ХБНГерман улсад Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл

Au-pair” гэдэг нь франц хэлнээс орж ирсэн үг бөгөөд “ижил тэгш эрхтэй байх” гэсэн утга илэрхийлнэ. Германд хүүхэд асрагчаар ирснээр чи герман хэлний мэдлэгээ мэдэгдэхүйц сайжруулахаас гадна, германы нэгэн зочин гэр бүлээр дамжуулан тус орны зан заншил, соёлтой танилцах хамгийн сайхан боломжийг атгана. Хүүхэд асрагчийн хувьд чамайг зочин гэр бүл чинь гэр бүлийн нэгэн гишүүн шигээ л хүлээн авах болно.  Чи хүүхэд харж, гэрийн ойр зуурын ажилд тусална. Харин зочин айл чинь герман хэлийг чинь сайжруулж, герман соёлтой илүү сайн танилуахад чинь туслах болно.

Бүх зүйлээ нарийн санй төлөвлөчихвөл хүзүхэд асрагчаар ажиллах хугацаа чинь гайхалтай сайхан өнгөрөх болно. Тиймээс хүүхэд асрагчийн хөтөлбөрийн талаар сайтар мэдээлэлэл авч, гаргасан шийдвэрээ нарийн тунгаан болох хэрэгтэй. Энэ тал дээр манай баг хамт олон тусалж дэмжин, германд байх хугацаанд чинь үргэлж дэргэд чинь байх болно. Асууж тодруулах зүйл байвал бидэнд хандаарай.

Тавигдах шаардлага

  • Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх
  • Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцож, гэр бүлийн дотоод дүрэм журмыг анхаарах
  • Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгү байх
  • Хэрэв чи Европын Холбооны гишүүн орны иргэн биш бөгөөд виз хүсэх шаардлагатай бол 18-26 насны, дор хаяж герман хэлний A2 төвшиний мэдлэгтэй хүүхэдгүй байх ёстой.  

Чиний давуу тал

  • Байр, хоол үнэгүй
  • Сар бүр 280 евроны халаасны мөнгө
  • Долоо хоногт 1,5 өдөр амарна
  • Жилд 4 долоо хоногийн цалинтай амралт 
  • Эрүүл мэнд, осол, хувийн хариуцлагын даатгал
  • Хэлний курсэд суралцах боломж
  • Хэлний курсийн төлбөрт сар бүр 50 евроны дэмжлэг үзүүлнэ
  • Хамгийн ойр байрлах хэлний курсэд явах унааны тасалбар
  • Хүүхэд асрагч нарын уулзалтанд очих
  • Сургалтанд суусан гэрчилгээ
  • 24 цагийн түргэн тусламж дуудлагын утас

Чиний үүрэг, хариуцлага

Хүүхэд асрагчийн хувьд чи зочин гэр бүлд хүүхэд харах (хүүхдүүдтэй тоглох, идэх, уух юм бэлтгэх, хувцаслах, цэцэрлэгт нь хүргэх, авах, хүүхдүүдтнй хамт гар урлал хийх г.м.), гэр орны ойр зуурын ажилд (хүүхдийн өрөө цэвэрлэх, ширээ засах, тоос соруулах, юм индүүдэх г.м.) тусална. Хүүхэд харах цагаа оролцуулаад долоо хоногт 30 хүртэлх цаг ажиллана. Хамгийн чухал нь хүүхэд харах ажил бөгөөд маш хариуцлагатай байх ёстой. Хайр халамж болон хамаг бүхнээ л харж байгаа хүүхдэдээ зориулах хэрэгтэй шүү.

Хүүхэд асрагчаар ажиллах хугацаа

Хүүхэд асрагчаар ажиллах хугацаа хамгийн багадаа 6 сар, дээд тал нь нэг сар байдаг. Европын Холбооны улсын иргэн бол 3 сарын хугацаагаарл ирж болно.  Хэдий чинээ удаан хугацаагаар байх боломжтой байна, зочин гэр бүл олох боломж нь төдий чинээ өндөр байна. Бараг бүх гэр айл 12 сараар ирэх хзүүхэд асрагчийг илүүд үздэг.

Чиний зочин гэр бүл

Тавигдах шаардлага нь өндөр байдаг бөгөөд айл голглон тус хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Яг чамтай л адилхан зочин айл чинь ч гэсэн өргөдлийн материал бүрдүүлэх ёстой бөгөөд бидэнтэй ярилцлага хийдэг. Тавигдах шаардлагыг хангаж, хүүхэд асрагчийн хөтөлбөрийн дагаж мөрдөх дүрэм журмыг баримтлахад бэлэн байна гэдэг нь тодорхой болсны дараа л тус хөтөлбөрт хамрагдана. Ихэнх гэр бүл нэгээс дөрвөн насны хоёроос дөрвөн хүүхэдтэй байдаг ба зарим нь эцэг эх ганцаараа хүүхдээ өсгөдөг.

Хэлний курс

Хүүхэд асрагчаар ажиллах хугацаандаа би хэлний курсэд явах эрхтэй. Зочин гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө. Ихэнх хүүхэд асрагч долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Бидний зүгээс зочин айлд хэлний курсийн зардалд нэг сар тутамд 50 евроны дэмжлэг үзүүлэхийг зөвлөдөг. Долоо хоногт 6 орчим цаг хичээллэдэг 3 сарын хэлний курсийн төлбөр ойролцоогоор 150-200 евро байна.

Даатгал

Зочин гэр бүлийн зүгээс эрүүл мэнд, осол, хувийн хариуцлагын даатгалыг төлдөг.

Чухал нь: Герман руу явахаасаа өмнө нарийн шинжилгээ хийлгээрэй. Ингэснээр чи германд ямар нэгэн өвчтэй ирэхгүй байх юм. Хүүхэд асрах хугацааны эхэн үед үүссэн өвчлөлд даатгал үйлчлэхгүй бөгөөд германд урьдчилан сэргийлэх үзлэг цөөхөн хийгддэг.

 

Өргөдөл, хүсэлтэнд бүрдүүлэх барим бичгүүд

Өргөдлийн маягтыг анхааралтай бөглөөрэй. Өргөдөл чинь хэдий чинээ сайн байна, бид танд төдий чинээ хурдан сайн айл олж өгч чадна. Өргөдөлд дараах материалуудыг бүрдүүлнэ.

1. Өргөдлийн маягт (“Германд хүүхэд асрагчаар ажиллах тухай”)

2. Гэр бүлд бичсэн хувийн захидал (“Хайрт зочин гэр бүл минь”)

3. Хүүхдүүд, гэр бүл, найз нөхөдтэйгөө авахуулсан зураг 

4. Хүүхэд харж байсан тухай тодорхойлолт доод тал нь нэгийг

5. Зан төлвийн тодорхойлолт (Багш, ажил олгогч зэрэг хүнээс авч болно.)

6. Эрүүл мэндийн лавлагаа

7. Герман хэлний батламж (доод тал нь A2 төвшин)