Герман улсын их, дээд сургуульд элсэн суралцах 4 алхам

Энэ удаагийн хэрэгтэй мэдээ блог буландаа Герман улсын их, дээд сургуульд элсэн суралцах 4 алхам мэдээллийг хүргэж байна.

Их, дээд сургуульд элсэн суралцах 4 алхам

  • Тавигдах шаардлага
  • Бэлтгэл
  • Хүрэлцэн ирэх
  • Амьдрах орчиндоо дасан зохицох

1-р АЛХАМ: Дунд болон их, дээд сургууль төгссөн гэричлгээг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэх

Хэрэв та Герман улсад сурах хүсэлтэй байгаа бол их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй байх буюу шалгуур хангасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, та өөрийн орондоо их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой гэдгийг нотолсон баримт хэрэгтэй гэсэн үг. Дараа нь энэхүү баримт бичгийг германд их дээд сургуульд элсэн суралцах шалгууртай дүйцүүлэх боломжтой эсэхийг германд шалгадаг. Өдийг хүртэл гадаадад суралцаж төгссөн олон гэрчилгээг германд хүлээн төвшөөрсөн байна. Аль шатны сургууль эх орондоо суралцаж төгссөн бол хүлээн зөвшөөрөх буюу дүйцүүлэх боломжтой болон суралцах зөвшөөрөл авахад нэмэлт шалгалт өгөх шаардлагатай эсэхийг Германы Эрдмийн Солилцооны Алба буюу ДААД-ын мэдээллийн сангаас үзэж болно.

Хэрэв эх орондоо их, дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд Германд мастерт суралцах бодолтой байгаа бол дипломоо хүлээн зөвшөөрүүлэх буюу дүйцүүлүүлэх хэрэгтэй. Энэхүү ажлыг гадаад улс хариуцсан эрдмийн алба буюу элсэн суралцахыг хүсч буй их, дээд сургуулийн чинь гадаад асуудал хариуцсан алба хийнэ. Хаягийн мэдээллийг Webseite des DAAD – хуудсаас олж болох ба соёлын яамны хурлын мэдээллийн сангаас өөрийн суралцаж төгссөн мэргэжлийг хүлээн зөвшөөрөгдөх эсэхийг мэдэж болно.

Харин та ажиллангаа сурах хүсэлтэй байна уу? Тэгвэл эдгээр мэргэжлийн ангиудын хөтөлбөрийг хагас цагаар, бүтэн цагаар болон зайны сургалтаар санал болгодог. Энэ замаар та Германд мэргэжлийн туршлага хуримтлуулан, онолд суурилсан боловсрол эзэмшинэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.hochschulkompass.de –ээс үзээрэй.

2-Р АЛХАМ: Их сургууль төгссөн диплом чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй бол их сургуульд суралцахад бэлтгэх сургалт тусална.

Эх орондоо суралцаж төгссөн гэрчилгээ чинь германд их дээд сургуульд элсэх эрх олгох бичиг баримттай дүйцүүлэх боломжгүй буюу хүлээн зөвшөөрөгдөхгүй тохиолдолд ч танд Германд сурах боломж байгаа. Та их, дээд сургуульд элсэхээсээ өмнө их, дээд сургуульд суралцахал бэлтгэх курсэд суух ёстой. Тус бэлтгэл курсэд хэлний болон суралцахыг хүссэн мэргэжлийн чиглэлийн хичээл үзнэ. Бэлтгэл курс ерөнхийдөө нэг жил үргэлжилнэ. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгчихвөл тухайн мэргэжилд холбогдох их, дээд мургуульд элсэн суралцах эрхтэй болно.  Илүү нарийн мэдээллийг Webseite der Studienkollegs in Deutschland хуудсаар орж авна уу.

Хэлний мэдлэгээ нотлох

Их сургуулийн хичээл нь герман хэл дээр явагдах ангид элсэн суралцах хүсэлт гаргах гэж байгаа бол та өөрийгөө герман хэлний хангалттай мэдлэгтэй болохоо нотлох ёстой.

DSH буюу гадаадаас германы их, дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгчдийн герман хэлний шалгалт, TestDaF буюу гадаад хүмүүст зориулсан герман хэлний тест өгөх ёстой. 2016 оны 02-р сарын 12-оос эхлэн “telc Deutsch C1 Hochchule”  буюу их, дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгчдэд зориулсан герман хэлний C1 түвшний шалгалтанд тэнцсэн бол их дээд сургуулийн герман хэл дээр явагдах сургалтын хөтөлбөрөөр элсэн суралцах эрхийг германы бүх их, дээд сургууль хүлээн зөвшөөрдөг болсон. Англи хэл дээр хичээл нь явагдах ангиудын хувтд та герман хэлний мэдлэгээ нотлох шаардлагагүй. Гадаад дахь герман сургууль юмуу их дээд сургуульд элсэн суралцахад бэлтгэх курсэд сурсан байсан ч тус шалгалтыг өгөх шаардлагагүй.

