Энэ удаад Ирланд руу Kulturist UG Au-Pair агентлагаар зуучлуулсан Анника Саал шалгарсан.
Анникагийн сэтгэл хөдөлгөм эсээний хэсгээс та бүхэнд толилуулж байна.
“Ахлах сургуулиа төгсөөд яах вэ? Энэ бол миний өөртөө тавьсан анхны асуулт юм. Төгсөлтийн шалгалтаа өгөхийн өмнөхөн би ангийнхаа нэгэн хүүтэй машинд ярилцаад сууж байв. Тэрээр надад АНУ руу Au-Pair-аар заавал явмаар байгаа талаараа ярьсан бөгөөд би түүний хэтийн зорилгыг сонсож суухдаа яг миний хүсэж байгаа зүйл энэ юм байна гэдгийг шууд ойлгосон. Би дэлхий ертөнцтэй танилцан, шинэ туршлага хуримтлуулж, амьдралыг өөр өнцгөөс харахыг хүсч байлаа. Олон улс орныг харьцуулан жишиж удаан бодсоны эцэст 5.1 сая хүн амтай Ирланд хэмээх ногоон орныг зорихоор шийдсэн билээ.
Аливаа зүйлийн эхлэл бүр хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ би үүний үр шимийг хүртэж чадсан юм. Нэг их удалгүй намайг ажиллуулах сонирхолтой хэд хэдэн айлаас хүсэлт ирсэн боловч анхны гэр бүлтэйгээ хийсэн ярилцлагын дараа дахин айл хайх шаардлагагүй болсон. Гэрийн эзэн Pádraig (Патрик гэж дуудна) болон эзэгтэй Gráinne (Гроня гэж дуудна) нартай утсаар ярьж байхдаа тухайн үед 10 сартай байсан бяцхан Aoife (Эва гэж дуудна)-г шууд л чин сэтгэлээсээ хайрлах юм байна гэдгээ мэдэрсэн. Ганцхан видео уулзалтын дараа тэр жаахан охин над руу баяртайгаар инээмсэглэн харж билээ.
Эхэндээ гэрээ санах, соёлын шоконд орох зэрэг асуудалтай нүүр тулгарсан ч хэсэг хугацааны дараа дасан зохицсон. Бүтэн өдрийн турш хүүхэд харж, хувийн ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалах нь заримдаа амаргүй байсан ч, миний зүгээс хийх ёстой л зүйл байсан....”
Аника, чин сэтгэлийн үгтэй сайхан эсээ бичиж илгээсэнд баярлалаа! Энэ завшааныг ашиглан танд дахин баяр хүргэе!
Анника “2022 оны шилдэг Au-Pair” шагналаар Руст хот дахь Европ паркаар аялах хос тасалбарын эзэн болсон билээ.
Эх сурвалж: https://www.aupair-society.de/aupair-des-jahres-2022-outgoing
Эсээг бүрэн эхээр унших бол: http://naturschutz.mn/post/151754