Хүүхэд асарч байсан туршлагагүй хүн хүүхэд асрагчаар ажиллаж болох уу?
- Хүүхэд асрагч
- Хүсэлт гаргах
„Би жаахан дүү нартай учир хүүхэд харж сайн чадна."
Зөвлөгөө,ярилцлагын үеэр иймэрхүү яриаг бид байнга сонсдог. Эвсэл хамаатныхаа хүүхдийг байнга харж байсан тухай яриа ч болно. Хүүхэд харж байсан туршлагын тухай тодорхойлолтонд энэ тухай бичихэд л хангалттай юу гэвэл үгүй. Дүүгээ юмуу хамаатныхаа жаалыг харах, айлын хүүхэд харах хоёрын хооронд ялгаа бий. Гадаад улсад хүүхэд асрагчаар ажиллаад ирэхээр та өөр дээрээ хариуцлага хүлээхээс гадна хүлээн авагч гэр бүлийнхээ хүүхдүүдтэй нилээд хэдэн цагийг хамт өнгөрөөх шаардлага гарна. Үүний тулд та хүүхдэд хайртай байх болон хүүхэд харах нь тун сонирхолтой ажил гэж төсөөлөх зэрэг чинь хангалттай биш. Бодит байдал дээр бага ч болов туршлага хэрэг болно. Туршлага хуримтлуулах болон үүнтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл хүүхэдтэй анхаарал болгоомжтой хандах тухай бидний зөвлөгөөг уншаарай. Гэр бүлийн хүрээнээс гадуур хүүхэд асрах туршлага одоогоор байхгүй боловч хүүхэд асрагчаар гадагшаа явах хүсэлтэй байгаа бол дараах байдлаар нөхөн хуримтлуулж болно.
Цэцэрлэгт дадлага хийх
Таны гэрийн ойр хавьд цэцэрлэг юмуу, үдээс хойш арга хэмжээ зохион байгуулдаг бага сургууль байж л таараа. Энэ төрлийн байгууллагууд сайн дурын туслах хүчтэй болсондоо ихэвчлэн дуртай байдаг. Зөвхөн электрон шуудан илгээх, утсаар холбогдоод зогсохгүй биеэр очоод уулзаад үзэх хэрэгтэй. Амралтын үеэр нэгээс хоёр долоо хоногоор тус байгууллагын ажилд туслах завтай юмуу, уртхан хугацаагаар долоо хоногт нэг удаа тэдний ажлыг ажиглах дадлага хийх нь дээр гэж үзэж байгаа эсэхээ тунгаан бодоорой. Таны хувьд ч тэр хүлээн авагч гэр бүлийн хүүхэдтэй харьцах тал дээр өөртөө итгэлтай байх болон зүг чигээ олоход чинь нэн тустай.
Айлын нялх хүүхэд харах
Хөршүүдээ ажиглаарай. Эсвэл тоглоомын талбай илүү дээр байж мэднэ. Нялх хүүхэдтэй айл байна уу? Байгаа бол хүүхдийг нь сайн дураараа харж өгөх сонирхолтой байгаагаа хэлээрэй. Мөн хүүхэд асрагчаар гадаад улсад ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд багахан дадлага туршлага хэрэгтэй байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Бараг бүх залуу гэр бүл бага зэрэг тусламж дэмжлэг авах дуртай байдаг. Ганц орой сул чөлөөтэй өнгөрөөх ч юм уу. Эсвэл хүүхэд харах ажилд нь туслах сонирхолтой байгаагаа тараах хуудас дээр бичээд ойр хавийнхаа цэцэрлэг, шатахуун түгээгүүрийн газар, супер маркет зэрэг газруудад өлгөөрэй.
Биеийн тамир, спортын нийгэмлэг, сүмийн бүлгэм, өсвөр үе, залуусын бүлгэм
Та аль нэгэн бүлгэмд хамаардаг юм уу биш биз? Скаут, хүүхэд залуусын гал коммандын сайн дурын нийгэмлэгт ч юмуу. Амьдардаг газрын чинь бүлгэмүүд амралтын тоглоомын арга хэмжээ зохион байгуулдаг юм биш биз? Иймэрхүү газруудаас хэдэн хүүхэд харах, асрах юмуу хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулдаг эсэх, тэр ажилд нь туслах хүн хайж байгаа эсэхийг асууж тодруулаарай.
Сургууль
Өөрийнхөө төгссөн сургуулиас асуугаад үзэх нь хамгийн амархан. Доод ангийн сурагчдад тусалж дэмжих ажил зохион байгуулдаг уу? Эсвэл асран халамжлагчаар бүртгүүлсэн ч болно шүү дээ. Зарим сургууль маргаан зохицуулагч нар бэлддэг. Эдгээр арга хэмжээнүүд нь таныг хүүхэд асрагчаар ажиллахад бэлтгэх болно.
Туршлага хуримтлуулах олон боломж байгааг та харлаа. Зарим нь харьцангуй богино хугацаанд хэрэгжих нь боломжтой. Ямартай ч хүлээн авагч гэр бүл хүүхдүүдээ бага ч болов дадлага туршлагатай хүүхэд асрагчид итгэж даатгахыг илүүд үзнэ. Мөн дээр дурьдсанчлан, та энэ чиглэлээр ажиллахад бэлэн гэдгээ мэдэж байвал өөрөө ч сэтгэл хангалуун байх болно