Суурьгүй Герман хэлний Анхан А1 шатны- Цахим сургалт

ГЕРМАН ХЭЛНИЙ ЦАХИМ СУРГАЛТ

Герман хэлний СУУРЬГҮЙ АНХАН ШАТ- А1 ЦАХИМ сургалтын 12 САРЫН ЭЛСЭЛТ эхэллээ.

12 САРЫН ХУВААРЬ: ӨГЛӨӨ/ОРОЙН ЭЭЛЖ

ЭХЛЭХ ХУГАЦАА: 12 сарын 13 өдөр

ХИЧЭЭЛЛЭХ ЦАГ: 18.30-20.00 

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 8+1 ВОНУС ДОЛОО ХОНОГ

АНГИ БҮРДЭЛТ: 10-12 суралцагч

ТӨЛБӨР: 8 + 1 ВОНУС ДОЛОО ХОНОГ - 499,900₮ / доорх бүх үйлчилгээний үнэ багтсан/

ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР:

️7 хоногт 5 өдөр: Өдөр бүр Герман хэлний анхан А1 шатны 100% Дүрмийн видео хичээл судлана. Манай Дүрмийн видео хичээлийг урьдчилан судалж эхлэнэ. Үнэ төлбөрт багтсан.

7 хоногт 4 өдөр: Цахим хичээл Zoom -аар явагдана. Цахим сурах бичигтэй-Сонсгол, Ярих, Унших чадвар сайжруулахад чиглэнэ.

СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД: Үнэд багтсан.

  • Цахим ном /А1.1+А1.2/
  • Цахим номын АУДИО дасгал сонсох боломж
  • Цахим номын ВИДЕО үзэх боломж
  • Цахим номын БАТАТГАХ-WIEDERHOLUNG дасгал ажиллах боломж 
  • Цахим номын ИНТЕРАКТИВ дасгал ажиллах боломж
  • А1 төвшиний бүх дүрмийг багтаасан ДҮРМИЙН Видео хичээл 1 жил давтан судлах эрх
  • Цахим сурах бичгийн ҮГСИЙН сан баяжуулах апп ашиглах боломж
  • Цахим номын ГЭРИЙН даалгавар ажиллах хуулбар ном/ А1.1+А1.2/

Натуршутц Дижитал Герман хэлний төв

9907-6906

 

МАНАЙ ЦАХИМ СУРГАЛТ- дижитал хэрэглэгдэхүүн

Сүүлийн үеийн дижитал технологийг сургалтандаа нэвтэрүүлсэн шинэлэг сургалтын дижитал төв боллоо.

  1. Цахим ном-E-Book
  2. Интерактив дасгалууд-Interaktive Übungen
  3. PagePlayer апп- PagePlayer-App
  4. Шинэ үг сурах апп- Vokabeltrainer-App

Манай сургалт ингэж явагдана :-) 

 

1.E-BOOK / Цахим ном

ХИЧЭЭЛ: Ямар ч хамаагүй компьютер/MAC, таблет юм уу гар утас, чихэвч байхад л болно!

Шууд видео хичээлээр дамжуулан ангийн бүх суралцагч болон багштай зэрэг холбогддог. Хүн бүр нэгэн зэрэг нээлттэй цонхон дээр байгаа бүх мэдээллийг сонсож, харна. Одоо үргэлжилж буй хичээлээс гадна Файлуудаа хуваалцах (сургалтын материал эсвэл дэвтрээ), дэлгэцээ хуваалцах, гар өргөж үг хэлэх боломжтой. Сургалтын эдгээр онцлог нь зугаатай, сонирхол татахуйц зүйл юм.

PLUSPUNKT DEUTSCH – Leben in Deutschland (Германы амьдрал) нэмэлт материал болгож ашиглах зорилгоор байршуулсан цахим ном буюу E-Book-тэй.

Германы хамгийн том Cornelsen хэвлэлийн компаниас европын хэлнүүдийн нэгдсэн стандартын удирдамжийн дагуу боловсруулан, эрхлэн гаргадаг Герман хэлний сурах бичгийг манайх сургалтандаа ашигладаг бөгөөд суралцагчид маань маш олон төрлийн дижитал хэрэглэгдэхүүнтэй. 

Манай Герман хэлний E-Book/Цахим ном ийм байна. 

 

2.PagePlayer-App

Cornelsen PagePlayer үнэгүй аппыг ашиглан суралцагсад маань Герман хэлний сурах бичиг 'Pluspunkt Deutsch -Leben in Deutschland' номны аудио, видео болон интерактив дасгал даалгаврыг ухаалаг утас, табаар шууд тоглуулж үзүүлэх боломжтой. Интернэтгүй offline хэрэглэх боломжтой гайхалтай апп. 

Гар утсандаа Цахим номоо авч явах маш хялбар шийдэл бол PagePlayer app

PagePlayer-App хэрхэн хэрэглэх вэ? Маш хялбар

 

3. Интерактив дасгалууд

Интерактив дасгал даалгавар нь зугаатай бөгөөд сурах сэдэл төрүүлдэг.

Cornelsen-ы олон сурах бичгийн интерактив дасгал даалгавар үнэ төлбөргүй байдаг.

Компьютер эсвэл таблет дээр ажиллахад зориулсан бэлтгэсэн дасгал даалгаврыг ашиглан суралцагч сурах бичгийн агуулгыг өөрийн нөхцөл байдалд тохируулан хувиараа давтаж, гүнзгийрүүлэн судлах, эсвэл шалгалтанд бэлдэх боломжтой.

4. Vokabeltrainer-App

Манай Герман хэлний сурах бичиг 'Pluspunkt Deutsch -Leben in Deutschland' нь өөрийн ҮГИЙН САН баяжуулах апп-тай бөгөөд үүгээрээ дамжуулан суралцагч сурах бичгийн агуулгатай холбоотой үгийн баялгаа хөгжүүлж чадна. Замд явж байхдаа үгсийн сангаа баяжуулж, зорилтот дасгал хийж, хичээлээ давтан, ухаалгаар сурмаар байна уу? Зөвхөн манай Vokabeltrainer-App энэ боломжийг олгоно!  

 

Vokabeltrainer von Cornelsen | Dein digitaler Sparringspartner