүрэх цаг хугацааг богиносгож чадна.

 

ГЕРМАН ЯВАХ НИЙТ ГАРАХ ЗАРДАЛ:

Герман хэлний сургалтын төлбөр А1+А2+В1: 1200,000.00₮ / сургалтын төлбөрөө төлөөд үнэгүй зуучлуулах боломжтой/

Онгоцны тийз: 1,725,000₮ / Үндэсний виз тул нэг талдаа билетээ авч болно/: тусгай үүргийн нислэгийн үнээр хамгийн дээд ханшаар бичигдсэн. хамгийн хэлбэлзэлтэй.

  • Герман хэлний шалгалтын хураамж А2: 130,000₮ / Улаанбаатар дахь Германы Гёте институтын салбар дээр төлнө/
  • Визний төлбөр: 255,000₮ /75 Евротой тэнцэх төгрөг тухайн өдрийн ханшаар Германы ЭСЯаманд бэлнээр төлнө/

Нийт зардал3,355,000.00₮  

 

IAPA- International Au Pair Association буюу Олон улсын Аупайр холбооны

МОНГОЛ ДАХЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ГАНЦ БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

НАТУРШУТЦ МОНГОЛ КОМПАНИ

16 жилийн бидний ажлын туршлага та бүхэнд- Таны ирдээдүйн зорилгыг бодит болгоход туслана. 

Утас: 9907-6906