Feiertage und Feste/Баяр өдрүүд болон баяр ёслолууд
Хуулиар тогтоосон тэмдэглэлт өдрүүдэд Германд албан байгууллага, банк, дэлгүүр ажиллахгүй. Супермаркет ч онгойхгүй. Энэ өдрүүдийг Герман айлууд аялал зугаалга, гэр бүл, найз нөхөд, хамаатан садныхаараа зочлох зэргээр өнгөрөөдөг. Зул сар, улаан өндөгний баяр нь христийн шашинтай холбоотой баярууд учир бараг бүх айл уламжлалын дагуу тэмдэглэнэ. Эдгээр өдрүүдэд чи ч бас амрах эрхтэй бөгөөд хэрэв айлдаа туслах шаардлага гарсан бол дараа нь нөхөн амрах ёстой.
Герман даяар тэмдэглэдэг баяр, тэмдэглэлд өдрүүд:
- Шинэ жил -1-р сарын 1
- Гурван мэргэний өдөр -1-р сарын 06 (Зарим мужид тэмдэглэдэггүй)
- Сайн баасан гараг, Улаан өндөгний баярын ням гараг болон Улаан өндөгний баярын даваа гараг
- 5-р сарын баяр (Ажил хөдөлмөрийн өдөр) 5-р сарын 1
- Христ тэнгэрт хальсан өдөр
- Пфингстений ням гараг, Пфингстений даваа гараг (Пфингстен-улаан өндөгний баярын ханш нээх өдөр, Орч.)
- Фронлайхнам (Улаан өндөгний баярын дараа ханш нээх хоёр дахь пүрэв гарагт тохионо. Орч. )
- Германы эв нэгдлийн өдөр. 10-р сарын 3
- Ариун гэгээнтний өдөр. 11-р сарын 1 (зарим мужид тэмдэглэхгүй)
- Зул сарын баярын битүүний орой. 12-р сарын 24-ний 12.00 цагаас эхэлнэ.
- Зул сарын баярын нэгэн, хоёрон. 12-р сарын 25, 26
- Жилийн сүүлийн өдөр буюу битүүн. 12-р сарын 31. 12.00-ний 12.00 цагаас эхэлнэ.
Баяр
Германчууд баярлах дуртай, нөхөрсөг ард түмэн бөгөөд өөрийн бүс нутгийн цаг үеийн онцлогтой баяр, тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд нийлэн хөгжилдөх тун дуртай хүмүүс. Христийн шашны баяраас гадна үндэсний баярууд ч байхаас гадна бүс нутаг, улирлаас хамааралтай уламжлалт баяр, тэмдэглэлт өдрүүд байдаг.
Карнавал буюу багт наадам
Энэхүү баяр нь маш эртний уламжлалтай бөгөөд ялангуяа Райнланд болон Германы католик шашинтай бүс, мужуудад тэмдэглэдэг. Төв цэгүүд нь Майнц, Кёлн, Дюсельдорф болон Бонн хотууд болно. Розенмонтак буюу Сарнайн даваа гарагт гудамжаар том том багт наадмын цуваа хөвөрнө. Хүмүүс үндэсний болон алиа марзан хувцас өмсөж, баг зүүн зүсээ хувиргаад баярын цуваанд оролцохоор явна.
Сүмийн мялаалга ба жилийн яармаг
Герман даяар хавраас намар хүртэлх хугацаанд маш олон тооны нийтийг хамарсан баяр болдог. Эдгээр нь нэг хагас бүтэн сайн юмуу, бүтэн долоо хоногоор үргэлжлэх бөгөөд хотын төв юмуу баяр наадмын талбайд болно. Буудлага болон азын сугалааны мухлагууд ажиллаж, морин тойруулга, галзуу хулгана, алсыг харагч, аймшгийн агуйгаар аялах зэрэг тоглоом тоглож болно. Зуушны газрууд ойр зуурын амттан зардаг. Задгай тайз болон асар майхнуудад амьд хөгжим эгшиглэнэ. Сүмийн адислал буюу Кирхвай бол хөдөө нутагт маш чухал зүйл юм. Баярын цуваа гарч, орон нутгийн нийгэмлэг холбоод баяр, наадам зохион байгуулдаг.
Дарсны баяр
Германы усан үзмийн тариалангийн бүс нутгуудад 5-р сараас 11-р сарын хооронд дарсны болон усан үзэм тариаланчдын баяр болдог. Ялангуяа Райн, Мозел, Майн зэрэг том гол, мөрны сав нутгийн усан үзэм тариаланчид болон усан үзмийн аж ахуй эрхлэгчид олон нийтэд зориулсан талбай дээр лангуугаа босгон дарс болон бүс нутгийн амттанаар үйлчилдэг. Тус баярын хөтөлбөрт амьд хөгжим багтах ба олон бүс нутагт дарсны хатан хаан шалгаруулдаг байна.
Октоберфест буюу шар айрагны баяр
Германы хамгийн алдартай, хамгийн том ардын баяр бол Мюнхен хотын Октоберфест буюу шар айрагны баяр бөгөөд тус баярыг “Вийзн” ч гэж нэрлэдэг. Зургаан сая гаран зочин том том крушка шар айраг ууж, шарсан тахиа, брецель нэртэй мушгиа боов идэхээр жил бүр Мюнхен хотын төв дэх Терезийн талбай рүү ирдэг. Асар том баярын талбай дээр явуулын худалдаагаар үйлчлүүлж, гайхалтай сонин явуулын үзүүлбэр үзэж болно. Баярын хөтөлбөрт шар айраг үйлдвэрлэгчдийн орж ирж буй цуваа, үндэсний хувцас, буудлагын цуваа болон сүмийн найрал дуучдын концерт багтана.
Шар айрагны баярын ихэнх зочид үндэсний уламжлалт хувцас өмсдөг ба бүсгүйчүүд дирндлээрээ (өмнөд герман, австрийн эмэгтэй хүний үндэсний хувцас, орч.) гоёж, эрчүүд савхин өмдөө өмсөж ирдэг.
Зул сарын баярын зах
11-р сарын сүүлчээс эхлэн зул сарын баяр хүртэл маш олон хотод зул сарын баярын зах гардаг. Дахин давтагдашгүй өвөрмөц байдлаараа энэхүү зах нь зул сарын баярт өнгө үзэмж нэмнэ. Лангуунууд зул сарын чимэглэл, лаа, гоёл чимэглэлийн зүйл, тоглоом болон маш олон зүйл зардаг. Мухлагууд халуун дарс, амталсан талх, мөөхий боов, туулайн бөөрний самар, хуурсан бүйлс зардаг. Зул сарын баярын хөгжим эгшиглэж, сэтгэл татам анхилуун үнэр ханхална.
Улаан өндөгний баяр