Герман хэлний түвшний тодорхойлолт
Европын хэлнүүдийн нэгдсэн стандарт (GER) нь хэлний сургалтын үйлчилгээ үзүүлэгчид бүх нийтээр дагаж мөрдөх боломжтой нэгдсэн ангилал бөгөөд хэлний түвшинг дараах байдлаар ангилдаг.
А түвшин- хэлний анхан шатны мэдлэг чадвар
A1 – анхан шат
A2 – ахисан анхан шат
В түвшин-хэлний дунд түвшний ур чадвар
B1 – анхан дунд шат
B2 – ахисан дунд шат
C түвшин- гадаад хэлний дээд түвшний мэдлэг чадвар
C1 – анхан дээд шат буюу чөлөөтэй харилцах чадвартай хэлний түвшин
C2 – ахисан дээд шат буюу эх хэлтний түвшинд харилцах чадвар
Европын хэлнүүдийн нэгдсэн стандарт (GER)
A1 (Анхан шат)
Суралцагч тодорхой хэрэгцээ шаардлагаа хангахад чиглэсэн өдөр тутмын мэддэг үг хэллэг, энгийн бүтэцтэй өгүүлбэрийг ойлгож, ашиглаж чадна. Өөрийгөө болон бусдыг танилцуулж, бусад хүнээс өөрийнхөө талаар асуулт асууж, эдгээр төрлийн асуултанд хариулж чадна. Хэрэв нөгөө хүн удаан, тодорхой ярьж, туслахад бэлэн байвал өөрийгөө амархан ойлгуулж чадна. Богино эх бичиж чадах бөгөөд дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшсэн байна. Үгийн сан нь 500 орчим үгтэй.
А2 (Ахисан анхан шат)
Суралцагч маш чухал ач холбогдолтой сэдвийн хүрээний (жишээ нь тухайн хүн, гэр бүлийн тухай мэдээлэл, дэлгүүр хэсэх, ажил, ойр орчим хүрээлэлтэй холбоотой) өгүүлбэр, байнга ашигладаг үг хэллэгийг ойлгоно. Энгийн, ердийн нөхцөл байдалд харилцаж, танил, нийтлэг зүйлсийн талаар энгийн хялбараар бөгөөд шууд мэдээлэл солилцож чадна. Мөн өөрийн гарал үүсэл, боловсрол, ойр орчин, эд зүйлээ шууд хэрэгцээтэйгээ холбон амаар болон бичгээр дүрслэхдээ энгийн арга хэрэгсэл ашиглаж чадна. Дүрмийн тал талын мэдлэгтэй байна. Үгийн сан нь 1100 орчим үгтэй.
B1 (Анхан ДУНД шат)
Суралцагч ажил, сургууль, амралт гэх мэт танил сэдвийн хүрээнд төв аялгаар ярьж байгаа тохиолдолд гол санааг ойлгож чадна. Тухайн хэлээр ярилцагч бүс нутгаар аялахдаа тохиолдсон ихэнх нөхцөл байдлыг зохицуулж чадна. Танил сэдэв, өөрийн сонирхдог сэдвийн хүрээнд өөрийгөө энгийн бөгөөд уялдаатай илэрхийлж, туршлага, үйл явдлын талаар тайлагнах, мөрөөдөл, найдвар, зорилгоо дүрслэх, төлөвлөгөө, үзэл бодлын товч шалтгаан, тайлбар өгч чадна. Илүү төвөгтэй дүрмийн харилцан хамаарлыг ойлгох ба 1800 орчим үгсийн сантай болно.
