Konflikte /Зөрчил, маргаан
Хүмүүс хамт ажиллаж, амьдраад эхлэхээр хаа сайгүй л зөрчил маргаан гардаг. Үүнийг өөрийн гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсдын хүрээллээс бүгд мэднэ. Айлд амьдарч эхэлснээр жижиг сажиг асуудлууд дахин дахин тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол тун хэвийн зүйл. Шалтгаан нь ихэвчлэн буруу ойлголцол, болсон явдалд дургуйцсэн тухайгаа илэрхийлж хэлж ярилцаагүйд байдаг юм. Иймд асуудлыг ний нуугүй ярилцах хэрэгтэй бөгөөд энэ нь жижиг том зөрчил болон бүр муугаар бодоход айхтар хэрүүл маргаанд хүрэхээс сэргийлдэг.
Хүүхэд асрагч болон угтагч гэр бүлийн харилцаа их төвөгтэй. Чи тухайн айлд гэр бүлийн гишүүн шиг бараг ижил эрхтэй амьдарна. Бусад гэр бүлийн гишүүдийн адил эрх, үүрэг чамд бий. Гэхдээ хүүхэд асрагчийн хувьд бол зөвхөн удаан хугацааны зочин байна гэсэн үг. Өөрийн гэр бүлээс мэдэрдэг болзолгүй хайр, халамжийг шаардаж болохгүй. Аав хүн гэртээ хийх үүрэгт ажлаа цалгардуулсан хүүгээ гэрийн ажилд туслуулахаар авч ирсэн хүүхэд асрагчаас илүү амархан уучлах байх. Хүлээн авагч гэр бүлдээ тав тухгүй, өөртөө итгэлгүй байгаа бол, ямар нэгэн зүйл таалагдахгүй, бухимдаж байгаа бол гэрийн эздэд хэлэх хэрэгтэй. Ярилцах замаар маш олон асуудлыг шийдвэрлэж болдог. Чамайг зовоож байгаа нөхцөл байдал гэр бүлийн дотор шийдэгдэх боломжгүй гэж үзэж байвал агентуртайгаа холбогдож асуудлаа тайлбарлах хэрэгтэй. Хамтдаа нэг шийдэлд хүрч л таарна.