НИСЭХИЙН ӨМНӨХ ЗӨВЛӨМЖ

Нисэх цагаас 2цаг 30минутын өмнө нисэх буудал дээр очиж ачаа тээшээ бүртгүүлнэ үү.

- зорчигчийн нислэгт зөвшөөрөгдөх үнэгүй тээвэрлэгдэх тээш 1ш цүнх буюу 23кг, гар тээш 1ш цүнх буюу 5кг

- Гар тээшинд 100 мл-ээс хэтрэх шингэн зүйл авч орохыг хориглоно.

- Вирус тархах магадлалтай тул нислэгийн турш халуун хоол цайгаар үйлчлэхгүй зөвхөн хийжүүлсэн ундаа, ус, соруулаар үйлчлэх болно та бүхэн хувийн бэлтгэлээ сайтар хангаж ирээрэй.(Хуурай идэх юм авч орж болно.)

- Мөн таны урьдчилан ирүүлсэн дамжих нислэгийн мэдээллийг системд оруулдаг тул нисэх өдөр бүртгэл дээр очиход мэдээлэл зөрж болохгүй, зөрсөн тохиолдолд тээвэрлэлтээс татгалзах магадлалтай. Зорчигч та дамжин өнгөрөх болон зорчиж буй улсын хилийн хязгаарлалт, цар тахалын үеийн хорио цээртэй холбоотой бусад мэдээ, мэдээллийг судлах / шалгуурыг хангах үүрэгтэй ба тухайн улсуудын хил дээр очоод бичиг баримт, шаардлагатай цахим бүртгэл болон зорчигчийн өөрийн хариуцлага, үүргээс хамаарах бусад зүйлсээс шалтгаалан хил нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд суудал захиалгын ажилтнууд хариуцлага хүлээх боломжгүйг анхаарна уу.

PCR шинжилгээний талаарх мэдээлэл ХБНГУ-ын Засгийн газраас коронавирусийн цар тахлаас хамгаалах, гадаад улсаас мутацид орсон коронавирус зөөвөрлөгдөн ирэхээс сэргийлэх зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн олон улсын зорчигч тээврийн хэрэгслээр ХБНГУ-д ирж буй болон дамжин өнгөрч буй бүх иргэд Германд буух цагаас 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн тестийн сөрөг хариуг зорчигч тээврийн компанид үзүүлж үйлчлүүлэх журмыг мөрдөж эхлээд байна.

Герман улсын Франкфурт хотоор транзит хийх болон Герман улс руу нэвтрэн орох иргэд ANTIGEN RAPID TEST өгөхийг зөвлөж байна. Герман улс Монголд хийгдсэн PCR тестыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Дээр дурдсан ХБНГУ-н хилийн шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаасаа 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож Интермед эмнэлэг дээр хийгдсэн “Sars -Cov 2- viral antigen” -ийн Сөрөг гарсан хариуг Англи хэл дээр, өөрийн гадаад пасспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай. Сөрөг''гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж,тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч очно уу.

Нисэх буудлын бүртгэлийн цэг дээр таны шинжилгээний хариуг ГЭРЭГЭ -д шивэгдэн орсон хариутай тулгах учир урдчилан утасан дээрээ ГЭРЭГЭ аппликэйшн татаж бэлдсэн байх,ИНТЕРМЕД-д өгсөн бол таны утасанд SMS мэйссэжээр ирсэн линкээр хариуг тулгаж шалгахыг анхаарна уу" Энэ шинжилгээг өгөхдөө : Үйлчлүүлэгчид нь PCR шинжилгээ өгөхтэй адил online.intermed.mn руу ороод англи хэлээ сонгоод, foreign гэснийг чагтлана. Үргэлжлүүлээд latin буюу англи хэлээр мэдээллээ бөглөх ба шинжилгээгээ “Sars -Cov 2- viral antigen” буюу 33000₮-ийн шинжилгээг сонгоно. Хариу 2-4 цагийн дотор багтан гарна. Бусад ирээд тамгалуулах гэх мэт процесс PCR-тай яг ижил юм байна.

