Гадаад улсад очоод бусдаас хүсэн хүлээх шаардлагагүй долоон зүйл  

Хүүхэд асрагчаар ажиллахаар гадаадад явахдаа бусдаас хүсэн хүлээх шаардлагагүй долоон зүйл  

Харийн соёлын хүрээнд харилцахад тийм ч амар биш тул бэлтгэлтэй байгаарай!
 

Дийлэнх хүмүүс ”хүлээлт” гэсэн сэдвийг хөнддөг.

 

Маш олон хүүхэд асрагч биелсэн, биелээгүй, зөв, буруу хүлээлтийн талаар ярьсан байдаг. Хүн бүрт өөр өөрийн янз бүрийн төсөөлөл байдаг бөгөөд эцсийн эцэст аль болох олон төсөөлөл бодит байдал дээр яг тохирч байгаасай гэж хүсдэг. Юу хүсэж төсөөлж болохгүй вэ гэдгээ анхнаасаа мэдчих нь тустай. Ингэж чадвал та урам хугарах зэрэг төвөгтэй байдалд орохгүй. Манай хөтөлбөрт хамрагдсан хүүхэд асрагч нартай хийсэн ярилцлагад байнга давтагддаг зарим зүйлийг дор ярина.

 

1. Дадаж, сурснаараа ярих

Мэдээж бүх зүйл хэлний чадвараас эхэлж байгаа. Та нарын дунд очиж ажиллах гэж буй орныхоо хэлийг төгс эзэмшсэн хүн байвал энэ хэсгийг санаа зоволтгүй алгасч болно.
Хүүхэд асрагчийн ажлын гараагаа эхлэх гэж байгаа хүмүүсийн ихэнхэд нь хэлний асуудал нэн тэргүүний бэрхшээл байх болно. Жишээ нь арван жил англи хэл, долоон жил франц хэлүзсэн байсан ч тэр.  Шинэ гадаад улсад ирснийхээ дараах хэдэн сар, хэдэн долоо хоногт эх орондоо, эх хэлээрээ өөрийгөө илэрхийлж байсан шигээ илэрхийлж чадна гэдэг мэдэж худлаа. Эхэндээ үгийн баялаг дутна. Урьд өмнө сонсож байгаагүй, хам хүрээнээс нь утгыг нь тааварлан ойлгох боломжгүй хэлц үг, хэллэгийг хүмүүс хэрэглэнэ. Янз дуудлага, нутгийн аялгуу зэргийг ойлгоход бэрхшээл гарна. Гэхдээ та шантрах хэрэггүй. Хүүхэд асрагчаар ажиллах хугацаандаа герман хэлээр харилцаад сурчихна. Зарим нь хурдан, зарим нь арай удаан сурах нь мэдээжийн хэрэг.

2. Нутгийн хүмүүстэй адил төвшинд харилцах

Өмнө ярьсан зүйлийг давьаг өгүүлэх гэж байгаа юм биш шүү. Хэрхэн харилцахаа та бодож тунгааж ухамсарлаарай. Таны харилцаанд зөвхөн_ хэлний мэдлэг чухал биш юм. Одоо бид дууны өнгө, дохио зангаа, нүүрний хувирал зэргийн тухай чрих бөгөөд эдгээр нь соёлын ялгааны асуудлууд юм. Гадаад улсад харилцахад тийм ч ач холбогдолгүй зүйлс байж болох ч буруу ойлголцолд хүргэж болохуйц юм уу, танд огт ойлгомжгүй санагдахуйц жижиг  сажиг, нарийн ширийн зүйлс байдаг. Энэ тал дээр тэвдэж сандрах хэрэггүй ба энэ бүхэнтэй дасан зохицож, танил дасал болно. Тэр бүү хэл эх орондоо очоод өөрийн орны хүмүүстэй харилцахад мөн л гайхах, тэвдэх зүйл гарч мэдэх юм.

3. Шинэ орчиндоо бусдад зөв ойлгогдох нь   
Дээр дурьдсан асуудлуудаас гадна таны эргэн тойронд байгаа зочин гэр бүл буюу гадаад хүмүүсийн хувьд таныг хэрхэн ойлгох нь мөн л төвөгтэй асуудал байдаг. Иймд та ялангуяа харилцааны эхэн үед өөрийн оронд байдгаасаа илүү тодорхой, ойлгомтой байх тал дээр хичээх хэрэгтэй. Таны гэр бүл ч ойлгоход төвөгтэй байдаг бодол санааг зочин эцэг эх чинь ойлгоно гэдэгт итгэлтэй байхад хэцүү.   Ингээд дараагийн асуудал руу оръё.

