Тодорхойлолт таны өргөдлийн баримт бичигт яагаад чухал вэ?
Хүүхэд асрагчаар ирж байгаа хүмүүс тоторхойлолтын ач холбогдлыг ихэвчлэн үл ойшоодог.
Хүүхэд харж байсан болон зан төлвийн тодорхойлолт нь таны бүрдүүлэх материалын гол хэсгүүд гэдгийг та мэдэж байх ёстой. Та өөрийгөө зочин гэр бүл гэж төсөөлөөрэй. Таны өмнө тохиромжтой гэж үзсэн хэдэн хүүхэд асрагчийн захидал, зургууд байна. Тэгэхээр та юуг нь харах вэ? Мэдээж тодорхойлолтууд. Хүүхдийг нь харж байсан өөр хүмүүс юу гэж хэлсэн байна, эсвэл сайн мэддэг хүн нь түүнийг хэрхэн дүгнэж байна? Хэр туршлагатай хүн бэ? Энэ хүн үе үе хүүхэд асрагчаар ажилаж байсан, эсвэл удаан хугацаанд сайн дураараа хүүхэд, өсвөр үеийг хүмүүуүүлэх салбарт ажиллаж байсан уу? Түүнийг хариуцлагаа ухамсарладаг, харилцааны ур чадвартай, аливаад шүүмжлэлттэй ханддаг биеэ даасан гэж үнэлж үү гэх зэрэг асуултанд хариулах хэрэгтэй болно. Энэ бүхэн бол зочин гэр бүлийн шийдвэр гаргахад нэн чухал шалгуурууд. Өргөдлийн баримт бичгийн хамт тодорхойлолт гаргах албан бланкийг бид илгээх ба заавал ашиглах шаардлагагүй. Гэхдээ бүх тодорхойлолтыг заавал ажиллахыг хүсч буй орныхоо хэл юм уу англи хэл дээр бичих шаардлагатай. Хэрэв таны тодорхойлолт герман хэл дээр бол, заавал өөрийн орчуулгыг хавсаргаарай. Зочин айл түүнийг орчуулах гэж хичээл зүтгэл гаргахын оронд зүгээр л хажуу тийш тавьчих вий.
Хэн тодорхойлолт хийж өгч болох эсвэл ёстой вэ?
Ээж, эгч, авга юмуу нагац эгчээсээ хүүхэд асарч байсан тухай тодорхойлолт авч болох уу гэж биднээс байнга асуудаг. Болно, гэхдээ дэмий л болов уу. Хүүхэд асрагчийн ээжийн гаргасан тодоройлолтыг зочин гэр бүл уншаад сууж байна гээд төсөөл дөө. Иймэрхүү тодорхойлолт ихэвчлэн нэг тал руу хэлбийсэн байдаг гэж танд шууд санагдахйгү байна гэж үү. Аливаа найз охиноороо зан төлвийн тодорхойлолт хийлгэе гэж бодоход тйим бодитой байх нь юу л бол.
Түүнээс биш хүүхдийг нь тогтмол хардаг, эсвэл хааяа нэг хаaж өгч байсан айлын хэнээс ч ийм тодорхойлолт гаргуулж авч болно. Хүүхэд өсвөр үетэй холбоотой бүх салбарын тодорхойлолтыг хамт илгээж болно. Жишээ нь: Сурагчдын амралтын юмуу сүмийн мөргөлчид, скаутууд, биеийн тамир, спортын нийгэмлэгийн тэмцээний удирдагч зэрэг. Доод ангийн сурагчиддаа хичээл давтах, гэрийн даалгавраа хийхэд нь туслах болон тумлах багаар ажиллаж байсан бол нотлох баримт, бичгийг хамт явуулж болно. Зан төлвийн тодорхойлолтоо багш, пастор, ажил олгогчоос авч болох ба тодорхойлолт гаргаж байгаа хүн нь танаас арай ахмад байх шаардлагатай.
Тодорхойлолт ямар агуулгатай байх ёстой вэ?
Манай албан бланкийг хэрэглэж болно гэж би өмнө хэлсэн. Мөн энгийн, чөлөөт бичвэр ч байж болно. Хэтэрхий товч байж болохгүй.
“Хатагтай ххх миний таван настай хүүг хааяа харж байсан нь үнэн болно.“ Огноо, тодорхойлолт гаргасан хүний нэр.
