Эрүүл мэнд, хувийн хариуцлага, ослын даатгалын үйлчилгээ
Эрүүл мэндийн даатгал дараах тохиолдолд үйлчилнэ:
- Гэнэтийн цочмог болон шүдний өвчин
- Эмчийн жор бүхий эм, боолт
- Эмнэлгийн эмчилгээ
- Гадуур нөхөн сэргээх эмчилгээ
- Сэтгэцийн болон сэтгэл зүйн цочмог эмгэг, өвчний эмчилгээ (хэвтүүлэн эмчлэх эмчилгээ)
- Өвчтөнг заавал эх оронд нь хүргэх шаардлагатай болсон тохиолдолд замын ая даах боломжтой гэж үзвэл эх оронд нь хүргэх тээврийн зардал
- Осын үед аврах зардал
Бусад үйлчилгээний талаар гэрээнд заасан нөхцлөөс харна уу.
Даатгалын хамрах хүрээ нь Европын Холбооны Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 22-ны өдрийн шийдвэрийн шаардлагыг хангаж ба давж мөрдөгддөг. Даатгал нь Шенгений бүх гишүүн оронд хүчин төгөлдөр үйлчилнэ. 30,000 еврогийн шаардлагатай доод хэмжээг хэд хэдэн удаа давсан байна.