Австрийн Улсын худалдааны оройн сургуульд суралцах боломж нээгдлээ

Худалдааны академи (HAK)

Худалдааны сургууль(HAS) танд дараах зүйлийг санал болгож байна.

Ажил мэргэжлээрээ ахиж дэвшихийн үндэс суурь нь мэдлэг, чадвар, хувийн шинж чанар юм. Яг үүн дээр л худалдааны сургууль дээр анхаарч ажилладаг. Хамгийн сайн чанартай сургалт зохион байгуулахын тулд суралцагчийн хэрэгцээ шаардлага, авьяас чадвар, ажил мэргэжлийн ирээдүйг хамгийн чухалд авч үзнэ.

 Бидний зорилго бол суралцагчаа ирээдүйн амьдралд хамгийн дээд зэргээр бэлтгэн гаргах явдал юм.

Тиймээс тус сургууль танд:

  • Маш сайн ерөнхий болон эдийн засаг, бизнесийн боловсрол
  • Бүх хичээлийн агуулгаар дамжуулан гарааны бизнес эрхлэх боловсрол (бизнес сэтгэлгээ ба үйл ажиллагаа эрхлэх) эзэмшүүлнэ.
  • Сургалтын компани, байгууллагын практик сургалт (үндэсний болон олон улсын сургалтын компани, байгууллагын  зах зээл дээр бизнес эрхэлдэг зохиомол компанид ажиллах) 
  • Олон хичээлд компьютер ашиглах замаар мэдээллийн технологийн өндөр чадамж эзэмших
  • Өндөр түвшний гадаад хэлний мэдлэгийг, ялангуяа бизнес, худалдааны салбарт шаардлагатай хэмжээнд эзэмших (Худалдааны академид бизнесийн англи хэл  болон хоёр дахь гадаад хэл, жишээ нь франц, испани, итали, орос хэл үзнэ.)
  • Суралцагчдын харилцан адилгүй хүсэл сонирхлыг өөр өөр мэргэжлийн чиглэлийн сургалт санал болгох замаар шийдвэрлэх
  • Нийгмийн харилцааны ур чадварыг сайжруулах (ялангуяа харилцааны болон багаар ажиллах ур чадвар)
  • Хувь хүний авъяас чадварыг хөгжүүлэх
  • Төсөлт сургалтаар дамжуулан бие даан суралцахуйг дэмжих
  • Практикт чиглэсэн сургаль, сургалтын компаниудтай нягт харьцах
  • Бүтээлч, уян хатан, санаачлагатай байдлыг дэмжих, хөгжүүлэх
  • Эдийн засаг, экологи, нийгэмд ухамсартай хандах эерэг хандлага төлөвшүүлэх
  • Худалдааны академийг амжилттай төгсөх
  • Худалдааны сургуулийг амжилттай төгсөх
  • Сайн ажлын байр олох, суралцах боломжийг санал болгож байна.
  •  

Бизнес, худалдааны  чиглэлээр сурах ямар  ямар боломж байдаг вэ?

Ямар сургуульд сурахаа сайн мэдэхгүй, шийдэж чадахгүй байгаа бол хамгийн чухал ялгааг эндээс олж уншаарай.

Худалдааны академи (HAK):

...суралцах хугацаа гурван жил ба төгсөлт болон дипломын шалгалт өгч төгсдөг. Ерөнхий болон бизнес, эдийн засгийн маш сайн боловсрол олгодог. (Liste der Gegenstände-хичээлийн жагсаалтыг эндээс үзээрэй.) Худалдааны академи төгсөөд шууд ажиллах эсвэл их дээд сургууль, академи, коллеж, техникийн коллежид суралцах боломжтой. Худалдааны академи төгссөнөөр боловсролын олон улсын стандарт ангилал (ISCED) -ын 5-р түвшинд хүрнэ. Үүнийг богино мөчлөгт дээд боловсрол (SHORT-CYCLE TERTIARY EDUCATION)гэж нэрлэдэг.

Худалдааны сургууль (HAS):

.....суралцах хугацаа гурван жил, төгсөлтийн шалгалт өгч төгсөнө. Ерөнхий ба эдийн засаг, бизнесийн боловсрол эзэмшүүлнэ. (Liste der Gegenstände-хичээлийн жагсаалтыг эндээс үзээрэй.) Худалдааны сургууль төгсөөд шууд ажиллах, эсвэл дараагийн шатны сургалтанд хамрагдах боломжтой. Сургуульд элсэн суралцах гол шалгуур нь 8-р анги төгссөн байх бөгөөд элсэлтийн шалгалт өгч магадгүй.

Ахисан шатны курс (AUL):

.....суралцах хугацаа гурван жил бөгөөд тавигдах шаардлага нь худалдааны сургуулийг амжилттай дүүргэсэн байх. Ахисан шатны курсээ төгсөөд шууд ажиллах эсвэл их дээд сургууль, академи, коллеж, техникийн коллежид суралцах боломжтой. Ахисан шатны курс төгсөгч нь худалдаанй академи төгсөгчийн нэгэн адил боловсролын олон улсын стандарт ангилал (ISCED) -ын 5-р түвшинд хүрсэн байх болно.