Иймэрхүү тодорхойлолт хааяа ирдэг. Ийм тодорхойлолтын илэрхийлэх гэсэн санаа туйлын бага. Тиймээс та зочин айлд юу чухал байх талаар бодож үзээрэй.
- Харж байсан хүүхдүүд чинь хэдэн настай байсан бэ?
- Хэр удаан, хэр олон давтамжтайгааар та хүүхдийг харж өгдөг байсан бэ?
- Таны ажлыг магтан, сайшааж байсан уу?
- Та бүтээлч, найдвартай, санаачлагатай байсан уу г.м.
Ихэнх хүүхэд асрагч нар сурагч байхдаа хүүхдийн цэцэрлэг, сургуульд дадлага хийж, гэрчилгээ авсан байдаг. Энэ ч мэдээж хэрэг хүхэд асрагчаар ажиллах хүсэлт гаргаж байгаа хүний хувьд гайхалтай сайн тодорхойлолт болно гэж найдаж байна. Бид тодорхойлолт гаргасан зарим хүмүүсийн дор хаяж нэгэнтэй нь утсаар холбогдож шалгадаг бөгөөд холбогдох утасны дугаарыг тодорхойлолт дээрээ тэмдэглүүлэхээ мартав аа. Таны зан төлвийн тодорхойлолт дээр таныг гадаадад ажиллаж амьдрахад тохирсон, нээлттэй, дасан зохицох чадвар сайтай хүн гэж тодорхойлсон байх хэрэгтэй.
Хүүхэд асарч байсан тухай тодорхойлолт байгүй тохиолдолд яах вэ?
Манай хөтөлбөрт хамрагдсан нэгэн охин хэд хоногийн өмнө өөр байгууллага срнгрсноо мэдэгдсэн юм. Учир нь түүнд хүүхэд асачб байсан тухай тодорхойлолт байхгүй бөгөөд тус байгууллага тийм тодорхойлолт шаарддагүй гэнэ!? Үүнийг би хариуцлага муутай үйлдэл гэж харж байгаа юм. Нэг талаас энэ залуу бүсгүй хүүхэд асрачийн ажилд тохирох уу гэдэг дээр ямар ч төсөөлөлгүй зуучлах агентур, нөгөө талаас өдөр бүр хэдэн цагаар хүүхэд харах ямар ажил болох талаар огт мэдэхгүй, хийх гэж байгаа чухал зүйлдээ багахан ч болов цаг хугацаа зарцуулаагүй залуу бүсгүйн зүгээс ч тэр тун хариуцлагагүй явдал. Культурист болон бусад нэр хүнд бүхий агентурууд хүүхэд асарч байсан тухай тодорхойлолтгүй хэнийг ч зуучилдаггүй. Бидний харилцдаг зочин гэр бүлүүд болон хүүхэд асрагч нар бид юун тухай ярьж байгаа вэ гэдгийг маш сайн мэдэж байгаасай гэж хүсдэг. Хүсэлт гаргаж байгаа ихэнх хүүхэд асрагч нар хүүхэд асрагчаар ажиллахаар гадагшаа явах болсноо хэдэн сарын өмнө мэддэг. Тэгэхээр дараагийн амралтаар юм уу, хэдэн долоо хоногийн турш 1-2 удаа хүүхдийн цэцэрлэг болон төстэй газар дадлага хийгээд үзэхэд яагаад болохгүй гэж? Хүн бүрийн гэрийн ойролцоо энэ төрлийн байгууллагууд байгаа нь тодорхой ба сайн дурын үйл ажиллагаанд тэд дуртай байх нь элбэг.
Миний зөвлөгөө: Тодорхойлолтоо бүрдүүлэхдээ цаг гарга. Бусад хүн таныг хэрхэн үнэлж дүгнэдгийг мэдээд авахад сонирхолтой шүү дээ. Нэмж хэлэхэд, сайн тодорхойлолт таны өргөдөлд ихээхэн түлхэц өгнө. Бусад хүмүүс таныг энэ ажлыг хийж чадна гэдэгт итгэж байгааг мэдчихвэл та илүү өөртөө итгэлтэйгээр ажлаа эхлэх болно!
Нэмж хэлэхэд: Ирэх саруудад би хүүхэд асрагчаар ажиллах хүсэл гаргахтай холбоотой сэдвээр илүү олон сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэх болно.