PROAUPAIRS24 - МИНИЙ ХЭЛНИЙ КУРС

PROAUPAIRS24 - МИНИЙ ХЭЛНИЙ КУРС

"Эх хэлтэн багш-дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд-нэгж хичээлийн төлбөр 2 еврогоос - харилцан ярианд тулгуурласан шууд (live) видео хичээл”

ДЭЛХИЙН  ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ:

ЭХ ХЭЛТЭН БАГШ НАР БҮХИЙ НЭГДҮГЭЭР ТҮВШНИЙ ХЭЛНИЙ ШУУД ВИДЕО ХИЧЭЭЛ

Виртуал анги

Ямар ч хамаагүй компьютер/MAC, таблет юм уу гар утас, чихэвч байхад л болно!

Шууд видео хичээлээр дамжуулан ангийн бүх суралцагч болон багштай зэрэг холбогддог. Хүн бүр нэгэн зэрэг нээлттэй цонхон дээр байгаа бүх мэдээллийг сонсож, харна. Одоо үргэлжилж буй хичээлээс гадна хүн бүр бичиж болох самбар (цагаан самбар) байдаг. Файлуудаа хуваалцах (сургалтын материал эсвэл дэвтрээ), дэлгэцээ хуваалцах, гар өргөж үг хэлэх боломжтой. Сургалтын эдгээр онцлог нь зугаатай, сонирхол татахуйц зүйл юм.

Хичээлийн явц

Хаанаас ч хамаагүй оролцох боломжтой, уян хатан, үнэ төлбөргүй, цаг хугацааны хувьд хэмнэлттэй.

Герман хэлний хоёр цагийн хичээлд суухаар очих зам хол, зардал ихтэй хүнд бид видео хичээл хамгийн тохиромжтой. Ирэх, буцах замын зардал мөнгө, цаг хугацаа үрэх шаардлагагүй. Дэд бүтэц муу хөгжсөн зарим улс орны иргэд ч гэсэн гэрээсээ мэргэжлийн төвшинд суралцах боломжтой болсон нь өөр том хот руу явж суралцах, бусад асуудлыг зохицуулах шаардлагагүй маш том давуу тал юм.

„Герман улсад үйлдвэрлэв”-үнэмлэхүй чанарт анхаардаг

Чанартай бэлтгэгдсэн герман эх хэлтэн багш болон германы хэвлэлийн газраас европын хэлнүүдийн нэгдсэн стандартын удирдамжийн дагуу боловсруулан, эрхлэн гаргасан сургалтын материал

Герман эх хэлтэй, олон жилийн дадлага туршлагатай багш нар манайд ажилладаг бөгөөд бичил бүлгээр хичээллэдэг.Сургалтын материалыг  германы хэвлэлийн компаниас европын хэлнүүдийн нэгдсэн стандартын удирдамжийн дагуу боловсруулан, эрхлэн гаргадаг.

Хэлний сертификат/хэлний дипломтой төгсөх нь

A1.1-ээс C2 хүртэлх бүх түвшний сертификаттай төгсөнө. Манай сургалтанд хүссэн хүн бүр суралцан төгсөх боломжтой бөгөөд 96 цагийн сургалтанд хамрагдсаны дараа нэмэлт төлбөр төлөлгүйгээр герман хэлний сертификат авах боломжтой. Нэгж хичээлд оролцсон тухай багшийн тодорхойлолт болон тест өгсөн гэрчилгээтэй төгсөх юм. Бид Германы Гёте-Институт, telc ХХК, TestDаF хэлний төвүүдийн сертификат болон герман хэлний хичээлтэй нэгэн адил европын хэлнүүдийн нэгдсэн удирдамжийг дагаж мөрддөг. Илүү дэлгэрэнгүйг Details zu unserem Zertfikat

Үнийн хувьд?
Энэ тал дээр сайхан мэдээтэй шүү!

Чанартайгаа харьцуулахад манай төлбөр төсөөлөхийн аргагүй бага. Бид герман хэлний сургалтын бүх үйлчилгээг санал болгодог. Жишээлбэл, 24 цагийн нэгж хичээл бүхий нэг сарын A, B эсвэл C курс одоогоор 49.90 еврогийн төлбөртэй байна (хөнгөлөлт орно). Энэ нь нэг хичээлийн үнэ 2.07 евро гэсэн үг.

Гёте-Институт гэх мэт өөр хэлний сургалтын сертификат хэрэгтэй байсан ч гэсэн манай сургалтанд хамрагдан мөнгө хэмнэх боломжтой. Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.Hier erfahren Sie wie

Сургалтын уян хатан цаг

Үдээс өмнө ба үдээс хойш

Хэлний курсийн суралцагчид ажлын өдөр үдээс өмнө эсвэл үдээс хойш хичээллэхийг хүсч байгаа эсэхээ сонгож, өдөр тутмын ажил амьдралдаа нийцүүлэн хичээлийн цагаа сонгох боломжтой.

