Герман улсад 90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний виз 2019-2020 онд авсан суралцагсад

90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний визийн төрөлд "Culture Exchange" Соёлын солилцооны хөтөлбөр болох Хүүхэд асрагч (Au-Pair)-аар ажиллах виз багтдаг.   

ЗОРИЛГО: Нэгэнт сурч эхэлсэн герман хэлнийхээ мэдлэгийг гүнзгийрүүлэх, соёлын солилцооны хүрээнд Германд оршин суух нь хүүхэд асрагчийн эрхэм зорилго юм. Зуучлагч байгууллагын үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай биш хэдий ч чанарын тэмдэгтэй зуучлагч байгууллагуудаар дамжуулан ажиллах айлаа олохыг зөвлөж байна....

Хүүхэд асрагчаар ажиллах виз мэдүүлэгчийн заавал биелүүлэх нөхцлүүд:

  •  Виз мэдүүлэх өдөр 27 нас хүрээгүй байх
  •  Герман хэлний анхан шатны мэдлэгтэй байх1
  •  Ажиллах гэж буй айл насанд хүрээгүй хүүхэдтэй байх
  •  Виз мэдүүлэгч болон ажиллах айлын хооронд төрөл садангийн холбоогүй байх
  •  Ажиллах гэж байгаа айлын гэр бүлийн хэл нь Герман хэл байх

Германы Оршин суух тухай хуулийн 19.с болон Хөдөлмөр эрхлэх тухай зохицуулалтын 12-р зүйлд (§19c AufentG i.V.m. §12 BeschV) зааснаар хүүхэд асрагчаар ажиллах нь Германд хөдөлмөр эрхлэлт гэж үздэг.

 

2019 онд уг хөтөлбөрт бүртгүүлсэн элсэгчид маань визээ 99,99% авсанаар ХБНГерман улсыг зорьсон байна.