Сувилахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалт
Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээгээ авчихсан уу?
Мөн германы эрүүл мэндийн системийг сонирхдог уу?
2021 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн манайд дадлагажин суралцаж, Европ даяар улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сувилагчийн мэргэжил эзэмших боломж байна.
- Улс хүлээн зөвшөөрсөн төгсөлтийн зэрэг
- Дадлагажин суралцах үеийн цалин өндөр
- Сургалтын төлбөргүй
- Олон улсын сургалтын хотхон
- Дижитал тоног төхөөрөмж
- Удирдагч багшаар биечлэн тусламж, зөвлөгөө авах
Давуу тал:
- Сургалтын төлбөргүй
- Дадлагажин суралцах үеийн цалин өндөр
- Дадлага туршлагатай сургагч багш нарын онолын сургалт + эмнэлэгт, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэгч болон гэрээр эмчлүүлэгчдийн асаргаа сувилгаа хийх практик үе шат хосолсон сургалтын тогтолцоо
- Neu-Isenburg дахь олон улсын, орчин үеийн сургалтын хотхонд дижитал тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цоо шинэ анги танхим
- Сургалтын үйлчилгээ хариуцан ажиллах найрсаг хамт олон
- Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай (олон улсын сувилахуйн их дээд сургууль төгсөгчид) хамтран ажиллах, туршлага солилцох үйл ажиллагааг .... хэлний сургууль хариуцан, оюутны хотхонд зохион байгуулдаг.
- Дэлхийн сүлжээний ачаар Латин Америк, Азийн нэр хүндтэй их дээд сургуульд дадлага хийх боломжтой.
- Суралцаж төгссөнийхөө дараа: эмнэлэгт юмуу, гэрээр болон удаан хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдэд асаргаа, сувилгааны үйлчилгээний салбараас сонгон ажиллах, олон төрлийн мэргэшүүлэх сургалтаас сонгон суралцах (нарийн мэргэжлийн сургалт, их сургууульд элсэн суралцах гэх мэт) боломжтой.
Ерөнхий сувилахуйн сургалт
Сувилахуйн мэргэжилд маш өндөр шаардлага тавигддаг бөгөөд нинжин сэтгэл, оюун ухаантай хүмүүс хэрэгтэй. Анагааах ухааны дэвшилтэй холбоотойгоор мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа ба сувилахуйн бүх салбарт анагаах ухааны болон сувилахуйн гүнзгий мэдлэгтэй мэргэжилтэн шаардлагатай гэсэн үг юм. Ерөнхий сувилахуйн сургалтаар бүх талын тусламж үйлчилгээний үндсийг заадаг. Энэ мэтчилэн сургалтын төгсгөлд суралцагч залуугаас өндөр настан хүртэл бүх хүнд мэргэжлийн түвшинд сувилан туслах, халамж анхаарал тавих чадвартай болно. Нэмж хэлэхэд, гурван жилийн суралцаж төгссөний дараа л өвчтөний асаргаа сувилгаа, хүүхдийн асаргааа сувилгаа, эсвэл өндөр настны асаргаа сувилгаа гэдгийн ялгааг ойлгох болно.
Ямар чиглэлээр мэргэжихээ төгссөнийхөө дараа шийдэж болно.
- Удирдагч багш нь биечлэн онолын болон практикийн тал дээр маш олноюстой туслан дэмжих болно. Мэдээж хэт их ачаалал өгөхгүй. Гурван жилийн сургалтын хугацаанд суралцагч эмнэлэгийн янз бүрийн тасагт, гэрийн асаргаа сувилгаа, сэтгэцийн, хүүхдийн болон урт хугацааны эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний асаргаа сувилгааны сургалтанд дадлагажин суралцах болно. Төгсөөд сувилагчийн аль чиглэлээр мэргэшихээ шийдээрэй.
- Манайд сурснаар Германы эрүүл мэндийн тогтолцооны бүхий л салбарын талаар гүнзгий мэдлэг эзэмшинэ. Рейн-Майн бүсийн их хот Франкфуртэд үйл ажиллагаа явуулдаг маш олон хамтын ажиллагаатай байгууллагын тусламжтайгаар бид энэ зорилгодоо хүрэх боломжтой юм.