4. Таныг хувь хүн талаас таамаглан үнэлэх нь
Зочин гэр бүл чинь таныг  огт мэдэхгүй, танихгүй. Хэдийгээр та хүүхэд асрагчийн аждаа эхлээгүй байхдаа зочин гэр бүлтэйгээ тогтмол харилцаж байсан ч таныг үнэхээр сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл гэр бүл, найз нөхдөө мэддэг шиг сайн мэдэхгүй гэсэн үг. Дасаж сурсан газар, орчинд бол жижиг дохио зангаа, нүүр лүү нь харах харц зэргээр танд юу дутагдаж байгаа,  таалагдахгүй байгааг харилцаж буй хүн чинь төвөггүй ойлгоно. Харин зочин гэр бүл чинь эхэндээ ингэж чадахгүй тул хэчнээн хэцүү байсан ч тэвчээртэй байгаарай.

5. Хүүхэд болон зочин гэр бүлд хүлээн зөвшөөрөгдөх
Зочин айлынхаа хүүхдүүдэд өөрт чинь дасах хугацаа өгөөрэй. Хүүхдүүд “гадны” хүнийг тийм ч амар хүлээн зөвшөөрдөггүй. Та нарын дунд байгаа мөсийг хайлуулахын тулд хүүхдүүд болон та юун дээр сонирхол нэгдэж болох вэ гэдгийг бодож олохыг хичээх хэрэгтэй.  Таны өмнө байсан хүүхэд асрагчаа явсанд хүүхдүүд гунигтай байх боломжтой гэдгийг бодолцож үзээрэй. Хүүхэд болон та нарын дунд сайхан гүүр босгохын тулд шинэ содон зүйл бодож олох, нээж олох, суралцах талд дээр тодорхой хэмжээнд сонирхолтой байх ёстой. Бүх юмыг мэддэг царайлахын оронд асууж сонирхох, хүнийг ойлгох чадвартай, маш нийтэч хүн байхыг хичээх хэрэгтэй. Аажимдаа таны хүсэл биелэх ба хүүхдүүд ч тэр та ч тэр бие биедээ сайн хандах болно.

6. Шинэ найз нөхөдтэй болох

Шинэ орчинд шууд шинэ найз нөхөдтэй болох тийм ч амар биш. Ялангуяа өөр соёлын хүрээнд. Санаа нэгдэх хүнтэй уулзах, танилцахын тулд маш их хичээх шаардлага гарна.  Үүний тулд хэлний курсэд явах, тухайн орон нутагт болдог хүүхэд асрагч нарын уулзалтанд очих хэрэгтэй. Ойр хавьд түр гишүүнчлэлтэй болж болох юм уу, сонирхдог зүйлээ хамтхийж болох боломж байгаа эсэхийг судлаарай. Зочин гэр бүл чинь энэ тал дээр туслан, дэмжих нь тодорхой. Үүний оронд чөлөөт цагаа нутагтаа байгаа гэр бүл, найз нөхөдтэйгөө скайп болон чатаар холбогдох зэргээр өнгөрөөх нь маш үр дүнгүй явдал болно.

7. Гэрээ санахаас зайлсхийх

Гадаадал хүүхэд асрагчаар ажиллахаар очиж буй хүмүүсийн дийлэнх нь гэрээ санадах үе шатыг дамждаг. Хүн заавал шууд гэрээ санах албагүй.  Хүүхэд асрагчийн хөтөлбөрт хамрагдагдсан маш олон хүн сэтгэл хөдлөлөөр ханддаг бөгөөд удалгүй хэцүү үе эхэлдэг. Энэ нь бодож төсөөлж байсан хэм хэмжээ, амьдралын өдөр тутмын нөхцөл байдлыг даван туулах арга барил тохирохгүй байх зэргээс үүдэлтэй юм. Учир нь өөрийнх нь оршин байхуйд шал өөр дүрэм журам, огт өөр үнэлэмж үйлчилж эхэлнэ. Энэ үед бууж өгөхийн оронд ба иймэрхүү асуудал тулгарахад та ганцаараа байхгүй байх тал дээр санаа тавих хэрэгтэй. Эргэн тойрондоо байгаа хүмүүстэй ярилцаарай. Иймэрхүү нөхцөл байдлаас бултаж зугтахыг оролдох хэрэггүй. Ингэж уналтын үеийг даван туулж, шинэ орчин нөхцөлдөө дасан зохицох чадна.

Соёл хоорондын эдгээр үйл явцыг ухамсарлан ойлгож, зөвхөн хэлний асуудал дээр анхаарад хандуулалгүй, олон соёлын ялгааг ойлгон харилцах нь чухал.