Pluspunkt Deutsch А1,A2,B1 Герман хэлний ЦАХИМ сурах бичгийн танилцуулга

Pluspunkt Deutsch А1, A2, B1

PLUSPUNKT DEUTSCH – Leben in Deutschland (Германы амьдрал) нь Герман улсад ирээд удаагүй байгаа, эсвэл ирээдүйд амьдрахаар зэхэж буй герман хэлний анхан шатны мэдлэггүй насанд хүрэгчдэд зориулсан  сурах бичиг юм. Өөр өөр нөхцөл боломж, сурах арга, туршлагатай суралцагчдад онцгой тохирсон ном болно. Тус сурах бичгийг европын хэлнүүдийн нэгдсэн стандартыг баримтлан зохиосон бөгөөд нь амьдарч буй орчин нөхцөлдөө дасан зохицож сургах курсийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой.

PLUSPUNKT DEUTSCH –Leben in Deutschland (Германы амьдрал) сурах бичгийн гурваас таван боть нь Герман улсад ажиллаж, сурч амьдрахаар ирсэн хүмүүст зориулсан герман хэлний шалгалтанд бэлдэнэ.

  • A1 түвшинд хүрэхийн тулд  A1 түвшний бүтэн боть юм уу,  A1.1, A1.2 гэсэн хэсэгчилсэн боть сурах бичгийг ашиглана.
  • A2 түвшинд хүрэхийн тулд  A2 түвшний бүтэн боть юм уу,  A2.1, A2.2 гэсэн хэсэгчилсэн боть сурах бичгийг ашиглана.
  • B1 түвшинд хүрэхийн тулд  B1 түвшний бүтэн боть юм уу,  B1.1, B1.2 гэсэн хэсэгчилсэн боть сурах бичгийг ашиглана.

PLUSPUNKT DEUTSCH – Leben in Deutschland  A1, A2, B1 сурах бичиг дараах материалуудтай хавсарч хэрэглэгдэнэ.

  • Хичээлийн нэмэлт материал
  • Ангид үзэх сурах бичгийн аудио CD
  • Дасгалын ном тус бүр (аудио CD-тэй)
  • Хичээлийн гарын авлага
  • Дижитал хичээлийн хөтөч
  • Видео-DVD
  • Олон хэл дээрх шинэ үгийн апп
  • Олон хэл дээрх шинэ үгийн халаасны дэвтэр

2021 оны 8 сараас ONLINE танхимын сургалт 

PLUSPUNKT DEUTSCH-Leben in Deutschland сурах бичигтэй байхад та ямар ч төрлийн хичээлд “бүрэн зэвсэглэжээ” гэж ойлгоорой. 

  1. Cornelsen PagePlayer үнэгүй аппыг ашиглан сурагчиддаа номны аудио, видео болон интерактив дасгал даалгаврыг ухаалаг утас, табаар шууд тоглуулж үзүүлэх боломжтой.
  2. Unterrichtsmanager Plus (хичээлийн хөтөч) нь хичээлийг хялбархан бэлтгэх, явуулахад  шаардлагатай бүх хэрэгслээр хангаж өгдөг.
  3. E-book (электрон сурах бичиг)-ийг хэвлэмэл сурах бичиг худалдаж авахад дагалдуулж юм уу дангаар нь худалдан авах боломжтой.
  4. PLUSPUNKT DEUTSCH –Leben in Deutschland (Германы амьдрал) сурах бичгийг цахим ном, интерактив дасгал, мэдээллийн бүхий л хэрэгсэл, курсийн менежментийг багтаасан  Blinklearning сургалтын платформоор дамжуулан ашиглах боломжтой.
  5. Тус сурах бичиг нь LTI (Learning Tools Interaction) лицензтэйн хувьд дижитал хэвлэлийг өөрийн ашигладаг сургалтын платформтой холбоход хялбар.

Online -танхимын хичээлд багахан хэмжээний дижитал нэмэлт хачир, цахим хичээл эхлүүлэх багахан хэмжээний материал хэрэгтэй байна уу?

 

A1 (Анхан шат) 

  • Суралцагч тодорхой хэрэгцээ шаардлагаа хангахад чиглэсэн өдөр тутмын мэддэг үг хэллэг, энгийн бүтэцтэй өгүүлбэрийг ойлгож, ашиглаж чадна.
  • Өөрийгөө болон бусдыг танилцуулж, бусад хүнээс өөрийнхөө талаар асуулт асууж, эдгээр төрлийн асуултанд хариулж чадна.
  • Хэрэв нөгөө хүн удаан, тодорхой ярьж, туслахад бэлэн байвал өөрийгөө амархан ойлгуулж чадна.
  • Богино эх бичиж чадах бөгөөд дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшсэн байна.
  • Үгийн сан нь 500 орчим үгтэй. 

 

А2 (Ахисан анхан шат)

  • Суралцагч маш чухал ач холбогдолтой сэдвийн хүрээний (жишээ нь тухайн хүн, гэр бүлийн тухай мэдээлэл, дэлгүүр хэсэх, ажил, ойр орчим хүрээлэлтэй холбоотой) өгүүлбэр, байнга ашигладаг үг хэллэгийг ойлгоно.
  • Энгийн, ердийн нөхцөл байдалд харилцаж, танил, нийтлэг зүйлсийн талаар энгийн хялбараар бөгөөд шууд мэдээлэл солилцож чадна.
  • Мөн өөрийн гарал үүсэл, боловсрол, ойр орчин, эд зүйлээ шууд хэрэгцээтэйгээ холбон амаар болон бичгээр дүрслэхдээ энгийн арга хэрэгсэл ашиглаж чадна.  
  • Дүрмийн  тал талын мэдлэгтэй байна. Үгийн сан нь 1100 орчим үгтэй.

 

B1 (Анхан ДУНД шат)

  • Суралцагч ажил, сургууль, амралт гэх мэт танил сэдвийн хүрээнд төв аялгаар ярьж байгаа тохиолдолд гол санааг ойлгож чадна.
  • Тухайн хэлээр ярилцагч бүс нутгаар аялахдаа тохиолдсон ихэнх нөхцөл байдлыг зохицуулж чадна.
  • Танил сэдэв, өөрийн сонирхдог сэдвийн хүрээнд өөрийгөө энгийн бөгөөд уялдаатай илэрхийлж, туршлага, үйл явдлын талаар тайлагнах, мөрөөдөл, найдвар, зорилгоо дүрслэх, төлөвлөгөө, үзэл бодлын товч шалтгаан, тайлбар өгч чадна.
  • Илүү төвөгтэй дүрмийн харилцан хамаарлыг ойлгох ба 1800 орчим үгсийн сантай болно.