Сургалтын бусад хэлбэрүүд:

  • Өрсөлдөх чадвартай тамирчид бэлтгэх худалдааны сургууль
  • Цанын спортын арилжааны академи
  • Худалдааны академи - Дижитал бизнес
  • Худалдааны академи - Харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийн мэдээлэлзүй
  • Худалдааны академи - Эдийн засаг ба хууль, эрх зүй
  • Худалдааны академи - Европын болон олон улсын бизнес
  • Худалдааны академи - Аж үйлдвэрийн бизнес
  • Худалдааны академи (AGRO-VINO)
  • Ажил хийдэг хүмүүст зориулсан коллеж, коллеж
  • Ажил эрхэлдэг хүмүүст зориулсан худалдааны академи/сургууль

 

Худалдааны академи (HAK)/худалдааны сургууль (HAS)  төгссөний дараа:

  • Их дээд сургуульд элсэн суралцах эрх олгох ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт өгсөн гэрчилгээ
  • Дипломын шалгалт өгсөн гэрчилгээ (Энгийн ерөнхий боловсролын гэрчилгээн дээр нэмэлтээр)
  • Мэргэжлийн сургалтанд хамрагдаж  мэргэжил эзэмшсэн байх
  • Мэргэжлийн хосолсон сургалтанд хамрагдаж шалгалт өгч төгссөн гэрчилгээнүүд Nähere Informationen (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.)
  • Бизнес эрхлэгчийн шалгалт өгсөн гэрчилгээ Энэ нь зохицуулалттай үйлдвэр үйлчилгээ, гар урлал эсвэл худалдааг хувиараа эрхлэхэд тавигдах үндсэн шалгуур юм.
  • Сургалтын явцад олон төрлийн сургалтанд хамрагдаж гэрчилгээ авах боложмтой. 

HAS-ыг төгссөний дараа:

  • Худалдааны сургуулийн төгсөлтийн шалгалт өгсөн гэрчилгээ
  • Мэргэжлийн сургалтанд хамрагдаж  мэргэжил эзэмшсэн байх
  • Танд тооцогдох дадлагын жил эсвэл төгсөлтийн шалгалт.
  • Мэргэжлийн сургалтанд хамрагдаж шалгалт өгч төгссөн гэрчилгээнүүд 

Худалдааны академи (HAK)/худалдааны сургууль (HAS)-ийн сургалт нь ирээдүйд чиглэсэн, практикт ойр, сонирхолтой бөгөөд ирээдүйн амьдрал нэн хэрэгтэй ур чадвар, чадамж эзэмшүүлэх болно.

 

Ажил эрхэлдэг хүмүүст зориулсан худалдааны сургууль/худалдааны академи

Тавигдах шаардлага: (Заавал) сурах сургуулиа төгссөн, 17 нас хүрсэн байх

Сургалтын үргэлжлэх хугацаа: Худалдааны сургууль 4 улирал, худалдааны академи 8 семестр (оройн ангийн хэлбэрээр)

Хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан арилжааны академи нь мэргэжлийн боловсрол эзэмшсэн эсвэл ажил мэргэжлийн амьдралд хөл тавьсан хүмүүст өргөн хүрээний ерөнхий боловсролыг эдийн засаг, бизнесийн болон удирдлагын түвшний бүхий л салбарт ажиллах, мөн академи, мэргэжлийн дээд сургууль, их сургуульд дэвшин суралцах  чадвартай худалдаа арилжааны мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн боловсролтой хослуулан эзэмшүүлдэг.

Ажил эрхэлдэг хүмүүст зориулсан худалдааны академийг төгсөлтийн болон дипломын шалгалт өгч төгсдөг.

Сургалтын хөтөлбөрт нь суралцагч дөрвөн семестр сураад худалдааны сургууль төгссөн гэрчилгээтэй буюу төгсгөлийн шалгалт өгч төгсөх боломжийг тусгасан байдаг. Нөгөө талаар, төгсөлт, дипломын шалгалт өгч, худалдааны академи төгсөхийг зорьж буй худалдааны сургуулийн төгсөгчид 5-р семестрт элсэн, үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Сургуулийн бие даасан сургалтын хөтөлбөрийн заалтаар дамжуулан зайны сургалтын хэлбэрийг ашиглан сургалтыг заавал явуулдаг хичээлийн чиглэлээр зааж өгч болно. Энэ тохиолдолд зайны сургалтын цар хүрээг бүс нутгийн нөхцөл байдал, мэргэжлийн шаардлагад нийцүүлэн тодорхойлох ёстой.

Сургуулийн бие даан гаргасан сургалтын хөтөлбөрийн заалтын хүрээнд заавал судлах хичээлийг зайны сургалтын хэлбэрээр судлах боломжтой эсэхийг тогтоож өгч болно. Энэ тохиолдолд зайны сургалтын цар хүрээг бүс нутгийн нөхцөл байдал, мэргэжлийн шаардлагад нийцүүлэн тодорхойлох ёстой.

Энэ тохиолдолд зайны сургалтын цар хүрээг бүс нутгийн нөхцөл байдал, мэргэжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхойлох шаардлагатай.

Худалдааны академийн оройн коллежид бүртгүүлэхэд ямар шаардлага хангах ёстой вэ?

ЕБС юм уу их дээд сургуульд суралцах боломж болон эрх олгодог гадаадын ЕБС-ийн гэрчилгээг дүйцүүлж ойлгоно.

  • ЕБС төгссөн байх, эсвэл их дээд сургуульд суралцах боломжтойг гэрчлэх гадаадын ЕБС-ийн гэрчилгээг дүйцүүлж ойлгоно.
  • Герман хэлний B2 түвшний мэдлэг
  • Англи хэлний анхан шатны мэдлэг
  • Австри улсад оршин суух хүчинтэй визтэй байх
  • Австри улсад хүчинтэй үйлчлэх эрүүл мэндийн даатгал