"Grammatik-kein Problem A1, А2, В1"
Герман хэлний А1, A2, B1 төвшиний бие даан сурах боломжтой ВИДЕО хичээлийг танд танилцуулж байна.
A1 (Анхан шат)
А1 /А1.1+А1.2/ ТӨВШИНИЙ ДҮРМИЙН ХИЧЭЭЛИЙГ БАГТААСАН 28 БАГЦ ВИДЕО ХИЧЭЭЛ. Та хүссэн цагтаа, байгаа газартаа, цагийн хязгааргүйгээр суралцах боломж нээгдлээ.
Европын хэлнүүдийн нэгдсэн стандарт (GER)
A1 (Анхан шат) Суралцагч тодорхой хэрэгцээ шаардлагаа хангахад чиглэсэн өдөр тутмын мэддэг үг хэллэг, энгийн бүтэцтэй өгүүлбэрийг ойлгож, ашиглаж чадна. Өөрийгөө болон бусдыг танилцуулж, бусад хүнээс өөрийнхөө талаар асуулт асууж, эдгээр төрлийн асуултанд хариулж чадна. Хэрэв нөгөө хүн удаан, тодорхой ярьж, туслахад бэлэн байвал өөрийгөө амархан ойлгуулж чадна. Богино эх бичиж чадах бөгөөд дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшсэн байна. Үгийн сан нь 500 орчим үгтэй.
А1 төвшин: Хичээл № 01: Das deutsche Alphabet буюу Герман хэлний цагаан толгойн үсэг
А1 төвшин: Хичээл № 10: Zeitadverbien буюу цаг заасан дайвар үг
А2 (Ахисан анхан шат)
А2 /А2.1+А2.2/ ТӨВШИНИЙ ДҮРМИЙН ХИЧЭЭЛИЙГ БАГТААСАН 18 БАГЦ ВИДЕО ХИЧЭЭЛ. Та хүссэн цагтаа, байгаа газартаа, цагийн хязгааргүйгээр суралцах боломж нээгдлээ.
Суралцагч маш чухал ач холбогдолтой сэдвийн хүрээний (жишээ нь тухайн хүн, гэр бүлийн тухай мэдээлэл, дэлгүүр хэсэх, ажил, ойр орчим хүрээлэлтэй холбоотой) өгүүлбэр, байнга ашигладаг үг хэллэгийг ойлгоно. Энгийн, ердийн нөхцөл байдалд харилцаж, танил, нийтлэг зүйлсийн талаар энгийн хялбараар бөгөөд шууд мэдээлэл солилцож чадна. Мөн өөрийн гарал үүсэл, боловсрол, ойр орчин, эд зүйлээ шууд хэрэгцээтэйгээ холбон амаар болон бичгээр дүрслэхдээ энгийн арга хэрэгсэл ашиглаж чадна. Дүрмийн тал талын мэдлэгтэй байна. Үгийн сан нь 1100 орчим үгтэй.
Хичээл № 4: Modalverben im Präteritum буюу Баймж үйл үг Präteritum цаг дээр хэрхэн хувилдаг вэ?
B1 (Анхан ДУНД шат)
В1 /В1.1+В1.2/ ТӨВШИНИЙ ДҮРМИЙН ХИЧЭЭЛИЙГ БАГТААСАН 23 БАГЦ ВИДЕО ХИЧЭЭЛ
Та хүссэн цагтаа, байгаа газартаа, цагийн хязгааргүйгээр суралцах боломж нээгдлээ.
Суралцагч ажил, сургууль, амралт гэх мэт танил сэдвийн хүрээнд төв аялгаар ярьж байгаа тохиолдолд гол санааг ойлгож чадна. Тухайн хэлээр ярилцагч бүс нутгаар аялахдаа тохиолдсон ихэнх нөхцөл байдлыг зохицуулж чадна. Танил сэдэв, өөрийн сонирхдог сэдвийн хүрээнд өөрийгөө энгийн бөгөөд уялдаатай илэрхийлж, туршлага, үйл явдлын талаар тайлагнах, мөрөөдөл, найдвар, зорилгоо дүрслэх, төлөвлөгөө, үзэл бодлын товч шалтгаан, тайлбар өгч чадна. Илүү төвөгтэй дүрмийн харилцан хамаарлыг ойлгох ба 1800 орчим үгсийн сантай болно.
Хичээл № 2:Nebensätze mit weil und deshalb/ Гишүүн өгүүлбэр
ТӨЛБӨР, ТҮВШИН
А1 ( A1.1+A1.2) төвшингийн БҮХ ДҮРЭМ багтсан 28 ВИДЕО хичээл - Ердөө 99,900₮- 1 ЖИЛИЙН ЭРХ СУРАЛЦАХ ОЛГОНО.
А2 ( A2.1+A2.2) төвшингийн БҮХ ДҮРЭМ багтсан 18 ВИДЕО хичээл - Ердөө 99,900₮- 1 ЖИЛИЙН ЭРХ СУРАЛЦАХ ОЛГОНО.
В1 ( B1.1+B1.2) төвшингийн БҮХ ДҮРЭМ багтсан 23 ВИДЕО хичээл - Ердөө 149,900₮-1 ЖИЛИЙН ЭРХ СУРАЛЦАХ ОЛГОНО.
"Ярьж сурцгаая" ВИДЕО хичээл тун удахгүй.