Сайн байцгаана уу,
Намайг Уянга гэдэг. 2019 оны 5-р сард ХБНГУ-д ажиллаж амьдрахаар Натуршутц ХХК-аар дамжин анх Ау-пайр хөтөлбөрөөр явсан.
Герман улсад ажиллаж амьдрахад хамгийн таатай зүйл нь орчин, хөгжил байсан.
Би 7 хоногт 3 удаа ордог хэлний курсту явдаг байсан. Монголыг бодвол их удаан ордог юм байна лээ. Чөлөөт цагаараа хэлээ сайжруулах, найзуудтайгаа уулзаж, салхинд гардаг байсан.
Корона гараагүй байхад сайхан байсан. Хөрш зэргэлдээх улс руу аялах боломж их. Би өөрөө төлөвлөөд 5 орноор аялсан байна. Герман хүмүүс эхлээд хүнийг ямар хүн бэ гээд нэлээн ажиглаж мэдсэнийхээ дараа илүү дотно болдог юм шиг санагдсан.
Тэднээс сурах зүйл их бий.
Германы үндэсний баяруудыг тэмдэглэсэн. Христын баярыг түлхүү тэмдэглэдэг учир содон байсан. Олон ястан үндэстэн амьдардаг учир хоол маш сайтай санагдсан.
Хэлээ сайн сурчихвал маш олон боломж нээлттэй болсон. Аусбилдунг болон цаашлаад Их сургуульд сурахад, сайн дурын ажил нь хэлээ сайжруулах, нийгэмд мөн өөрийн хувь нэмрээ оруулах боломж олгодог.
Мэдээж энд маш их боломж байна. Нэгэнт Герман улсад ажиллах, сурч хөдөлмөрлөхөөр шийдсэн бол тууштай байгаарай.
Бүгдэд амжилт хүсье.
2021.04.02
Манай цахим буланд зочноор оролцож өөрийн сэтгэгдэл, туршлагаа харамгүй хуваалцсан чамд цаашдын сурлагад чинь өндөрөөс өндөр амжилт хүсье.