‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман, Австри улсад ажиллаж амьдарч байсан Саруул маань оролцож байна. Тэрээр одоо Австрийн нийслэл Вена хотод холбооны улсын төлбөргүй оройн худалдааны сургуульд (HAS)-д суралцаж байна.
Өөрийгөө танилцуулна уу
Намайг саруул гэдэг 25 настай. Австри улсын Вeна хотод ажилж амьдраад жил гаран болж байна. Энд Bhak bhas гэдэг сургуульд худалдааны чиглэлээр суралцдаг.
Яагаад Австри улсыг зорих болсон бэ? Ямар зорилго тээн очсон бэ?Анх очиход хэр таалагдсан бэ? Монголд байхдаа төсөөлснөөс өөр байсан уу?
Миний хувьд гэвэл би анх 2019 оны 11 сард Герман улсад хүүхэд асрагчаар хүрэлцэн очиж тэндээ 11 сар гаруй ажилласан. Герман дахь хугацаагаа дуусгаад тэндээсээ шууд үргэлжлүүлээд Австри улсад соёлын солилцоогоор очиж 2019 оны 12 сараас 2020 он дуустал ажиллаад одоо оюутаны визтэй болсон айлдаа амьдраад ажиллаж байна.
Мөн сургуулын хувьд үнэ төлбөргүй гэдэг нь давуу талтай. Сургуульд ороход номны 30 Евро төлдөг. 7 хоногт 20 цагийн ажиллах эрхтэй.
Анх ирэхэд маш таалагдсан нэг тийм дотно, Цэвэрхэн, хүрээлэн буй орчин сайтай, мөн эртний өвөрмөц барилга ихтэй , түүхэн музей дурсгалт газруудтай.
Австри улсад амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?
Австри улсад амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь тайван, үзэж харах зүйл ихтэй ,эрүүл амьдралын хэв маяг. Мөн хүмүүс нь спортлог, цаг сайн баримталдаг, чөлөөт цагаа ууланд гэр бүлээрээ алхах дуртай , мөн дугуй унах, усанд сэлэх зэрэг үлгэр дуурайлал авах зүйл ихтэй хүмүүс гэж боддог учираас өөрийгөө хөгжүүлэх давуу тал болно.
Ажиллаад оройгоор сурахад ачаалалтай. Хувь хүний ачаалал даах чадвар их хэрэгтэй. Мэдээж үнэ төлбөргүй сурч байгаа ч гэсэн наад захын хүний хэрэглээ болох хоол унд, байр гээд хэрэглээний зардлаа ажил хийж олно.
Бид хичээж чадвал олон боломж дэлхий дээр байна гэж хэлдэг. Ер нь Австри улсад сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?
Австри улсад ажиллаж , амьдрах боломж нь хэлээ сайн үзээд явбал асуудалгүй. Ямарваа зүйл өөрөөс шалтгаалах учраас хичээвэл болно.
Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?
Австри улсад Соёлын солилцоогоор ирээд хэлний B1 төвшинд суусан. Цааш үргэлжлүүлээд суух гэсэн боловч корона цар тахлын улмаас үргэлжлүүлээгүй бие даан суралцсан. Хэлний курс маань 7 хоногт 3 өдөр явдаг байсан.
2021 оны 2 сард Оройн сургууль, коллеждаа элсэн орж суралцаж байна. Сургууль маань коронагын улмаас 7 хоногийн 2 өдөр сургууль дээрээ 3 өдөр онлайнаар сурч байна.
Хичээлээс гадуурх чөлөөт цаг хэр их байдаг вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг яаж өнгөрөөж байна?
Хичээлээс гадуурх цаг зав гэвэл 7 хоногийн бүтэн сайнд амардаг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа гадуур алхах, дугуйн аялал хийх, боллейболл , теннис тоглох гэх мэтчилэн хөгжилтэй өнгөрөөдөг.
Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтойбайдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?
Би Австри зочин айлтайгаа Итали улсад амралтаар явж байсан. Мөн найзуудтайгаа Прага, Берлин гэх хотуудаар аяласан. Очсон газар болгон дурсамж үлддэг болохоор аль болох аялахыг хүсдэг. Цаг сайхан болохоор Будапештыг үзнээ ххэ.
Австри хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөв ямархуу санагдсан бэ? Тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж сурч хөгжихөд боломжтой юу?
Австри хүмүүсийн амьдралын хэв маяг нь маш нарийн тооцоотой аливаа зүйлийг жилийн өмнөөс төлөвлөдөг, өөрсдийгөө үргэлж хөгжүүлдэг, ном их уншдаг, өглөө эрт босдог, мөн аялах дуртай хүмүүс. Зан аашны хувьд нийтэч бөгөөд аливаа зүйлд шударга нээлттэй хүмүүс гэж боддог.
Австри үндэсний баяруудад олон оролцсон уу? Баяр ёслолыг яаж тэмдэглэдэг юм байна? Ямархуу байдаг вэ?
Шинэ жилийн баярыг бусад баяруудаас илүүд үздэг юм шиг санагдсан. Энэ баяраар гэр бүлээрээ ширээ тойрон сууж ярилцаж халуун дотно өнгөрүүлдэг. Хамгийн гол нь хүүхдүүдээ баярлуулах маш их бэлэг бэлддэг ххэ. Мөн улаан өндөгний баяраар шоколадан туулай, өндөг гэх мэт хүүхдүүдэд өгөх бэлгийг цэцэрлэгтээ нуудаг. Дараа нь хүүхдүүд хайж олон бэлгээ цуглуулна. Маш сонирхолтой.
Монголоос шууд аусбилдинг юм уу сайн дурын ажил хийх хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдвөл бэрхшээл байна уу?
Монголоос шууд аусбилдинг хөөцөлдөхийг сайн мэдэхгүй байна. Австриас шууд сургуулиа хөөцөлдсөн болохоор. Хэрвээ Австриас сургуульд орoхоор болвол айлдаа ажиллаж байх хугацаандаа мөнгөө хураах хэрэгтэй. Тусдаа бие дааж гарахад даатгал, хоол хүнс, байрны түрээс, барьцаа гэх .м наад захын зүйлд мөнгө хэрэг болно.
Төгсгөлд нь асуухад Австри улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?
Австри улсад сурч ажиллах хүсэлтэй залууст Герман хэлээ эх орондоо сайн суралцаасай, багадаа А2 төвшингөө бүрэн эзэмшихээд ирээрэй. Болж өгвөл В1 дүрмээ үзсэн байвал бүр сайн. Герман хэлээ сайн сурцан байхад бүх юм ок за тэгээд амжилт.
Хүндэтгэсэн Саруул
2021-04-04
Манай цахим буланд зочноор оролцож өөрийн сэтгэгдэл, туршлагаа харамгүй хуваалцсан Саруулдаа цаашдын сурлагад чинь өндөрөөс өндөр амжилт хүсье.