AU-PAIR-BOY -ААР АЖИЛЛАХ БОЛОМЖ

ХБНГЕРМАН УЛСАД AU-PAIR-BOY -ААР АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨРИЙН 2022 ОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

ЕРДӨӨ 10 ОРОЛЦОГЧ БҮРТГЭНЭ. 

 

 

 

ЯГ_ЯМАР_ҮҮРЭГ_ДААЛГАВАРТАЙ байх вэ? гэхээр:

1. Жолоо_сайн_барьдаг_байх: хүүхэд сургууль/цэцэрлэгт хүргэж өгөх, авах 

2. Хүүхэдтэй бүтээлч ажиллах: цаасан хайчилбар, төрсөн өдрийн баяраар өрөөг нь чимэглэх, тэмдэглэлт баяруудыг шинэлэг санаа бүтээлч байдлаар тэдэнтэй тэмдэглэх гэх мэт

3.Тэдний чөлөөт цагийг идэвхитэй хамтдаа өнгөрөөх: Хөл бөмбөг тоглох, Дугуй унах, Усанд сэлэхээр явах зэрэг

4. Гэрийн_даалгавар_хийхэд туслах, хичээлийн дараах дугуйлан секцэд хүргэж өгөх

5. Хүүхдүүдэд хөнгөн_хоол_бэлтгэж_өгөх чадвартай байх

6. Гэрийн_ойр_зуурын_ажил_хийчихдэг байх

7. Маш нээлттэй, харилцааны чадвартай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх гэсэн шалгуурыг бид тавина.

 

ТАВИГДАХ_ШАЛГУУР:

  • 18-26 насны, гэрлээгүй байх
  • Гeрман_хэлний_А2 _дээш мэдлэгтэй байх, сертикаттай байх
  • Англи_хэлний_дундаас_дээш мэдлэгтэй бол давуу тал болно
  • Хүүхэдтэй ажиллах сонирхолтой, туршлагатай
  • Машин_барьдаг, жолооны үнэмлэхтэй
  • Усанд_сэлдэг, дугуй_уначихдаг бол
  • Спортоор хичээллэдэг, хөл бөмбөг тоглочихдог
  • эсвэл Хөгжим тоглодог байх
  • Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх

 