Төгсөлтийн дараа эзэшсэн байх 5 супер ур чадвар:
Аливааг хариуцлагатай төлөвлөх:
Чиний хувьд хүүхдийн тоглоом л гэсэн үг! Өвчтөнийхөө нөхөн сэргэх үйл явцыг оновчтой ажиглах, мэдэхийн тулд ямар алхам, шат дарааллаар ажиллахаа мэднэ.
Идэвхтэй ажиллах:
Чиний хувьд стандарт болсон зүйл! Мэргэжлийн ур чадвараас гадна асуудал шийдвэрлэх арга замыг хуурдан шаламгай олж чаддаг болсон байна.
Хариллцааны ур чадвар:
Энэ бол яг чи.! Мэргэжлийн салбарын хэлэлцүүлэг эсвэл өвчтөнтэй хийх ярилцлагын аль нь ч байсан уян хатан, мэргэжлийн хүний зүгээс, өөртөө итгэлтэй байдлаар харилцаж чадна.
Эргэцүүлж тунгаасан мэдлэг:
Хэн ч чамд заахгүй: Чи холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн удирдамжийг сайн эзэмшсэн. Үүний зэрэгцээ өөрийнхөө үйлдэлд шүүмжлэлтэй хандаж чаддаг болсон байна.
Алсын хараа:
Чи үргэлж нэг алхам урагш сэтгэдэг: Шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан мэргэжлийн салбараа улам хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Хүүхэд асрагчийн ажлаа дууссаны дараа үргэлжлүүлэн
- германд сувилахуйн болон сурган хүмүүжүүлэх зүйн чиглэлээр дадлагажин суралцах хүсэлтэй хүмүүст туслах боломжийг нээсэндээ бид маш их баяртай байна.
ХЭРЭВ ТА герман хэлний мэдлэггүй бол Герман хэлээ сурах 3 боломж байна:
-
Соёлын солилцооны Aupair хөтөлбөрт хамрагдаж Герман улсад орчинд нь Герман айлд амьдрангаа- Герман хэл сурах, Хүүхэд харахад туслах хөтөлбөр байна. Ямар нэгэн санхүүгийн баталгаа шаардахгүй, хамгийн чухал хүүхэд харах туршлагатай, хүүхэдтэй ажиллах сонирхолтой байх мөн 18-26 насны хязгаар дотор байх. Нийт зардал ердөө 4.4 сая ₮ багтана.
-
Герман улсад хэлний курст суралцах дараагийн нэг боломж. Хэлний курсын виз мэдүүлэхэд амжиргааны зардал 10300 Евро буюу 35 сая орчим төгрөгийг Герман улсын аль нэг банкинд байршуулах шаардлагатай.
-
Монголдоо Герман хэлээ сураад явах 3 дахь боломж байна. Герман хэлийг анхан шатнаас сураад В2 шалгалтыг өгч амжихад багадаа 1 жилийн хугацаа шаардлагатай, уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн хүчинд шалгалтанд тэнцэх боломжтой. Герман явтал багадаа 1 жил 6 сарын хугацаа хэрэгтэй.
Дараах Герман хэлний сургалтаас өөрт тохирохыг сонгон суралцана уу:
-
Герман хэлний А1, А2 ,В1 шатны 100% ДҮРМИЙН ВИДЕО сургалтын нэг жилийн эрх ердөө 349,900 төгрөг
-
Герман хэлний Анхан А1 шатны ЦАХИМ сургалт Сонсох чадвар, Үгсийн сан, Ярих чадвар хөгжүүлэх ( A1.1+А1.2+Гёте А1): 599,000₮
-
Герман багштай ЯРИА, СОНСГОЛ хөгжүүлэх А1, А2, В1, В2, С1 шатны 12 сар хүртэлх хугацаа сургалт ердөө нэг жилийн сургалт 598,80 Euro
НАТУРШУТЦ МОНГОЛ КОМПАНИ
“IAPA-International Au Pair Assiciation” холбооны Монгол дахь итгэмжлэгдсэн цор ганц төлөөлөгч байгууллага
Утас: 9907- 6906