Ямар чиглэлээр сурахаас үл шалтгаалан, дор хаяж герман хэлний B2 түвшний мэдлэгтнй байхыг зөвлөж байна. Энэ нь бусдын тусламжгүйгээр ойлголцоход тустай. Тухайлбал, худалдан авалт хийхээр явах, эмчид үзүүлэх, гадаадын иргэн харъяатын газарт  очих зэрэгт. Түүнээс гадна нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, германд үлдээ гэхэд мэргэжлээрээ ахиж дэвших боломжийг чинь нэмэгдүүлнэ.

Хэрэв эх орондоо герман хэлний шалгалт өгөх хүсэлтэй байгаа бол дэлхий даяар 159 төлөөлөгчийн газар бүхий Гёте институтэд өгч болно. Тус институтын танд ойр байх төлөөлөгчийн газрын хаягийг манай веб хуудсын Ansprechpartner vor Ort хэсгээс аваарай. Хэлний шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.study-in-germany.de –ээс аваарай.

3-Р АЛХАМ: Амьдарч, суралцахад хангалттай мөнгөтэй байх

Германд суралцахад санхүүгийн нөхцөл байдлаа сайтар бодох хэрэгтэй. Ялангуяа дараах хоёр зүйлд зарцуулах мөнгөө тооцох хэрэгтэй.

  • Семестрийн хандив ба төлбөр: Анх удаа Германд их, дээд сургуульд суралцахад сургалтын төлбөр төлөхгүй. Харин семестрийн хандив өгөх ёстой. Энэ нь оюутны нийгмийн асуудал хариуцсан алба, оюутны холбооны хандиваас бүрдэнэ. Их, дээд сургуулиас хамааран 100-300 евроны хооронд хэлбэлзэнэ. Хандив төлсний хариуд оюутнууд бүс нутгийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих улирлын билет авдаг.
  • Амжиргааны зардал: Герман оюутнууд сард дунджаар 819 евро зарцуулдаг байна. Үүний 323 нь байрны түрээс, 168 нь хоол хүнсэнд зарцуулашддаг байна. Сурч байгаа хот, гэр бүлтэй эсэх, ганц бие, хүүхэдтэй эсэхээс хамааран зардлын хэмжээ өөр өөр байна. Суралцах хугацааны зардлын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл оюутны нийгмийн асуудал хариуцсан албаны Ein Studium finanzieren хэсгээс үзээрэй.
  • Чухал: Бакалавар, мастерын англи хэл дээрх зарим олон улсын сургалтын хөтөлбөрт өөр дүрэм, журам үйлчилнэ. Ийм хөтөлбөрөөр суралцахыг хүсвэл хэр хэмжээний төлбөр төлөхөө урьдчилж  сайтар асууж тодруулаарай. 2018/2019 оны 1550 гаруй олон улсын сургалтын хөтөлбөрийн талаар чухал мэдээллийг ДААД-ын Webseite des DAAD хуудсаас (англи хэлээр) аваарай.

Сургалтын тэтгэлгийн талаар мэдээлэл авах

Та сургалтын тэтгэлэг авах хүсэлтэй байна уу? Германы олон байгууллага тодорхой шаардлага хангасан оюутнуудад сарын тэтгэмж олгодог. Сайн дүн, нийгмийн оролцоог харгалзан үздэг. Гэхдээ сургалтын тэтгэлгийг эхний семестрээс авахнь тун ховор. Дээд курсийн оюутнууд юмуу гадаадаас ирж докторын сургалтанд сууж буй хүмүүс ДААД-ын тэтгэлэг хүсч болно.  Гадаад оюутныг дэмждэг зарим хувийн байгууллага ч бий. ДААД-ын болон бусад гадаад оюутанд тэтгэлэг олгодог байгууллагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл веб хаягаар нь орж үзээрэй.

 

4-Р АЛХАМ: Элсэн суралцах хүсэлт гаргах

Элсэн суралцах хүсэлт гаргах  хоёр зам байна. Олон улсын элсэн суралцагчдын материал боловсруулах алба буюу Uni-Assist-аар дамжуулан олон их, дээд сургуульд элсэх хүсэлт гаргаж болно. Ямар их, дээд сургуульд энэ байгууллагаар дамжуулан хүсэлт гаргах боломжтой талаар Uni-Assist-ын веб хуудсаас үзээрэй. Хэрэв суралцахыг хүсч буй их, дээд сургууль чинь Uni-Assist-д хамааралгүй бол хүсэлтээ шууд сургууль руу нь илгээж болно. Сургуулийн хаягийн мэдээллийг германы их, дээд сургуулийн жагсаалтаас олж болно. Өвлийн семестрээс суралцаж эхлэх хүсэлтэй байгаа бол оройтлоо гэхэд 7-р сарын 15-аас өмнө хүсэлтээ гаргах хэрэгтэй. Зуны улирлаас суралцаж эхлэх хүсэлтэй бол 1-р сарын 15 аас өмнө хүсэлтээ гаргах нь зүйтэй. Мэргэжлийн ангийн онцлогоос шалтгаалан өөр нэмэлт шаардлага, хүсэлт гаргах хугацаа байж болно. Зарим ангид элсэх хүсэл гаргахад тодорхой дүнгийн дундаж шаарддаг бөгөөд элсэн суралцах шалгалтанл тэнцэх ёстой байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг hochschulart.de. –ээс авна уу.