Гадаад улсын цагийн бүсээс хичээлд сууж байгаа оюутан ч гэсэн өөрт илүү сайн тохирох цагийг сонгох боломжтой. Манай сургуульд зуны амралт байдаггүй  бөгөөд Христийн мэндэлсний баяр, шинэ жилийн өмнөх өдрөөс бусад тохиолдолд үргэлж нээлттэй байдаг. Хичээл эхлэх цагийн хуваарийг эндээс үзээрэй.Hier die Start-Uhrzeiten der Kurse
 

Сургалтын уян хатан хурд, өдөр, долоо хоног, сард үзэх цаг

Сурах хурдаа өөрөө тодорхойлж, өөрийн зохиосон хичээлийн хуваарийн дагуу сураарай.

Хэвийн: өдөрт хоёр цагийн нэгж хичээл (1.5 цаг) / долоо хоногт 6 цагийн нэгж хичээл / сард 24 цагийн нэгж хичээл

Эрчимжүүлсэн/давхар: өдөрт дөрвөн цагийн нэгж хичээл (3 цаг) / долоо хоногт 12 цагийн нэгж хичээл / сард 48 цагийн нэгж хичээл

Гурвалсан: өдөрт 6 цагийн нэгж хичээл (4.5 цаг) / долоо хоногт 18 цагийн нэгж хичээл  / сард 72 цагийн нэгж хичээл

Хэлний оюутан *: өдөрт 8 цагийн нэгж хичээл (6 цаг) / долоо хоногт 24 цагийн нэгж хичээл  (18 цаг) / сард 96 цагийн нэгж хичээл (72)

Өдөрт гэдэг нь: мягмар, лхагва, пүрэв гараг

Хэдий олон цаг үзнэ төдий чинээ хурдан дараагийн хэлний түвшинд хүрч чадна.

Ийм хэлний сургалтанд хамрагдах нь 90-ээс дээш хоног буюу нэг жил хүртэлх хугацааны виз авах боломжтой.

Бүх зорилгод нийцсэн хэлний бэлтгэл

Туршилт хичээл - туршилт курс - сарын сургалт - эсвэл цогц сургалт

Хэлний мэдлэгээ хир түвшинд хүргэх вэ гэдэг зорилгодоо нийцүүлэн сард 24  нэгж хичээлийн цаг үзэх хэлний курсэд хамрагдах юм уу дараагийн түвшинд хүргэх цогц сургалт сонгоорой. А1 - С2 дипломтой олгох нийт 96 цагийн хичээлтэй - үргэлжлэх хугацаа 4 (эсвэл 2) сар.

Жишээлбэл, виз хүсэх болон сайн дурын ажил, их сургуульд сурах, мэргэжлийн сургалтанд бүртгүүлэх, ажиллах зорилгоор хэл сурч болно шүү дээ.

Үйлчлүүлэгчид ээлтэй нөхцөл

Уян хатан хичээлийн оролцоо

Манайд автомат сунгалт юмуу дам захиалга байхгүй байна. Зөвхөн өөрийн идэвхтэй захиалгандаа л хамрагдах боломжтой. Суралцагч солигдох, завсарлага гэх мэт асуудал дээр бид үйлчлүүлэгчдээ ээлтэй байдлаар зохицуулдаг. Өөр түвшний сургалтанд шилжин суралцах нь бас асуудал биш юм.

Proaupairs24.com бол хүүхэд асрагчдад зориулсан хэлний сургууль

Бүх хүүхэд асрагч үе тэнгийнхэн бөгөөд үзэл бодол, зорилго нэгтэй хүмүүс байдаг бөгөөд энэ нь хичээл сургалтанд анхаарал төвлөрүүлэхэд тустай бөгөөд маш сайн чиглүүлж өгдөг. Хичээлийн дараа ангийн суралцагчид гишүүнчлэлийн бүсээр дамжуулан ProAupairs24 дээр байгаа бусад бүх хүүхэд асрагчтай холбоо тогтоох боломжтой бөгөөд, нэг бүс нутагт байгаа хүүхэд асрагч нар үе үе хувийн журмаар уулзалт зохион бйгуулдаг. Нэг улсаас ирсэн хүүхэд асрагч нар бие биенээ тэндээс олж болно.

