Их сургуулиа төгссөний дараах хэтийн төлөв
Германд их сургуульд сураад төгсчихсөн үү? Харин одоо юу хийх вэ гэдгээ бодож байна уу? Их сургуулиа төгссөний дараа Герман улсад үлдэж болно шүү дээ. Германл үргэлжлүүлэн амьдрахад чинь тохирох олон сайхан боломж байна.
Ажлын байр хайж олоход зориулсан оршин суух зөвшөөрөл хүсэх тухай
Та өөрийн төгссөн мэргэжилд нийцэх ажлын байр хайх зорилгоор 18 сар оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэн харьяатын албанд гаргаж болно. 18 сарын хугацаанд та ямар ч төрлийн ажил эрхэлж болно. Энэ төроийн оршин суух зөвшөөрлийг сунгах боломжгүй гэдгийг анхаарна уу. Энэ хэсгээс та Герман улсад хэрхэн ажлын байр хайж олох талаар үнэтэй зөвлөгөө олно. 18 сарын оршин суух зөвшөөрөл авахын тулд та дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай.
- Их сургуулиа амжилттай төгссөн болохыг нотлох баримт бичиг
- Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан болохыг тодорхойлох баримт
- Амжиргааны баталгаагаа нотлох
Өргөдлөө өгөхөөс өмнө ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаар холбогдох гадаадын иргэн харьяатын албанд хандан мэдээлэл авахыг зөвлөж байна. Зарим алба мөн интернетээр дамжуулан мэдээлэл өгдөг.
Мэргэжлийн чиглэлд тохирох ажилд ороход шаардлагатай оршин суух зөвшөөрөл
Таны мэргэжилд тохирсон ажлын байрны санал авмагцаа мэргэжлээрээ ажиллахад зориулсан оршин суух зөвшөөрөл эсвэл цаашид оршин суух Европын Холбооны цэнхэр карт хүсэх үү гэдгээ шийдэх ёстой. Оршин суух эдгээр зөвшөөрөл нь өөр өөр шалгуур хангасан байхыг шаарддаг. Ирээдүйн төлөвлөгөөнөөс чинь хамаарч эдгээр зөвшөөрлийн давуу тал гарна. Ялангуа та цаашид ЕХ-ны өөр нэг улсад амьдрах бодолтой байгаа бол ЕХ-ны цэнхэр карт нь илүү хэрэгтэй. Дараах шалгуурыг хангах шаардлагатай.
- Их сургуулиа амжилттай төгссөн болохыг нотлох баримт бичиг
- Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан болохыг тодорхойлох баримт
- Амжиргааны баталгаагаа нотлох (ажлын гэрээ)
- Цэнхэр картын хувьд: Жилийн бохир цалингийн дундаж математик, мэдээлэлзүй, байгалийн шинжлэх ухаан техникийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд 55 200 эсвэл 43,056 байх (2020 онд)
Оршин суух зөвшөөрлийг сонгох нь таны хувийн нөхцөл байдлаас шалтгаалах учир гадаадын иргэн харьяатын албанаас зөвлөгөө аваарай. Таны цагийн ажлын санал авсан ч оршин суух зөвшөөрөл авч болно. Урьчилан төлөвлөж буй цалингийн хэмжээ амжиргааны зардалд чинь хүрэлцэх эсэх нь чухал. Үүнийг гадаадын иргэн харьяатын алба шийднэ.
Онцгой шаардлага, нөхцөол хангасан тохиолдолд суралцаж байх хугацаандаа буюу оюутны хувиар оршин суух үедээ тухайн салбарын мэргэжилтний хувьд ажлын байрны санал авч болно. Энэ тохиолдолд оршин суух зөвшөөрлийн төрөл өөрчлөгдөн мэргэжлээрээ ажиллахад шаардлагатай оршин суух зөвшөөрөл авна. Илүү дэлгэрэнгүйг гадаадын иргэн харьяатын аланаас авна уу.
Хувиараа үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан оршин суух зөвшөөрөл
Германд их сургууль төгсөгчийн хувьд та Герман улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх юм уу бие даан мэргэжлээрээ ажиллаж болно. Жишээ нь, хувь инженер.
Үйлдвэрлэл үйлчилгээний компани үүсгэн байгуулах
Үйлдвэр үйлчилгээ эрхлэх компани байгуулахын тулд та бие даан үйл ажиллагаа явуулахад зориулсан оршин суух зөвшөөрөл авах ёстой. Энэ төрлийн оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэн харьяатын албанаас хүснэ.
Хувиарааа буюу бие даан мэргэжлээрээ ажиллах
Хэрэв та бие даан хувиараа ажиллахыг хүсч байгаа бол чөлөөт мэргэжилтнээр ажиллах оршин суух зөвшөөрөл хүснэ. Үүний тулд ер нь намтар, их сургууль төгссөн гэрчилгээ, хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны танилцуулга, санхүүгийн төлөвлөгөөг гаргаж өгнө.
Өргөдлөө өгөхөөс өмнө ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаар холбогдох гадаадын иргэн харьяатын албанд хандан мэдээлэл авахыг зөвлөж байна. Зарим алба нь мөн интернетээр дамжуулан мэдээлэл өгдөг. Хувиараа үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан оршин суух зөвшөөрөл нь эхлээд хугацаатай байдаг. Харин таны бизнесийн санаа амжилттай, та болон гэр бүлийн чинь амжиргаа баталгаатай болсон тохиолдолд оршин суух зөвшөөрөл ямар ч асуудалгүй сунгагдана.
Докторын сургалтанд суухад зориулсан оршин суух зөвшөөрөл
Германы их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагад судалгаа шинжилгээний чиглэлээр ахин дэвших хүсэлтэй бол гадаадын иргэн харьяатын албанд оршин суух зөвшөөрөл хүсэхэд л хангалттай. Ингэхдээ элсэн суралцах тухай тодорхойлолтоо авч ирнэ. Мөн эрүүл мэндийн даатгалтай болон амжиргааны зардлаа хариуцах чадвахртайгаа нотлох ёстой.
Өргөдлөө өгөхөөс өмнө ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаар холбогдох гадаадын иргэн харьяатын албанд хандан мэдээлэл авахыг зөвлөж байна. Зарим алба нь мөн интернетээр дамжуулан мэдээлэл өгдөг.
Дунд мэргэжил эзэмшихэд шаардлагатай оршин суух зөвшөөрөл
Гадаад оюутнууд их сургуулиа төгсөхөөс өмнө оршин суух зөвшөөрлийнхөө төрлийг солих боломжтой. Их сургуульд үргэлжлүүлэн сурахын оронд дунд мэргэжлийн сургалтанд сууж болно. Энэ тохиолдолд тодорхой шаардлага хангаж байвал дунд мэргэжил олгох сургалтанд суух оршин суух зөвшөөрөл авна. Мөн их сургууль төгссөний дараа ч дунд мэргэжлээр суралцах боломжтой бөгөөд дунд мэргэжлээр суралцах оршин суух зөвшөөрөл хүсч болно. Энэ төрлийн зөвшөөрлийг гадаадын иргэн харьяатын алба дангаараа шийднэ.
Өргөдлөө өгөхөөс өмнө ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаар холбогдох гадаадын иргэн харьяатын албанд хандан мэдээлэл авахыг зөвлөж байна. Зарим алба нь мөн интернетээр дамжуулан мэдээлэл өгдөг.