B2 (Ахисан дунд шат)
Суралцагч бодит болон хийсвэр сэдэвт нарийн төвөгтэй бүтэцтэй эхийн үндсэн агуулга, мөн өөрийн мэргэжлийн хүрээний хэлэлцүүлгийг ойлгох чадвартай болно. Урьдчилан бэлтгэлгүйгээр чөлөөтэй харилцаж чаддаг тул эх хэлээр ярьдаг хүмүүстэй хэвийн яриа өрнүүлэхэд хоёр талын хүч чармайлт шаардахгүй. Өргөн хүрээний сэдвээр өөрийгөө нарийн тодорхой илэрхийлж, сүүлийн үеийн асуудлаар байр сууриа тодорхойлох, янз бүрийн боломжийн давуу ба сул талыг нэрлэж чадна. Сурч буй хэлний хэлний зайлшгүй шаардлагатай бүх дүрмийг мэддэг. Ерөнхий боловсролын хүрээний эхийн утгыг ойлгож, өөрөө бичихээс гадна агуулгын хувьд илүү тусгай сэдвийн хүрээний текстийг ойлгоно. Үгийн сан нь 2600 орчим үгтэй.
C1 (анхан ДЭЭД шат)
Суралцагч өргөн цар хүрээтэй, урт текстийг ойлгож, мөн түүний далд утгыг ойлгоно. Үг хайх, бодох шаардлагагүйгээр урьдчилан бэлдэлгүй өөрийгөө шууд, чөлөөтэй илэрхийлж чадна. Сурч буй хэлээ нийгмийн болон мэргэжлийн амьдралд эсвэл сургалт, судалгааны ажилд үр дүнтэй, уян хатан байдлаар ашиглаж, нарийн төвөгтэй асуудлаар өөрийгөө ойлгомжтой, зөв бүтэцтэй, дэлгэрэнгүй илэрхийлж, текстийг хооронд нь холбох янз бүрийн арга хэрэгслийг ашиглаж чадна. Хэлний дүрмийн өргөн цар хүрээтэй, нарийн мэдлэг эзэмшсэн байх ба бөгөөд үүнийгээ өөрийн бичсэн эх бичвэрт ашиглаж чадна. Нарийн төвөгтэй бүтэцтэй, тусгай сэдвийн хүрээний эх уншиж ойлгох, өөрөө бичих чадвартай байна. Үгийн сан нь 3500 орчим үгтэй.
C2 (дээд шат)
Суралцагч уншиж, сонссон бүхнээ төвөггүй ойлгоно. Төрөл бүрийн бичгийн болон аман эх сурвалжаас мэдээлэл нэгтгэж, уялдаа холбоотой үндэслэл, тайлбар гаргах чадвартай байна. Өөрийгөө маш чөлөөтэй, тодорхой илэрхийлж, нарийн төвөгтэй асуудалд илүү нарийн мэдрэмж гаргаж чадна. Агуулга, хэв маягийн хувьд төвөгтэй, нарийн бүтэцтэй эх бичвэр шууд ойлгож, өөрөө бичиж чадна. Үгийн сан нь дор хаяж 5000 үгтэй.
Төв герман хэлний үгийн сан нь ойролцоогоор 75,000 үгээс бүрддэг бөгөөд Герман хэлний үгийн сангийн цар хүрээ нь эх сурвалж, тоолох аргаас хамааран 300,000-500,000 гэж тооцогддог.
Натуршутц Герман хэлний цахим сургалтын төвийн А1, А2, В1 төвшиний ДҮРМИЙН эрчимжүүлсэн ВИДЕО сургалтаа танилцуулж байна.
Герман хэлний дүрмийн хичээлийг эмх цэгцтэй сурах, сурсан мэдлэгээ бататгах, цааш нь гүнзгийрүүлэн бие даан сурахад санаа зовох шаардлагагүй боллоо.
Цагийн хязгааргүй, маш хямд төлбөрөөр дэлхийн өнцөг булан бүрээс суралцах боломжийг танд олгож байна.
A1,A2, В1 төвшиний дүрмийн видео хичээлийг санал болгож байна.
- А1 / А1.1+А1.2 / төвшин 28 видео хичээлтэй- 99,900 ₮
- А2 /А2.1+А2.2/ төвшин 18 видео хичээлтэй - 99,900₮
- В1 /В1.1+В1.2/ төвшин 23 видео хичээлтэй - 149,900₮
Утас: 9907-6906
А1 төвшиний дүрмийн ВИДЕО хичээлтэй танилцана уу.
A2 төвшиний дүрмийн ВИДЕО хичээлтэй танилцана уу.
В1 төвшиний дүрмийн ВИДЕО хичээлтэй танилцана уу.