Хүүхэд асрагчид байх 11 гол шинж

Хүүхэд асрагчид байх 11 гол шинж

Хүүхэд асрагчаар ажиллаж эхэлж байгаа хүмүүс онцгой авъяас чадвартай байх хэрэгтэй. Харин ямар чадвар нэн шаардлагатай вэ?

Хүүхэд асрагчийн хувьд ямар шаардлага, шалгуур хангасан байх вэ гэдэг талаар би хэд хэдэн өгүүлэл бичсэн. Эдгээр нь эхлээд хүүхэд асрах туршлага, цаашлаад хэлний мэдлэг, хэн тус хөтөлбөрт тохирох вэ зэрэг асуултуудтай холбоотой. Өнөөдөр би хүүхэд асрагчаар гадаадад ажиллах сонирхолтой байгаа хүн ямар шинж чанар агуулсан байх хэрэгтэй талаар өөрийн бодлыг хуваалцах болно.

 

  1. Цаг барих

Танд хүүхэд сургуульд нь хүргэх ч юмуу цэцэрлэгээс нь авах шаардлага гарна. Тодорхой хугацаанд амжуулах шаардлагатай олон ажил бий. Хүлээн авагч гэр бүл чинь ч таныг эдгээр ажлыг цаг хугацаанд нь амжуулж чадна гэдэгт итгэж байгаа. Иймэрхүү нөхцөл шаардлагад бэлэн бөгөөд сайн зохион байгуулдаг байх  хэрэгтэй.

2. Үүрэг хариуцлагаа ухамсарлах

Бүх хүлээн авагч гэр бүл боловсорсон, хариуцлагатай, хүүхдээ эргэлзэх зүйлгүй итгэн хариуцуулж болохуйц хүүхэд асрагч хайдаг.

3. Бүтээлч байдал

Хүлээн авагч айлынхаа хүүхдүүдэд байнга шинэ тоглоом, гараар урлах зүйл санал болгож байгаарай. Хүүхдүүд иймэрхүү зүйлд дуртай байдгаас гадна маш олон зүйл сурна.

4. Уян хатан байх

 

Хүүхдүүдтэй хийх ажлаа байнга сайн төлөвлөнө гэдэг хэцүүгээр тогтохгүй хэрэг юм. Асар богино хугацаанд ямар нэг  зүйл өөрчлөх шаардлага гарах ч юм билүү. Ийм нөхцөл байдалд уян хатан байх чадвартай байх хэрэгтэй шүү.

5. Олон хэлээр харилцах– дор хаяж суурь мэдлэгтэй байх

 

Хүлээн авагч гэр бүлийн гишүүдтэй ойр зуурын харилцан яриа өрнүүлэх чадвартай эсэхээ бодооорой. Гадаад улсаас ирсэн хүүхэд асрагчийн хувьд ажлын эхэн үед гадаад хэлээр ярих нь амаргүй байдгийг ихэнх гэр бүл мэднэ. Биеэ бүү бариарай, мөн алдаатай ярихаас айх хэрэггүй шүү.

6. Адал явдалд дуртай байх

Харийн соёлоос суралцах, шинэ сонин зүйл үзэж туулах боломж танд байна. Хүмүүстэй уулзах, амсаж үзээгүй хоол идэх, амьдралын өөр хэв маягтай танилцахаас цааргалах хэрэггүй шүү.

7. Хайр татам байх

 

Хайр татам сайхан хүнтэй цуг байхыг хүн бүр л хүсдэг шүү дээ. Та сайхан уур амьсгал бэлэглэдэг хүн бол хардаг хүүхдүүд чинь тун удахгүй хайрлах болно.

8. Хүндэтгэлтэй байх

 

Эелдэг бөгөөд өөртөө итгэлтэй байгаарай. Хүлээн авагч гэр бүлдээ хэр их хүндэтгэлтэй хандана тэр хүмүүс ч бас таныг цаг хугацааны явцад гэр бүлийн нэгэн гишүүний хувьд хүндэтгэн харьцах болно.

9. Санаачлагатай байх

Хүлээн авагч гэр бүлийн зүгээс ойр зуурын жижиг сажиг зүйлд туслуулахыг тэр бүр гуйгаад байхгүй. Эргэн тойрноо сайн харж, юуг хэрхэн хийх вэ гэдгийг өөрийн санаачлагаар шийдэж байгаарай. Таны санаачлагатай байдлыг үнэлж л таарна!

10. Харилцах чадвар сайтай байх

 

Хүүхэдтэй түвшинд нь тохируулж харилцах нь нэн чухал. Мөн хүүхэдтэй болон өөрийн ажиллаж амьдрахтай холбоотой бодол санаа, анхаарал, халамж, санаа зовнил зэргээ эцэг эхтэй хуваалцаж байх хэрэгтэй. 

11. Дасан зохицох чадвар

Аливаад хэдий сайн дасан зохицож чадна төдий чинээ хурдан их зүйл сурч, ойлгож, орчиндоо хурдан дасна.

Миний хэлэхээ мартсан өөр зүйл санаанд чинь орж байна уу? Түүнийгээ хуваалцвал миний зүгээс их баярлах ба энэхүү жагсаалтдаа нэмж оруулах болно.