Зорчигч та ХБНГУ-д ирэхээс өмнө https://www.einreiseanmeldung.de/#/ вэб хуудас руу орж бүртгүүлэх бөгөөд бүртгэл хийлгэсэн нотломжийг биедээ авч явна. - Тийзээ ямар нэг шалтгаанаар ашиглаагүй тохиолдолд дараагийн тусгай үүргийн нислэгт автоматаар шилжихгүй ба ямар нэгэн давуу эрх үүсэхгүй.

- Мөн бэлэн бусаар хийсэн тийзийн буцаалтыг зорчигч хүсэлт гаргаснаас хойш 1-3 сарын хугацаанд буцаалт хийгдэх ба ба буцаалтын хураамж 40$ суутгагдахыг анхаараарай.

 

Хилээр нэвтрэх дижитал бүртгэл

Нисэхийн өмнөх өдөр шинжилгээний хариу гарснаар Герман улсын хилээр нэвтрэх Дижитал бүртгэлийн дараах линк-ээр орж бүртгүүлнэ. Англи эсвэл Герман хэлээ сонгох боломжтой. 

Schritt 1 von 8 / 8 алхамаар хийж гүйцэтгэнэ.

Юуны өмнө тухайн дижитал бүртгэлийн хийхдээ дараах бичиг баримтын өөрийн гар доор байлгаснаар бөглөхөд илүү хялбар байх болно.

  • Гадаад паспорт
  • Нислэгийн тийз
  • Зочин айлыг гэрээ болон холбоо барих имайл хаяг утасны дугаар хаягийн мэдээлэл
  • Шинжилгээний хуудас, вакцинжуулалтын паспорттой бол тэрнийгээ гар доор бэлэн байлгана уу.

https://www.einreiseanmeldung.de/?fbclid=IwAR2hoqYdu6L7-#/

 

ГАР ТЭЭШ

Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг нь ороод 55см х 40см х 20см-аас хэтрэхгүй байвал зохино.

НИСЛЭГИЙН ҮЕД ЦҮНХЭНДЭЭ ЗАЙЛШГҮЙ АВЧ ЯВБАЛ ЗОХИХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ

  • Хэтэвч / халаасандаа 120 евро авч явна гэж тооцон жижиг мөнгөн дэвсгэртүүд 5, 10, 20 евро болгох/
  • Гадаад паспорт
  • Бэлэн мөнгө/ жижиг дэвсгэртээр 5, 10 евро/
  • Кредит карт
  • Нислэгийн тийз
  • (PCR) шинжилгээ 48 цаг дотор хүчинтэй
  • Түргэвчилсэн (Rapid) шинжилгээ буюу эсрэг биет илрүүлэх
  • Гар ариутгагч
  • Маск / хэдэн ээлж/
  • Жижиг тэмдэглэлийн дэвтэр: айлын утасны дугаар, имэйл, гэрийн хаяг бичиж тэмдэглэх.
  • Интернэт олон улсын дугаар: Интернэттэй үедээ Монгол дахь гэр бүлтэйгээ холбогдох боломжтой. 
  • Оригналь Au-Pair гэрээ, урилгаа гар цүнхэндээ авч явна. Германы элчингээс визний хариугаа авсаны дараа оригнал бичиг баримтын та нарт буцааж өгдөг, энэ бичиг баримт гар цүнхэндээ авч явна.

 

ТУХТАЙ УНТАХАД

  • Ноосон цамц
  • Ороолт
  • Дэр / боломжтой бол/
  • Нүдний хаалт
  • Чихний бөглөөс
  • Оймс / дулаан/

УЙДАХГҮЙН ТУЛД

  • Ном, тавлет
  • Цэнэглэгч
  • Сэтгүүл
  • Чихэвч
  • Тэмдэглэлийн дэвтэр
  • Бал

ӨЛСӨХГҮЙН ТУЛД

  • Самар, шоколад
  • Усны сав/ ус авч орж болохгүй харин өөрийн усны савтай байх/
  • Гаа, бохь

 

АЧАА/ ЧЕМОДАН

Олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 23 кг - аас хэтрүүлэхгүй тухайн нислэгт зөвшөөрөгдсөн ачааны ширхэг -ээр тооцуулна..

Нислэгээ боломжийн хэрээр ая тухтай болгох

Бодит нислэгийн үйл явц нь ихэвчлэн давчуу, эвгүй, дарамттай байдаг. Аз болоход, энэ гурван боломжийг ашиглахын тулд та хэдэн зүйлийг хийж болно.

