Австри улсад Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл

Натуршутц Монгол компани /Бидний тухай

Бид нь Австрын Холбооны Улсын Эдийн засаг, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг Австрийн Аупайр агентуртай хамтарч ажилладаг. Бидний зорилго бол герман хэлээр ярьдаггүй улс орнуудаас хүүхэд асрагчаар ажиллах залуусыг австри айлтай холбож өгөх явдал юм. Хүүхэд асрагчаар ажиллах хугацаа нь дээд тал нь 12 сар үргэлжлэх ба хүүхэд асрагч нар Австри улсад зочлон, тус улстай илүү сайн танилцаж, хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэн, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ирээдүйн ажил мэргэжилдээ хэрэг болох үнэтэй туршлага хуримтлуулах боломж олгоно.

 

Алс хол улс оронд Au Pair буюу (хүүхэд асрагчаар) ажиллахад тохиолдох адал явдалтай зүйлс

Ганцаараа харь улсад  ирэх амаргүй хэрэг билээ. Эхэндээ хэл, соёл, хүн ард, амьдралын хэв маяг, хоол хүн гээд бүх зүйл цоо шинэ байна. Шинэ газар дасан зохицож, эвээ олтол хэдэн долоо хоног болно. Бид хүүхэд асрагч нараа шинэ, сонин зүйл сурч мэдэх хүсэлтэй, амьдралын шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байгаасай гэж хүсдэг. Хүүхэд амрагчийн ажил бол мөнгө олдог ажил биш, харин амьдралын гайхалтай туршлага хуримтлуулах боломж бүхий хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа юм.

 

Тавигдах шалгуурууд

- 18-26 настай байх

-Герман хэлээр сайн ярьдаг байх ёстой ба доод тал нь А2 сертификаттай байх, хэрэв өмнө Герман улсад 

- Хүүхдэд хайртай, идэвхтэй,  хүүхэдтэй гэр бүлд хамт амьдрах хүсэлтэй байх

- Хүүхэд харж байсан болон гэр орны ажил хийж байсан туршлагатай байх

- Гэрлээгүй, хүүхэдгүй байх ба жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.

- Улс орон, түүний соёлыг сонирхдог байгаад зогсохгүй, тухайн улсад ажиллаж амьдрах хугацаандаа аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх

- Ирж буцах замын зардлаа өөрөө төлөх чадвартай байх (Хүүхэд асрагчийн ажлын гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон ч хамаагүй).

 

Хүүхэд асрагч ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?

Та хүүхэд асрахын зэрэгцээ зочин гэр бүлийн гэр ахуйн ажилд туслах ба нийт ажлын цаг долоо хоногт 18 байна. Үүнээс гадна долоо хоногт нэгээс хоёр удаа оройн цагаар хүүхэд харах үүрэгтэй.

Ихэнх хүлээн авагч буюу зочин гэр бүлийн хувьд эцэг эх хоёулаа ажил хийдэг бол таныг итгэлтэй, бие даасан, үүрэг хариуцлагаа ухамсарласан байхыг хүсдэг.

 

Зочин гэр бүл ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

Зочин айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгөх ба тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна.

Та гэрийн туслах ажилчинд зориулсан хуулийн (Hausgehilfen- und Hausangestelltengesetz - HGHAG) дагуу бага ажиллах ба тус хууль нь ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног) болон өвдсөн тохиолдолд цалин хөлсөө үргэлжлүүлэн төлөх зэрэг харилцааг зохицуулдаг.

Зочин айл нь таныг хууль ёсны нийгмийн даатгалд бүртгүүлэх/төлөх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна.

Та жилд нийт 15 удаагийн хөдөлмөрийн хөлс авах эрхтэй (2 удаагийн ээлжийн амралтын нэмэлт цалин, нэг удаагийн зул сарын баярын нэмэлт цалин).

Богино хугацаагаар ажилласан бол нэмэлт цалинг ажилласан хугацаагаар хувь тэнцүүлэн бодож олгоно. Зочин гэр бүл нь хэлний курсийн төлбөр болон хэлний курсэд явах унааны зардлын хагасыг төлнө.

Мөн Австри улсад оршин суухаар албан газруудад бүртүүлэхэд гарах зардлыг төлнө.

Зочин айл хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэх ба хугацаа нь таны хилээр нэвтрэн орсон өдрөөс эхэлнэ. Даатгалын төлбөрийг хүүхэд асрагч өөрөө төлнө.  

Хэзээ ажиллаж, хэзээ чөлөөт цаг гарах вэ?

Хүүхэд харах, гэрийн ажилд туслах нийт цаг долоо хоногт 18 байх ба гэр бүлтэй хамт хооллох хугацааг ажлын цагт тооцохгүй. Гэрийн ажлын хэлбэрүүд зочин айлаас хамааран өөр өөр байна. Иймд ажлын эхний үед зочин айлтайгаа ярилцаж тодруулахыг зөвлөж байна. Таны ажил үүрэг тухайн айл хэдэн настай хэдэн хүүхэдтэй байхаас шалтгаална. Хүүхэд хардаг өөр хүн давхар ажилладаг бол ямар үед ирдэг вэ гэх мэт.

Танд долоо хоногт 1,5 дараалсан өдөр амрах эрх байгаа бөгөөд тус өдөр нь сард нэг удаа долоо хоногийн сүүлчээр тохиох хэрэгтэй. 12 сарын турш буюу жилийн хугацаатай ажиллах бол дөрвөн долоо хоногийн ээлжийн амралт, богино хугацаагаар ажиллах бол бүтэн ажилласан сар тутам хоёр өдөр амарна.

Хуулинд заасан баярын өдрүүдэд үндсэндээ чөлөөтэй бөгөөд эсвэл өөр өдөр амарч болно.

Ажиллахгүй өдрүүдийг зочин айлтайгаа ярилцаж тогтоно.

Хэлний курсэд чөлөөт цагаараа суралцана.

 

Ямар зардал гардаг вэ? 

Та ирж, буцах зардал болон визтэй холбоотой бүх зардлыг хариуцна.

Хэрэв хөдөлмөрийн гэрээ эрт цуцлагдвал буцах замын зардлыг өөрөө та төлнө. Өөрөөр хэлбэл гэрийн эздийн хүсэлтээр гэрээг цуцалсан байсан ч та буцах зардлаа өөрөө төлнө гэсэн үг. Хэлний курс, унааны зардлын хагас болон хувийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг та өөрөө төлнө. Ихэнх тохиолдолд зочин гэр бүл чинь  даатгалыг төлж, сарын цалингаас чинь суутгадаг.

 

Өвдсөн тохиолдолд яах вэ?

Таны даатгуулсан хувийн эрүүл мэндийн даатгал нь цочмог болон гэнэтийн өвчнийг эмчлэх эмчилгээний зардлыг хариуцна. Архаг болон сэтгэлзүйн холбоотой өвчин,  болон өмнө өвдөж байснаас үүдэлтэй өвчний эмчилгээний зардлыг төлөхгүй. Архаг хууч өвчтэй бол эх орондоо даатгал хийлгэх зайлшүй шаардлагатай. Архаг хууч өвчтэй тохиолдолд шаардлагатай эмийн зүйлийг өөрөө хангалттай хэмжээгээр бэлдэж авч явах, хариуцах ёстой. Нэмж хэлэхэд, эх орондоо байхдаа  буюу ирэхээсээ өмнө шүдний эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй, даатгалаас эмчилгээний болон хиймэл шүд хийх зардлыг 100 хувь төлдөггүй.