AU-PAIR хөтөлбөр сонгох 7 шалтгаан

  1. АЛБАН ЁСНЫ ВИЗТЭЙ: Дэлхийд 1969 оноос хэрэгжсэн Олон улсын Соёлын солилцооны хөтөлбөр. ХБНГерман улсын ЭСЯамны цахим хуудаснаа “AU-PAIR (хүүхэд асрагчаар ажиллах)” виз нь Үндэсний Урт Хугацааны визний ангилалд багтдагийг харж болно. Хэн нэгэнд их хэмжээний мөнгө өгч Шенгений виз гаргуулах ч шаардлагагүй. Хараар ажиллах ямар ч шаардлагагүй. Бүх юм албан ёсны дагуу ажиллаж, амьдарна.
  2. ГЕРМАН ХЭЛ СУРАХ МАШ ХЯМД ГАРЦ: Хэлний курсийн виз мэдүүлэхэд нэг жилийн амьжиргааны зардал гэж 10400 Евро буюу 35 сая төгрөгийг Германы аль нэг банканд хаалттай данс нээж байршуулсан байхаас гадна нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 4200 Евро буюу 14 сая төгрөг төлөх санхүүгийн чадамжтай байх хэрэгтэй. Харин AU-PAIR хөтөлбөр нь банкны баталгаа шаардахгүй, орлого нотлохгүйгээр таныг Орчинд нь практик амьдрал дээр Герман хэлийн сурах, цаашлаад  хэлний курст явах боломжийг олгодог бөгөөд та өөрт хамааралтай зардал болох 4,6 сая төгрөгийг санхүүжүүлээд л явах боломжтой.
  3. ХАМГИЙН БАГА ЗАРДАЛ: Байр, хоол унд, даатгал гээд амьжиргааны зардлыг Герман зочин айл Au-Pair Vertrag/ гэрээнд зааснаар хариуцна. Харин та ердөө хувь хүнтэй холбоотой зардлаа санхүүжүүлнэ. Герман хэлний суурь мэдлэг эзэмших сургалтын төлбөр, Герман хэлний шалгалтын хураамж, Визийн төлбөр, Тусгай үүргийн нислэг, үйлчилгээний төлбөр нийтдээ 4,6 сая төгрөг. Таны нэг жилийн сургалтын төлбөртэй тэнцэхүйц зардлаар санхүүжүүлээд Герман улсад Нэг жил хэл сурангаа ажиллах боломж.
  4. БАНКНЫ БАТАЛГАА ШААРДЛАГАГҮЙ: AU-PAIR хөтөлбөрт хамрагдахад ямар нэгэн санхүүгийн батлан даалт шаардахгүй. Харин та ердөө 18-26 насны, гэрлээгүй, хүүхдэд хайртай, Герман соёл, Герман хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх шалгуурыг хангахад болно. Мэдээж Герман хэлний суурь мэдлэгийг эх орондоо эзэмшсэн байна. 
  5. ВИЗ 99,99 % ГАРНА: Герман улсад очоод өдөр тутмын амьдралд оролцоход хүүхдүүдтэй, бусад хүмүүстэй ойлголцох хангалттай Герман хэлний суурь мэдлэг шаардлагатай. Герман хэлний А1-А2 түвшний мэдлэгийг эзэмшсэнээр ВИЗЭЭ баталгаатай авч чадна. Эзэн хичээвэл-Заяа хичээнэ.
  6. ЗОРИЛГОД ХҮРЭХЭД НЭГ БОДИТ АЛХАМ: Дэлхийн өндөр хөгжилтэй Герман, Австри улсуудад СУРЧ, АЖИЛЛАХ, АМЬДРАХ ямар боломж байгааг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч, бодит төсөөлөлтэй болно. Дараагийн гарцаа нээж Ирээдүйд илүү их амжилтад хүрч чадна. AU-PAIR хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн Герман улсад Сайн дурын нийгмийн жил-FSJ, Мэргэжлийн тэтгэлэгт боловсролын хөтөлбөр-Ausbildung ЭСВЭЛ Австри улсад Худалдааны коллежид суралцах-HAS/HAK суралцах, Австрийн их,дээд сургуульд суралцах зэрэг бодит боломж нээлттэй.
  7. ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛНА-АЯЛАХ БОЛОМЖ: AU-PAIR хөтөлбөрийнхөө хугацаанд амралт, чөлөөт цагаараа Герман оронтой танилцаад зогсохгүй бусад Европын орнуудаар маш хямдаар аялах боломж нээлттэй. Нэг сарын халаасны мөнгөөрөө Европоор аялна гээд бод.

Бид 2018-2021 онд 30_гаруй эрэгтэй_Au_pair Герман улсад соёлын солилцооны уг хөтөлбөрт хамруулж тэднийг Европ тивд тэр тусмаа дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг Герман улсад хөл тавихад тусалж чадсандаа баяртай байна.

Au-Pair хөтөлбөр нь залуу насандаа өөрийн амьдралын нэгээхэн хугацааг хөгжилтэй өнгөрөөж, сорилттой тулж, шинэ туршлагыг мэдлэг өөрийн оюундаа хуримтлуулж, өөр орчинд амьдран өөрийгөө сорих шинийг эрэлхийлсэн, тасралтгүй хөгжих дуртай залууст зориулагдсан байдаг.

НАТУРШУТЦ_МОНГОЛ_КОМПАНИ, УТАС: 9907-6906

  • “IAPA-International Au Pair Assiciation” холбооны Монгол дахь итгэмжлэгдсэн цор ганц төлөөлөгч байгууллага.

  • 16 жилийн турш Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

  • #WeAreOnlyOneTrustedMemberInMongoliaOfIAPA_InternationalAuPairAssociation