  • Гарахаасаа өмнө кино, телевизийн шоун дээр зөөврийн компьютер эсвэл таблетаа ачаалах хэрэгтэй. Flying нь онцгой сонирхолтой байдгийг мэддэггүй, тиймээс та нарыг сайхан байлгахыг хүсч байна. 
  • Тантай хамт хөтөчийн ном авчирна уу. Хэрвээ та надтай адилхан бол та ихэвчлэн судалгаа хийлгэлгүйгээр шинэ газарт очдог. Онгоцонд байх хугацааг ашигласнаар сайтыг үзэх сайтуудын талаар илүү ихийг мэдэж, газар дээрээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. 
  • Хэрэв та шөнийн цагаар нислэг хийх гэж байгаа бол бэлтгэлийн нүдний тор худалдаж авах хэрэгтэй. Гэрлийг хаах үед онцгой сайн ажилладаг.
  • Би шүдний сойз, жижигхэн шүдний оо зэргээр үргэлж аялдаг. Би бас нүүрний манан, чийгшүүлэгч гуурс, үсний сойз авчирдаг. 

 

АЧААНДАА ӨГӨХ ЧЕМОДАНДАА ЮУГ БАГЛАХ ВЭ? ХЭДЭН КГ ЖИНТЭЙ БАЙХ ВЭ? - 23 кг 

  1. Өдөр тутамд гэртээ өмсөх хувцас
  2. Гадуур гарахдаа өмсөх хувцас
  3. Бяцхан эмийн сан
  4. Гарын бэлэг
  5. Толь бичиг
  6. Авч явах бичиг баримтууд

Өдөр тутамд гэртээ өмсөх хувцас

  • Бэлтгэлийн болон гэрт өмсөхөд эвтэйхэн ноосон өмд / 2-3 ээлж/
  • Гэрт өмсөхөд тохиромжтой ноосон болон бэлтгэлийн цамц 
  • Подвольк / хэдэн ээлж/
  • Оймс/ маш сайн нөөцтэй явах бүтэн жил хэрэглэх/
  • Гэрийн углааш/ халтардаггүй ултай байх/
  • Дотуур хувцас

Гадуур гарахад өмсөх хувцас:

  • Жинсен өмд, даавуун өмд 
  • Пүүз, кит 
  • Гадуур куртик
  • Үүргэвч

Бяцхан эмийн сан: Ойр зуурын эм авч явах - Ходоодны эм - Гэдэсний эм - Харшилын эм - Өвчин намдаах эм - бөөрний эм - зүрхний эм гэх мэт

Гарын бэлэг: Жижигхээн гарын бэлэг зочин айл болон хүүхдүүдэд Ж:. Түлхүүрний оосор, ноолууран оймс, Ялгууны- үзэг балны сав,толь, түрүүвч гэх мэтчилэн авч явахад авсаархан зүйлс авч явах, Жич: хэт үнэтэй зүйлс хэрэггүй.

АРИУН ЦЭВЭР, ГОО САЙХАНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

  • Нүүрний будаг
  • Салфетика
  • Өвчин намдаагч
  • Харшил дарагч
  • Халууны эм
  • Үрэвсэл намдаагч
  • Нүдний дусаалга
  • Чийгшүүлэгч

ЦААШИД СУРАХТАЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТАА АВЧ ЯВАХ: Герман улсад FSJ/ Ausbildung хийхэд шаардлагатай. 

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ / орчуулга-2%, эх хувийн хамт/
  • Төрсний гэрчилгээ/ орчуулга-2%, эх хувийн хамт/
  • Ял шийтгэлгүй тодорхойлолт /орчуулга-2%, эх хувийн хамт/
  • Хэрэв Их сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас /орчуулга-2%, эх хувийн хамт/
  • Хэрэв бакалаврын дипломтой бол /орчуулга-2%, эх хувийн хамт/

Нотариатаар оруулж, гадаад хэргийн яамаар баталгаажуулсан байна. 

 

АВЧ ЯВАХ ЧЕМОДАН БЭЛЭН БОЛЛОО.

 

 

Бидний бяцхан зөвлөгөө тус болно гэдэгт итгэж байна.

Viel Spass bei deiner Reise nach Deutschland 

Gute Reise nach Deutschland