БАРМЕР: Таны эрүүл амьдралын баталгаа-эрүүл мэндийн даатгал
Ойролцоогоор есөн сая даатгуулагч манай мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварт итгэдэг. ХБНГУ-ын албан ёсны эрүүл мэндийн даатгалын байгууллагын нэг болохын хувьд манайх өндөр чанартай, шинэлэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Манайх нэгдүгээр зэрэглэлийн даатгалд хамрагдах хамгийн зөв сонголт байх юм.
Хүнлэг байдал: БАРМЕР эрүүл мэндийн даатгалын хувьд эрүүл эсвэл өвчтэй байх нь гол биш, харин хувь хүнийг дэмжих болон хүмүүс харилцан бие биедээ туслах зарчмаар ажилладаг.
Тогтвортой, ирээдүйд чиглэсэн: Бид илүү эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, хүн өвдсөн тохиолдолд түүний өвчинтэй хамтран тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Хүчирхэг тал: Бид хамгийн сүүлийн үеийн урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээ санал болгодог. Амьдралын бүхий л нөхцөл байдалд тохирсон үйлчилгээ үзүүлнэ. Жишээ нь: үнэ төлбөргүй апп, курсууд.
Танд үйлчлэхэд хэзээд бэлэн: 24/7 үйлчилгээнийхээ хүрээнд бид таны сонирхсон асуултанд хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хариулахад 24 цагийн турш бэлэн байна.
Нэгдүгээр зэрэглэлийн тусламж үйлчилгээ: Бид даатгуулагчдадаа дээд зэргийн чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуудлыг хялбар, баталгаатай шийдвэрлэх олон арга зам санал болгодгоороо давуу талтай.
Бүх төрлийн “Санаа зовох зүйлгүй” багц: Мэргэжлийн сургалтанд суралцаж байх үеийн эрүүл мэндийн даатгал
Анхны цалин дансанд орох үе бол ер бусын сайхан мэдрэмж билээ. Мэдээжийн хэрэг чи цалингийнхаа нэг центээс ч татвар суутгал төлмөөргүй байгаа биз дээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн хувьд бүрэн хамгаалагдсан байх нь чухал юм. Мэргэжлийн сургалтанд хамрагдах үедээ Бармер эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар бүхий л үйл ажиллагаа, болон адал явдалтай үед дэмжин туслах түнштэй болно. Ямар нэгэн зүйл тохиолдоход бид дэргэд чинь байх ба манай тусламж дэмжлэг хэрэггүй гэж үзвэл мөнгийг чинь буцааж олгоно.
Мэргэжлийн сургалтанд хамрагдаж буй оюутан суралцагчдад зориулсан БАРМЕР эрүүл мэндийн даатгалын давуу тал:
• Бүгдийг хялбархан хийх боломжтой: Бармер эрүүл мэндийн даатгалаар дамжуулан бүх асуудлаа ажлын хажуугаар дижитал хэлбэрээр шийдэх боломжтой. Жишээ нь манай BARMER-App ашиглах
• Өөрийн төсөвт тохируулах: Цалин хөлсөнд чинь тохируулсан бага хэмжээний гишүүнчлэлийн шимтгэлийнхээ ашиг тусыг хүртэх боломжтой.
• Эрүүл амьдралын хэв маягт суралцах: Бармер урамшууллын хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнддээ анхаарал тавьж, жилд 100 хүртэлх еврогоор аюулгүй байдлаа хангана.
• Эрүүл байж, мөнгөө буцааж аваарай: Огт өвдөөгүй бол манай даатгалын шимтгэлийн буцаан олголтын тарифыг сонгоорой. Ийнхүү манай үйлчилгээг ашиглахгүй эсвэл бараг ашиглаагүй тохиолдолд жилд 100 хүртэлх евро буцааж авах болно.
• Жинхэнэ утгаар нь амьдраарай - аялаж байхдаа ч тэр: Дэлхий ертөнцтэй танилцмаар байна уу? Хаашаа ч аялсан аяллын вакцины бүх зардлыг бид хариуцдаг.
Мэргэжлийн сургалтанд хамрагдаж буй оюутан суралцагчдад зориулсан БАРМЕР эрүүл мэндийн даатгалд хамрагдах хамгийн дөт зам:
Алхам 1: БАРМЕР даатгалын гишүүнчлэлийн өргөдлийн маягт бөглөнө.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөнө ба хаяг, ажил олгогч, холбоо барих хаяг зэрэг мэдээллээ оруулаад "илгээх" дээр дарна. Гүйцээ. Бусдыг нь бид чиний өмнөөс хийх болно.
Алхам 2: Тайван хүлээж байгаарай. Бид зохицуулна.
Хүлээж байгаарай: Эрүүл мэндийн даатгалаа хүссэн цагтаа солих боломжтой эсэхийг бид өмнөх эрүүл мэндийн даатгалын компаниас тодруулна.
Алхам 3:Ажил олгогчид мэдэгдэх
Харин одоо шинэ даатгалын компани сонгосон талаар ажил олгогч эсвэл хөдөлмөрийн агентлагт мэдэгдэхэд бэлэн боллоо.