Герман улсад Аусбилдунг хийх боломжит мэргэжлийн чиглэлүүд

Герман улсад дунд мэргэжил эзэмших хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан сургалт

Мэдээллийг 2021 оны 1-р сарын 27-ны өдөр шинэчилсэн.

Герман улсад дунд мэргэжил эзэмших хүсэлтэй гадаадын иргэн нь тодорхой нөхцөл, шалгуур хангасан байх ёстой. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ төвөгтэй биш учир санаа зовох хэрэггүй. ЕХ-ны болон ЕХ-ны бус орны иргэд тус улсын хилээр нэвтрэхэд ямар ялгаатай байдаг хийгээд виз болон оршин суух зөвшөөрөл зэрэг оршин суух зөвшөөрлийн статусын талаар дор тайлбарлах болно. Мөн герман хэлний ямар түвшний мэдлэгтэй байх, хэрхэн өргөдөл, хүсэлт гаргах, байр, орон сууц хайх зэрэг чухал сэдвээр танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэх болно. Зургаахан алхамаар та Герман улсад эзэмшихийг хүсэж буй мэргэжлийн сургалтандаа хамрагдах боломжтой.

Германы дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтын систем

ХБНГУ-д дунд мэргэжил эзэмшихэд төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн 250 гаруй мэргэжлийн сургалтаас сонголт хийх боломжтой. ХБНГУ-д дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтын хоёр загвар байдаг ба нэг дэх нь танхим, үйлдвэрлэлийн сургалт хосолсон, хоёр дахь нь танхимын сургалт болно.

Хосолсон сургалт нь ихэвчлэн гурван жил, танхимын сургалт ерөнхийдөө хоёр жил үргэлжилдэг. Хэрэв амжилттай суралцвал сургалтын үргэлжлэх хугацааг хэдэн сараар богиносгож ч болно.

Танхимын сургалт

Сургуульд суурилсан сургалтын хувьд зөвхөн сургуулийн танхимын хичээлд суух бөгөөд үйлдвэрлэлийн дадлага хийх зорилгоор аль нэг байгууллагад ажиллахгүй. Аль нэг байгууллагад дадлага хийлээ гэхэд дадлагын хугацаа нь хосолсон сургалтын дадлагын хугацаанаас хамаагүй бага. Эрүүл мэнд, нийгмийн болон хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийг ихэвчлэн танхимын сургалтаар эзэмшдэг.

Хосолсон сургалт                                                                                                                                                

Хосолсон сургалт нь онолын мэдлэг, дадлага туршлагыг хослуулдаг бөгөөд онолын мэдлэг эзэмшихийн тулд долоо хоногт 1-2 удаа эсвэл блокоор танхимын сургалтанд хамрагдана. Мэргэжлийн сургалтын үлдсэн хугацаанд аль нэг байгууллагад дадагажин ажиллаж, сурч мэдсэнээ бодит байдал дээр ашиглах болно. Онол, дадлага хосолсон Германы мэргэжлийн сургалт нь дэлхий дахинд цор ганц өвөрмөц тогтолцоо бөгөөд танд мэргэжлийн суурийг маш сайн тавьж өгөх бөгөөд амжилттай сурч төгсөөд мэргэжлээрээ шууд ажиллаж эхлэх боломжтой болно.

Хосолсон сургалтын явцад аль нэгэн байгууллагад ажиллаж, шууд тогтмол цалинтай болно. Сард хамгийн багадаа 550 евроны бохир цалин авах ба дийлэнхдээ үүнээс ч илүү цалин авна. Германд дунд мэргэжил эзэмших сургалтын эхний жилд дунджаар 835 евроны цалин авах ба курс ахих тусам 80 еврогоор нэмэгддэг.

Герман улсад ирэхэд тавигдах шаардлага

Хэрэв германы иргэншилгүй боловч ЕХ-ны Швейцарь, Лихтенштейн, Исланд эсвэл Норвеги улсын иргэн бол Герман руу нэвтрэхэд асуудалгүй. Өөрөөр хэлбэл, виз, оршин суух зөвшөөрөл хэрэггүй. Хэрэв оршин суугаа газраа сольж нүүсэн бол, шилжин суурьшсан газрынхаа иргэд, оршин суугчдын бүртгэлийн албанд бүртгүүлэхэд хангалттай.

Хэрэв ЕХ-ны гишүүн орны иргэн биш, өөрөөр хэлбэл гуравдагч орны иргэн бол Герман руу нэвтрэн ороход виз шаардлагата бөгөөд эх оронд чинь байгаа Германы дипломат төлөөлөгчийн газарт визийн хүсэлт гаргаж болно. Виз мэдүүлэхийн тулд  дараах шаардлагыг хангаж байх ёстой.

·         Германд сургалтын дадлага хийх байгууллагатай байгуулсан дунд мэргэжлийн сургалтанд хамрагдах гэрээ эсвэл Холбооны Хөдөлмөр эрхлэлтийн агентлагийн зөвшөөрөл

·         Оршин суух хугацаанд хангалттай хүрэлцэх санхүүгийн баталгаа

 

ХБНГУ-д дунд мэргэжил эзэмшихэд төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн 250 гаруй мэргэжлийн сургалтын жагсаалт

Klassische duale Berufsausbildung

A

B

C

D

E

F

G

H

I

J

K

L

M

N

O

P

R

S

T

U

V

W

Z

Betriebsinterne Ausbildung

F

V