Тогтсон багш, ангийнхан

Хичээлийн чанар, он дараалал

Дэлхий даяар зарим цахим хэлний курс ялангуяа том сургуулиудад багш, ангийнхан өдөр бүр, дараагийн хичээл дээр солигдсон байх нь бий. Энэ нь хичээлийн чанар, цаг хугацааны хувьд тийм ч сайн зүйл биш гэж юм. Манайд сурснаар та нэг ангид, төгсөлтийн шалгалт өгөх хүртлээ бараг 100 цагийн турш нэг ангийнхантайгаа хичээллэнэ. Сургалтын эхлэх цагийг өөрчилснөөр багш болон ангиа өөрөө идэвхтэй сольж болно. Үгүй бол та нэг элссэн ангидаа л сурч төгсөх боломжтой.
ProAupairs24.com -ын үнэ төлбөргүй туршилт хичээл

Уригдсан, сонирхсон хүмүүс манай хичээл сургалтын талаар төсөөлөл өгөх зорилгоор үнэ төлбөргүй туршилт хичээлийг зохион байгуулж болно.

Үнэ төлбөргүй туршилт хичээлд бүртгүүлэх бол энд дараарай.Hier geht es zur Anmeldung der Gratis-Probestunde.

 

Хэлний сертификатын талаар мэдээлэл


Proaupairs24.com сайтын хэлний гэрчилгээний талаарх мэдээлэл

Хэрэв та Proaupairs24.com дээрх хэлний аль нэг түвшний сургалтыг амжилттай төгссөн бол, жишээ нь Германы хэлний сертификат авна. Энэхүү сертификат нь хэлний аль түвшинд хүрсэн талаарх мэдээлэл өгөх бөгөөд герман хэлний мэдлэг чадварыг гэрчилнэ. Герман хэлний зургаан түвшний сургалтанд суралцаж төгсөж болно.

Европын хэлнүүдийн нэгдсэн стандартын удирдамжийг баримтлан олгох хэлний диплом

Эдгээр түвшин нь A1-ээс C2-ийн хооронд байдаг ба Европын хэлнүүдийн нэгдсэн стандартын удирдамжийг дагаж мөрддөг. Тус стандартын удирдамжийг хэлний түвшин тогтоох шалгалтыг олон улсын түвшинд харьцуулахад ашиглах бөгөөд  шалгуулагчийн хэлний мэдлэгийн түвшнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх баталгаа болно. Гёте институт, telc ХХК эсвэл TestDaF зэрэг бусад нэр хүндтэй герман хэлний шалгалтын гэрчилгээг энэхүү стандартын удирдамжид үндэслэсэн болно. Хэлний түвшинд ахих, жишээлбэл A2 түвшингээс B1- түвшин хүрэх шалгалт өгөхийн тулд Proaupairs24.com-д 96 цагийн хичээл үзэхээр тооцоолсон байна.

Сертификаттай хэлний диплом

Манайд суралцвал гэрчилгээний нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд герман хэлийг 96 цаг судалсны дараа гэрчилгээ авах болно.

Мөн суусан цаг, хичээлийн огноо, үргэлжлэх хугацааны талаарх мэдээлэл бүхий тодорхойлолт өгнө.

Хэлний диплом ба виз, их сургуульд сурах, сайн дурын ажил, мэргэжлийн боловсрол олгох сургалт, намтар

Хэлний сертификат авах нь нэн чухал зүйл юм. Учир нь гадаад хэлний сертицикат нь тэр даруйдаа, ирээдүйд ажил олгогч, виз мэдүүлэх болон элчин сайдын яамд дээр шинэ хаалга нээх боломж олгодог. Намтарыг илүү сайхан болгодог.

Сургалтын материалыг нь хэлний сургалтанд хүлээн зөвшөөрөгдсөн германы хэвлэлийн газар эрхлэн гаргадаг.

 

Хэлний түвшний тодорхойлолт

Европын хэлнүүдийн нэгдсэн стандарт (GER) нь хэлний сургалтын үйлчилгээ үзүүлэгчид бүх нийтээр дагаж мөрдөх боломжтой нэгдсэн ангилал бөгөөд хэлний түвшинг дараах байдлаар ангилдаг.

А түвшин- хэлний анхан шатны мэдлэг чадвар

A1 – анхан шат

A2 – ахисан анхан шат

В түвшин-хэлний дунд түвшний ур чадвар

B1 – анхан дунд шат

B2 – ахисан дунд шат

C түвшин- гадаад хэлний дээд түвшний мэдлэг чадвар

C1 – анхан дээд шат буюу чөлөөтэй харилцах чадвартай хэлний түвшин

C2 – ахисан дээд шат буюу эх хэлтний түвшинд харилцах чадвар